Ордуудын 2019 оны наймдугаар сарын зурхайг хүргэж байна.


Хонь

Энэ сарын эхэээр эрүүл мэндээ бод. Халдвартай газраас хол байж өөрийгөө хамгаал. Таны биеийн байдал бага зэрэг сулхан байна. Та эргэн тойрондоо болон гэр бүлийн гишүүдээ тайван байлгах таатай уур амьсгал бүрдүүлэхийн тулд цаг зарцуул. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамрагд. 

Сарын дунд үед нийтэч байх чадвар амжилтын шатаар өгсөхөд тусална. Танд нийгмийн зүгээс ирэх боломжуудад анхааралтай хандахыг зөвлөе. Танд ойр дотны хүмүүс тань асуудал үүсгэж магадгүй. Танихгүй хүмүүс болон сайн мэдэхгүй зүйлтэй харьцахдаа болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Сарын сүүлээр шаргуу ажиллавал дээд удирдлагуудад танигдах болно. Хэрвээ та албан тушаалын шат ахихыг хүсч байвал мэдлэг чадвараа сайжруулж, зан харилцаандаа анхаар. Таны хайртай хүнтэйгээ хийх маргаан сэтгэлээр унагах шалтгаан болно. 

Хүчтэй сэтгэл хөдлөл болон галзуу хайр дурлал таныг эрсдэлд оруулна. Хуурмаг байдал хосолсон хэт ёсорхог зан бусдыг түлхэн холдуулж магадгүй. Зөн совин болон аливааг зохион байгуулах чадвар өндөр байна. Гэр бүл, эд хөрөнгийн асуудалд гол анхаарлаа хандуул.


Үхэр

Энэ сарын эхээр та ямар нэг ажлыг ахлах болох үед хэцүү шалгууртай тулгарна. Баяр баясал авахын тулд амьдралаа амт шимттэй болго. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь таашаал ч байж болно. Ажлаа зугаа цэнгэлтэй хослуулах нь эерэг үр дүн авчирна. Сарын дунд үед ямар ч ажлаас бүү эмээ. Санхүүгийн асуудал нэмэгдэнэ. Шинэ стратеги төлөвлөгөө зохиох бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд оролцон олны өмнө үг хэлж болзошгүй. Хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас гарч, жаахан төвөг учруулж болзошгүй тул тэднээс анхаарлаа сулруулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайрын харилцаа мухардана. Сарын сүүлээр яарч хийсэн ажил бүтэлгүйтэл эсвэл стресст хүргэнэ. Гэр бүлийн асуудал чухал байж, таны цагийг барна. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Чухал сэдвээр суралцах, сонирхолтой уулзалтад хамрагдах, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зүйлсээс баяр хөөрийг мэдрэх болно. 

Шинэ хайрын романс танд өөрчлөлт авчран эсрэг хүйсийн хүнтэй хамт байх хүслийг өдөөнө. Хэрвээ та эрүүл харьцааг хүсэж байгаа бол бие биенээ харилцан хүндэтгэхээ мартаж болохгүй.


Ихэр

Энэ сарын эхээр элдэв зүйлд уруу татагдалгүй биеэ барих, харилцаа холбоогоо багасгахыг од эрхэс санал болгож байна. Биеийн хүчний ажил ба эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжил. Эмх замбараагүй гараг эрхсийн нэгдэл хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Хайр дурлал нь хууран мэхлэлтийг дагуулах хэдий ч танд чухал туршлага авчирна. 

Сарын дунд үед уран бүтээлч хүмүүст ажлаа шаргуу хийх боломж гарна. Ажил хэрэгч байдалдаа эргэн орох нь таны карьерийг өсөхөд туслах бөгөөд цаашдаа боловсрол хамгийн хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамтын ажиллагааны саналаас бүү татгалз. Гэхдээ ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх, үнэтэй эд зүйл худалдан авахгүй байхыг зөвлөе. Гэр бүлээрээ амарч, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадахад таатай. Сарын сүүл үед хувийн амьдралд эерэг болон сөрөг өөрчлөлтүүд аль аль нь гарах магадлалтай. Ганц бие хүмүүсийг ямар нэгэн сонирхолтой хайр дурлал хүлээж байна. Хэт ачаалалтай байснаас бие тавгүйтэж болзошгүй. Өөрийн амьдралын хэв маяг, хооллолт зэрэгтээ анхаар. 

Эрч хүчээ гамнах сануулгыг одод өгч байна. Хэн нэгэнд хэт итгэх нь магадгүй таны урмыг хугалж мэднэ. Гэр орныхоо асуудлыг ажил төрөлтэйгөө бүү хольж хутга. Жолоо барьж явах эсвэл машин механизм ажиллуулах үедээ болгоомжтой байх хэрэгтэй.


