2019 оны 10 дугаар сарын 7-13-ны өдрийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Идэвхтэй цаг мөчүүд ажил болон хувийн амьдралд боломж авчрах болно. Энэ үе ямар ч төрлийн сургалт судалгаа шинжилгээ явуулахад таатай цаг юм. Албан тушаал эсвэл цалингийн өсөлт нь танд шагнал болно. Өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч, идэвхтэй байдал таны хувийн болон мэргэжлийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн дэмжлэг болно. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. 

Одоогийн ажилд хөрөнгө олох нь маш чухал асуудал болоод байна. Долоо хоногийн сүүл рүү аливаа асуудлыг хэт өөр дээрээ авалгүй хойшлуул. Хүнд байдалд орсон найздаа туслах хэрэг гарна. Ажил хэргийн холбоо хайр дурлал болон хувирч болзошгүй. Хариуцлагатай шийдвэр гаргах гэж бүү яар.


Үхэр

Хамтын хөрөнгө оруулалт танд чухал ашиг орлого өгнө. Зарим асуудалд гэнэн томоогүй, итгэмтгий байдлаар хандсанаас болж эргэлзээ тээнэгэлзэлд орж болзошгүй. Бүтэлгүйтэхээс сэргийл. Ажил дээр чинь гарах гэнэтийн өөрчлөлт таны орлогод нөлөөлөх болно. Үүрэг даалгавартаа бүтээлч хандах нь сэтгэл ханамжтай үр дүнг авч ирнэ. 

Од гарагийн нөлөөгөөр тав тухтай байдал, хувийн аюулгүй байдлын асуудлуудыг шимтэн сонирхох байх. Эрч хүч ихсэх учир энэ нөхцөл байдалд тохируулан биеэ авч явах нь өндөр амжилтад хүрэхэд тусална.


Хамтатгах

Өөртөө хэт их үүрэг оногдуулах эсвэл амжуулж чадахгүй зүйлээ амлах магадлал өндөр байна. Гэхдээ тулгуу байдал танд бүтээмж гаргах боломж олгоно. Та судалгаагаа сайн хийж чадах юм бол бизнес тань амжилтад хүрнэ. Од гараг таны санаачилгад сайнаар нөлөөлнө. Өөрийнхөө дотоод гүн сэтгэлд хүрч уран бүтээлийн чадвараа ил гарга. 

Долоо хоногийн сүүлээр хамтран ажиллагсад ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй, тэр ч бүү хэл түрэмгий байдал гаргаж магад тул нэлээд дипломатч зан хэрэг болно. Аль болох тайван, намдуу байхыг хичээх хэрэгтэй. Энэ үе бол санхүүгийн эрсдэлтэй алхам хийх, аялал зугаалгад явахад тийм ч зохимжтой цаг биш. Урьдчилан мэдрэх чадвар ба зөн билэг хүчтэй байна.


Мэлхий

Тэмцэл зөрчилдөөнд оролцохгүй байх нь таны сэтгэл санаа ба эрүүл мэндэд ашигтай. Олны хараанд байх учраас романтик харьцаа чинь анхаарал татах болно. Од гараг таны хүч чадал, хувийн амьдралд нөлөөлж байна. Амжилтад хүрэх таны сонирхол олон хэмжүүрийг тодотгож өгнө. 

Бүтээлч үйл ажиллагаанд төвлөрөх нь үр дүнг бодитоор гаргах боломж өгнө. Анхаарал хандуулахыг шаарддаг үйл ажиллагаанууд маш сайн явагдана. Хэдийгээр таны тэсвэр тэвчээрийг шалгах хэд хэдэн сорилтууд тулгарч болох ч бүтээмж өндөртэй байна. Та өрсөлдөөнд шилдэг нь байх болно.


