Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд байрлах "Моннидер ХХК"-ийн Оргил сүлжээ дэлгүүрүүдийн худалдаалалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар худалдааны газрын болон агуулахын стандарт шаардлагыг бүрэн хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, дотоод хяналтын журамтай боловч бүрэн мөрдөж ажилладаггүй, худалдагч нар нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлий хяналтын газраас мэдээллээ.