Мэлхий

Сарын эхээр өөрийн сонгосон салбартаа онцгой чадвараа хүлээн зөвшөөрүүлэх болно. Та урам зоригтой байна. Хайр сэтгэлийн харилцаанд одтой байх болно. Ихэнх хүмүүс санхүүгийн асуудалтай байгаа учраас олдсон завшааныг ашиглан орлого олох эх үүсвэртэй болох алхам хийгээрэй. 

Сарын дунд үед уран бүтээлч хүмүүс мэргэжилдээ дуртай байх болно. Шинэ уран бүтээл туурвих онгодтой байна. Бизнесийн хэлэлцээр чухал үйл явдлуудаа маш сэрэмжтэй, хянамгай хий. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хайр сэтгэлийн харилцаа романтик хандлагатай байна. Залуус гэнэтийн учралд хөл алдана. Хайртай хосууд цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой. Сарын сүүл үед зугаалж цэнгэх хүсэл давамгайлна. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барьж, үдэшлэгт урь. Хэрэв та найз нөхөдтэйгөө амарч, таашаал авахаар шийдсэн бол мөнгөө сайн тооцоол. Дараа нь багассан орлогоо амьдралдаа арай хийн залгуулах бололтой. Хэрэв та хууль бус үйл ажиллагаанд оролцох санал авбал бүү сонирх. Ойрын үед албан тушаал дэвших магадлал өндөр байх бөгөөд цалингаа нэмүүлэх талаар саналаа гарга. 

Хэрвээ та албан тушаал ахих эсвэл мөрөөдлийн ажилдаа орохоор төлөвлөж байгаа бол энэ үеийг алдах хэрэггүй. Хоолоо сойх болон спиртний төрлийн зүйлээс татгалзах хэрэгтэй болно. Зөв хооллолт нь эрүүл байхын хамгийн гол үндэс гэдгийг сана.


Арслан

Энэ сарын эхээр эрч хүчээр дүүрэн байх тул та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч байх хэрэгтэй. Хувийн асуудалдаа гол анхаарлаа хандуулж хэт их ажиллахгүй байх нь зүйтэй. Хайртай хүндээ анхаарал хандуулж, түүнийгээ нэгт тавих нь энэхүү харилцааг улам хүчтэй болгоно. Эрүүл мэндийн болон хайр дурлалын бүтэмжтэй байдал нь таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно. 

Сарын дунд үед хуурмаг чиг хандлага өсөх төлөвтэй байна. Од эрхсийн хандлага далд байх болно. Бусадтай шашин болон улс төрийн талаар маргаан хэлэлцүүлэг хийхээс татгалз. Хайрттайгаа харьцахдаа болгоомжтой бай. Эцэг эхчүүд хүүхдүүдээс ирэх мэдээлэлд сэрэмжтэй бай. Сэтгэл зовоосон асуудлаараа найз нөхөдтэйгөө ярилц. Сарын сүүлээр төрөлхийн бүтээлч авьяаслаг хүмүүс үр дүнтэй ажиллах болно. Чухал гэж үзэж байгаа хувийн болон бизнесийн ажлуудаа дуусгахыг хичээ. Ажил мэргэжлийн ашиг сонирхол хөндөгдөнө. Өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах боловч ойлголцож чадахгүй байгаадаа уурлаж, бухимдах бололтой. 

Шинээр эхэлсэн ажил хэрэг, санал санаачилга бүтэлгүйтэх магадлалтай. Амсхийж, эргэн тойрноо анхааралтай харан, бодит дүн шинжилгээ хий. Хувийн харьцаанд хүчтэй өөрчлөлт гарна. Энэ нь гэр бүлтэйгээ эвлэрэх эсвэл салах зэрэг хайр дурлалын харьцаатай илүү холбоотой байх. Ганц бие хүмүүс ажигч, гярхай байх нь зөв. Шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд.


Охин

Энэ сарын эхээр юу хамгийн боломжтой, юу зөвхөн мөрөөдөл болохыг ялгаж ойлго. Завгүй ажиллах нь таны нүдийг нээж өгөх болно. Анхааруулга авсан ч гэсэн ямар нэгэн чухал зүйлийг мартах магадлалтай. Таны зан ааш хувирч бодлогогүй ааш гаргах магадлал байгааг анхааруулж байна. Гэр бүлд асуудал гарна. 

Сарын дундуур зарим хүмүүс хайр дурлалтай холбоотой чухал асуудлаа шийдвэрлэх болно. Сэтгэл санаа од гаргийн нөлөөгөөр хямарч олон асуудал ар араасаа тулгарна. Шийдвэр гаргахдаа анхааралтай бай. Аз сорихоос зайлсхий. Хүүхдүүддээ санаа тавь. Сарын сүүлээр ажил дээр аюулгүй байдал хөндөгдөж магадгүй. Дүрэм зааврыг чанд сахь. Анхаарал сарнивал аваар осол гарч болзошгүй. Жолооны ард байхдаа болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэрүүл маргаан хийх, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. 