Арслан

Ихэнх хүмүүс гэнэт гарч ирсэн бөөн ажлыг амжуулах гэж сандран гүйх болно. Ганц бие хүмүүс хэн нэгэн онцгой хүнтэй таарна. Тэр танаас өөр сонирхолтой, үзэл бодолтой байх тул яаран дүгнэлт хийх хэрэггүй. Тэвчээргүй, уур уцаартай байдал тань их ядаргаатай байна. Ямар нэг уулзалтад маргалдаан, зөрөлдөөн болоход бэлэн бай. 

Улс төр сонирхдог, нэр хүнд бүхий удирдагч болохоор тэмүүлж байгаа хүмүүс өөрийн зорилгыг маш ихээр дэмжиж байгааг мэдэж авах болно. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны гэр бүлд сайхан нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн асуудлуудаа үр дүнтэй шийдвэрлэнэ. Хувийн ажил хэрэг ба эрүүл мэндээ бэхжүүлэхэд сайн.


Охин

Энэ долоо хоногт боловсон хүчний таагүй халаа сэлгээнд бэлэн бай. Удирдлага хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Өмнөө байгаа асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүл. Багаараа хамтарч ажилласнаар ажлаа амжилттай дуусгаж, үр дүн нь харагдана. Таныг хүмүүсийг ойлгодог чадвараас тань болоод хүмүүс өөр хоорондоо үүссэн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүснэ. Та магадгүй маргааныг эцэслэн тэдний алдааг тэнцвэржүүлж чадна. 

Долоо хоногийн сүүлийн өдрүүдээр холимог энерги зонхилох төлөвтэй байна. Эргэлзээнд оруулсан чухал мэдээллээ олохын тулд санхүүгийн цааснуудаа ялгаж салгана. Гэр бүлийн хэрэгцээг нэн тэргүүнд тавь. Таны чармайлтын үр дүнд талархал ирнэ.


Жинлүүр

Бие махбодынхоо хүсэл тачаалтай тэмцэх хэрэг гарна. Зүүд зөнтэй байна. Хуурмаг хандлага тод байна. Хийх зүйлдээ хэтэрхий хийсвэр хандах байдал давамгайлах болно. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээс хол бай. Найз нөхөд болон хамт олноо шүүмжлэхээ боль. Таны амьдралдаа хийсэн зарим өөрчлөлт тань ашигтай байвал үүнд дасан зохицохыг хичээ. 

Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн үзлэгт хамрагд. Хоол боловсруулах системээ анхаар. Шингэн зүйл сайн уу. Болгоомжтой байхад гэмгүй. Шинэ ажил эхлүүлэхэд таатай биш. Аливаа тохироог зөвшөөрч гарын үсэг зурахаасаа өмнө шалга.


Хилэнц

Хувийн амьдралдаа амжилт олох магадлалтай. Мөн биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. Сонирхолтой санагдах урилга хүлээн авах болно. Амьдралынхаа чухал хүнд зориулж цаг гаргавал хайр дурлал тань гэрэлтэх төлөвтэй байна. Зөн билэг, мэдрэх чадвар их хүчтэй байна. 

Долоо хоногийн сүүл рүү ирээдүйтэй төсөл дээр хамт ажиллагсад бүтээлч байвал бүгд сэтгэл ханамж үлдэх бололтой. Багийн ажлын ямар ч төрөлд тааламжтай байна. Тодорхой зорилготой бизнесийг удирдахад маш сайн байна. Таны гаргасан зарим шийдвэрүүд сонирхолд нийцэхгүй байвал тэр шийдвэрээсээ татгалзахдаа бүү эргэлз.

Нум

Энэ долоо хоногийн эхээр найз нөхдийн шинэ хүрээлэл зүрх сэтгэлийн талархалтай байдлыг танд өгнө. Та хангалттай их мөнгөгүй үе тул худал амлалтаас болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ ажил хэрэг болж бүтэхгүй байвал хамт олонтойгоо ярилцаарай. Бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг хялбархан олох болно. Аян замд их цаг зарцуулж магадгүй. Тиймээс ажлаа аль болох үр дүнтэй байхаар зохион байгуул. 

