Амттан идсэний дараа амаар дүүрэн будагдчихдаг, эсвэл хэт их үнэртэй байна уу. Тэгвэл тэрхүү хүнсэнд үнэр, амт, өнгө оруулагч хүнсний нэмэлт орсон хэрэг. Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, хадгалах зорилгоор байгалийн болон химийн гаралтай бодисыг нэмдэг байна. Үүнийг олон улсад “Е” индексээр тэмдэглэдэг. 

Хүнс үйлдвэрлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж судладаг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг үйлдвэрлэснээс хойш хэдэн арван жилийн дараа хэрэглэвэл  эрүүл мэндэд эрсдэлтэй сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд байгаа “Е” тэмдэглэгээ эдгээр нэмэлт бодисын төрлийг заасан мэдээлэл юм.

 ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодис хүний биед хорт хавдар үүсгэж, хоол боловсруулах эрхтэнд нөлөөлж байгааг зарласан байдаг.