Арилжаа наймаанд сэтгэл хөдлөл давамгайлж болзошгүй. Өөрт байгаа мөнгөө гэнэтийн нүд хуурсан зүйлд зарцуулж болзошгүй байна. Хэрвээ наймаа сайн болохгүй бол хайртай хүнийхээ уурыг дарах аргыг эртнээс бэлдээрэй.


Жинлүүр

Сарын эхэн үед хамт олны ажил, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой. Хуурч мэхлэх асуудал тулгарч магадгүй бөгөөд сорилтод бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцвал хурц байдалд хүрнэ. Ямар ч асуудалд тайван амгалан хандвал үр дүн сайнаар гарах болно. Ганц бие хүмүүс нэлээд хичээсний үр дүнд хосоо олж авч чадах бололтой. 

Сарын дундуур хов жив ярих болон өөрийгөө гунигт бодолд автуулахаас зайлсхий. Нийгмийн харилцааг өөртөө татахад төвөгтэй байх тул эрч хүчтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүс хайрттайгаа зугаалах романтик аялалд мөнгө төсөвлөнө. Гэвч таны дотнын хүмүүсийн үйлдэл сэтгэлийг нь тань хүчтэй гонсойлгох магадлалтай. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрхлүүлэхдээ хэт их мөнгө үрэхгүй бол сайн. Сарын сүүл үед мэргэжлийн үйл ажиллагаан дээр ч зөн билэгтээ найд. Ажил хэрэгч уулзалт хэлэлцээрүүд амжилттай болж, ашиг авчирна. 

Од эрхэс биеэ барьж, бусдад уруу татагдахгүй байхыг зөвлөж байна. Гэмтэж бэртэхээс болгоомжилж замын хөдөлгөөнд оролцохдоо туйлын болгоомжтой бай. Биеэ барьж чадахгүйгээс хамгийн дотнын хүмүүстэйгээ хэрүүл маргаан үүсгэж болзошгүй. Хуучин харилцаанаас шинэ хайрын түүх цэцэглэнэ.


Хилэнц

Сарын эхээр хүүхэдтэй хүмүүсийн хувьд тэдэндээ анхаарал тавих шаардлагатайг одод сануулж байна. Хувийн харьцаанд хүчтэй өөрчлөлт ирнэ. Аливааг хэтрүүлэх нь дараа таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд. Хэрвээ та алдаа гаргах юм бол хэн нэгэн таныг хов живний бай болгоход бэлэн байна. 

Сарын дунд үед ганц бие хүмүүс хайраа олох өндөр магадлалтай байгаа боловч хүсээгүй учралаас болгоомжил. Та хүүхэдтэй болоход бэлэн байгаа бол хайртай хүндээ асуудлыг өөрөө санаачлан ярилц. Зөн совингоо сонсож, асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Бүтээлч зүйл хийх авьяас билэг өндөр байх тул бодол санаа тань өргөжнө. Ихэнх хүмүүсийн толгойд гэгээлэг, бүтээлч санаанууд дүүрэн байна. Энэ сарын сүүлээр од гарагийн холбоо танд боломжийг олгож байна. Шийдвэр гаргахдаа зөн совингоо ашигла. Бясалгал хий. Хэрвээ таны эрч хүч муудаж байвал эрүүл мэндийн мэргэжилтэнтэй уулз. Тайван дөлгөөн байж, ойр дотнынхонд эелдэг хандах нь хэрүүл маргаанаас сэргийлнэ. Хууль эрхзүйн асуудлууд төвөгтэй болох магадлалтай. 

Ямар нэгэн юмыг хайнга байдлаар бүү оролд. Тэвчээртэй бай. Сайхан сонсогдох бизнесийн санал хууль бус бол амжилт олох ямар ч боломжгүй. Аливаад азаа үзэх хэрэггүй. Та найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байна. Цаг гарвал өөртөө анхаарал тавьж зөв хооллон, дасгал хий. Мөн сайн амар.


Нум

Энэ сарын эхэн үед хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд харамсмаар жижиг сажиг зүйлс, үл ойлголцол танд саад болно. Муудсан хосуудын харилцаа мухардалд орно. Энэ үед уучлалт их чухал. Их ажилтай хүмүүс ядарч, нойрмог байдалд автаж болзошгүй. Олны нүдэнд ил байдаг хүмүүс нийгмийн том хэмжээний арга хэмжээнд оролцохдоо ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаараарай. 