Долоо хоногийн сүүл рүү таныг дарамттай таагүй болгодог орчноос холдож, дургүй хүмүүсээсээ зайгаа барь. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь эн тэргүүний чухал байх цаг үе. Гэртээ болоод ажил дээрээ таагүй байдалд байсан бол тайвшрах дасгал хий. Бусдын ажил хэрэгч чанаруудыг хүндэтгэж чадвал амжилтад хүрэх болно.


Матар

Өөртөө итгэлтэй байж, өөрийгөө илэрхийлэх чадвараа ил гаргах нь ажлын гүйцэтгэлд том үүрэг гүйцэтгэнэ. Эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа бол уран хурц хэл яриагаараа ялгарна. Бүтэлгүйтэх айдсаасаа болж заримдаа хойш ухрах хэдий ч айдастайгаа тэмцэн зоримог алхам хий. Хоол ундаа буруу зуршил бүү болгоорой. Хэрвээ гэр орны байдал өөрчлөгдөж, үнэтэй зүйл худалдан авсан бол даатгал шинээр хамрагд. 

Долоо хоногийн сүүлээр амьдрал болон ажил төрөлдөө ямар нэг өөрчлөлт хийвэл азтай байх болно. Мэдрэмж зөн билэг, төсөөлөлдөө итгэ. Зарим хүмүүст санхүүгийн асуудал тулгарна. Мөнгө болон гap утас, түрийвч зэрэг эд зүйлсээ гээж үрэгдүүлэхээс сэргийл. Анхааралтай байхгүй бол сэтгэл хөдлөлийн илүүдэл бүхнийг сүйрүүлэх магадлалтай.


Хумх

Ажил хэрэгт ээдрээтэй хандлага их байгаа эрүүл мэнд таатай байх болно. Удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачааллаа багасга. Од эрхсийн нөлөөгөөр та цовоо сэргэлэн, цог жавхаатай байна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцааны бэрхшээлтэй зүйлсээ даван гарахад ярилцлага хамгийн сайн нөхөр болж чадна. Таны мэдрэмж үнэхээр өндөр байна. 

Хүүхдүүдтэй холбоотой асуудлууд гарна. Тэдний хэрэгцээнд гэр бүлийн төсвийн ихэнх хэсэг нь зарцуулагдана. Өндөр настан дээрээ очиж амар мэндийг нь асууж, сургаалыг нь сонс. Гэр ахуйн асуудлаа нэн тэргүүнд тавих нь хайртай хүнд тань таалагдаж эхлэх болно. Од эрхэс өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарахыг зөвлөж байна. Биеийн хүчний ажил хийх ба цахилгаан багаж хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжтой бай.


Загас

Цаг үрсэн ашиггүй ажил, хортой хов живэнд автахаас болгоомжил. Та өөрийнхөө дутагдалтай зан аашаа засахад цаг зарцуул. Өөрийн баримталдаг зарчмаасаа ухрах, бусдын эрхшээлд орох, хэн нэгнээс л хамааралтай байх нь хайртай хүнтэйгээ муудалцахад хүргэж болзошгүй. Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Амьдрал богинохон учраас өөртөө хамааралтай хүмүүст цагаа зарцуул. 

Долоо хоногийн сүүлээр од гараг танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх чадвар өгнө. Бүтээлч авьяас билгээ сонирхолтой судалгаа хийхэд зориул. Ажил хэрэгтээ төвлөрч ажиллах чадвар гайхалтай өндөр байснаар үр дүнд хүрнэ. Санхүүгийн тал дээр хянамгай ханд. Зовж олсон мөнгөө хадгал. Ганц бие хүмүүс хүсэж байсан хайраа олно. Энэ нь танд баяр баяслыг авчирна.