Германд сурахад намайг туйлын баярлуулдаг зүйл нь европын соёлоос суралцах, хүний оюуны бүтээлийг үнэлэх, эмэгтэйчүүдийн эрхийг дээр тавьдаг зэрэг юм. Монголоос ирж буй залуус эхний хэдэн жил соёлд хурдан суралцана. Гэхдээ хувь хүний ухамсараас маш их хамаарна. Жишээ нь нэгэн монгол залуу айлд холоос машинтайгаа иржээ. Машинаас буунгуутаа гадаа шууд бие засав. Гэтэл тэр залуу германд 20 орчим жил амьдарсан хүн байдаг. Тэгэхээр энд удаан амьдарч байгаа нь ухамсартай соёлтой гэж ойлгоход бэрх.
Өмнө нь япон, орос зэрэг улсад сурч байсан монгол оюутнууд андашгүй, соёл сайтай байдаг. Соёлын сайн ойлголттой хүмүүс бас зөндөө бий.

Энгийн мэдэх ёстой зүйлийг өгүүлбэл:

*Автобус, трамбай, галт тэрэгт суухдаа эхэлж хүмүүсийг бүрэн буутал хүлээнэ. Харин бууж буй бол түрүүлж гарна.
*Юм идэхдээ тамшаалж, дуугарч иддэггүй бөгөөд амандаа идэх юмтай тохиолдолд ярих хэрэггүй.
*Бусад хүмүүс идэж дуусаагүй байхад ширээнээс босох нь туйлын бүдүүлэгт тооцогддог.
*Сэрээ, хутгыг ямар тохиолдолд хэрэглэх хэрэгтэй.
*Бусдыг үгийг таслах, гүйцэд сонсохгүй байх нь чиний хэн бэ гэдгийг хангалттай хэлнэ.
*Айлд очихдоо 3 мин, 5 мин хоцрох бол заавал хэлнэ.
*Хэрвээ танд суудалд сууж болно гээгүй бол суух хэрэггүй.
*Ажлын үеэр хувийн асуудлаа утсаар ярьдаггүй.
*Хувийн емэйл, фэйсбүүк зэргийг ажил дээрээ хэрэглэх огт хэрэггүй.
*Ханиадтай өвчтэй үед ажиллах, сургуульд ирэхийг бүдүүлэг гэж үздэг. Чөлөөгөө аваад гэртээ байсан нь дээр.
*Ямар ч эмэгтэй хүн байсан түрүүлж зам тавьж өг.
*Ялангуяа найз нөхдөд герман эмэгтэйд та их сайн гэрийн эзэгтэй юм гэж хэлэх хэрэггүй. Энэ нь доромжлолд тооцогддог. Үүний оронд залуухан сайхан харагдаж байна, хоол их амттай байлаа баярлалаа гэхэд болно.
*Танихгүй хүүхдэд хүрэх, түүнд ямар нэг амттан өгөх гэж оролдох хэрэггүй.
*Танихгүй хүн баяр дээр шар айраг, ус, ундаа бохь өгөхөд авах хэрэггүй.
*Утсаар, мэссэжээр сайн танихгүй хэн ч байсан хаяг, утасны дугаараа өгөх хэрэггүй. Хаягийн худалдаачид гэх алдартай залиланд монголчууд ч бас оролцдог.
*Хэн нэгэн хүн намайг чи гэж болно гэж хэлээгүй л бол үргэлж та гэж бай.
*Хөрш, автобусны жолооч, худалдагч, багш, ангийнхан, хоолны газар хаана ч мэндэл, баяртай, баярлалаа гэж хэл.

Өчүүхэн төдий юу ч байсан худлаа битгий ярь. Тэд нэг удаа л итгэхээ больбол энэ нь насан туршдаа тийм л байна. 

Тиймээс хичнээн хэцүү байлаа ч ажлынхан, найз нөхөд зочин айлдаа үнэнээ л хэл. Хожмын аюулаас холдуулна.
*Бусдын эд зүйл юунд зөвшөөрөлгүй хүрэх хэрэггүй.
*Буруугаа мэдсэн л бол шууд уучлал гуй. Ичээд уучлал гүйхгүй байх нь хамгийн бүдүүлэг.
Би их олон удаа анзаарсан. Хүн муу муухай юм ярихад инээдэг хүн байдаг. Дөнгөж ирсэн вьетнам, хятадууд, бас монголчуудаас ийм зан гар. Гитлерийн тухай, үхлийн тухай хэн нэгэнд азгүй явдал болжээ гэхэд өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг. Үүнийг энд сэтгэлзүйн өвчин гэж үздэг. Бүүр ойлгохгүй байвал би буруу ойлгожээ эсвэл ойлгохгүй байна гээд шууд хэлэх нь зөв.