Сарын дунд үед эрүүл мэндээ анхаарах үе эхэлж байна. Зарим хүмүүст мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй болно. Ялангуяа бизнесийн зардал нь орлогоос өндөр байгаа тохиолдолд. Бусадтай маргаж хэрэлдэх нь зүгээр л цагийн гарз. Зарим хов жив үнэний ортой байна. Ганц бие хүмүүс хүссэн хүнтэйгээ төсөөлж байснаасаа хурдан дотно холбоо тогтоож чадна. Сарын сүүлээр хулгайд өртөх магадлалтай тул эд зүйлсээ болгоомжтой авч явах хэрэгтэй. Худалдан авах зүйлээ сайтар шалгаарай. Хэн нэгэнд хууртагдаж болзошгүй тул баяжих хуурмаг амлалт, хийсвэр ажилд оролцохоос сэргийл. Уран бүтээлчдийн онгод орно. 

Таны үзэл бодол олны анхаарлыг татна. Улс төрийн болон байгаль орчны тулгамдсан асуудлаар чухал мэдээ нийтлэл бичих болно. Хувийн амьдралд сэтгэл гонсойлгосон үйл явдлууд учирч болзошгүйг анхаар. Залуус хайр дурлалтай холбоотой асуудалд орооцолдох төлөвтэй байна.


Матар

Хэрэв та ганц бие бол сарын эхээр хайр дурлалын шинэ адал явдал хүлээж байна. Аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Ажил хэрэг болон зугаа цэнгэлийг хослуулах нь ашигтай туршлага болох болно. Танд санхүүгийн холбогдолтой саад болон хууран мэхлэлт гарч ирнэ. Тиймээс та мөнгөтэй холбоотой асуудлыг сайн төлөвлөж байж шийдээрэй. 

Сарын дунд үед хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай. Ажил хэргийн түншлэл өндөр үр дүнтэй болно. Бэрхшээл тулгарч хамт амьдрагсадтайгаа үл ойлголцох, дайснуудынхаа далд явуулгатай учрах магадлалтай. Тайван байдлаа хадгал. Харилцан буулт хийхийг хичээ. Ганц бие хүмүүс хайртайгаа учирна. Сарын сүүл үед хэрвээ залхуу замбараагүй байвал зэмлэлийн үгс сонсож магадгүй. Ажил, амьдралын аль ч асуудалд чухал зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой. Уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Нянгийн халдвар авч магадгүй байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагд. 

Од гаргийн чиг хандлагын нөлөөгөөр таны зорьсондоо хүрэх эрмэлзэл мохож болзошгүй. Хэт ачаалалтай ажлын хуваарь нь таны тэвчээрийг барах тул сайн амрах талаар төлөвлө. Та хангалттай амарч, эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Аялалд яваа болон эрсдэлтэй спортоор хичээллэж байгаа хүмүүс өндөр сэрэмжтэй бай.

Хумх

Энэ сарын эхээр санхүүгийн байдал тогтвортой байна. Та эрч хүчтэй байх болно. Гэхдээ нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвар дутмаг байна. Бардам зангаа дарж, нийтийн зорилгод хамтран тэмц. Зарим зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд сайжирч, ажиллах урам зоригоор бялхах болно. 

Сарын дунд үед хувийн болон бизнесийн хэлэлцээрт тэргүүлэгч нь бай. Шинэ зүйл хийх чадвар тань нэмэгдэж, бие даан ажил хийх сайн эхлэлийг тавих болно. Шинийг санаачлах, уран бүтээлийн эрэл хайгуул хийх зэргийг од эрхэс таашааж байна. Өөрийгөө хэт ядраахаас болгоомжил. Дотоод зөн билэг их байна. Гэр бүлтэй бол хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарал хандуул. Сарын сүүл үед ажил дээрээ зохистой хэмжээг барь. Хувийн асуудалдаа хэтэрхий их цаг зарцуулах нь удирдлагуудыг уцаарлуулах болно. Ажилдаа дургүй бол нэлээд асуудал гарах болно шүү. Хийж буй ажлаа үргэлж хяна. 

Өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Танд хайр дурлал, инээд хөөр гээд баяртай зүйлс тохиож магадгүй. Гэхдээ романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байгаа тул эрсдэлтэй сэдэв болон асуудлаас холхон байхыг сэрэмжлүүлж байна. Ганц бие хүмүүсийг ямар нэгэн сонирхолтой хайр дурлал хүлээж байна.


Загас

Энэ сарын эхэээр эрүүл мэндээ бод. Халдвартай газраас хол байж өөрийгөө хамгаал. Таны биеийн байдал бага зэрэг сулхан байна. Та эргэн тойрондоо болон гэр бүлийн гишүүдээ тайван байлгах таатай уур амьсгал бүрдүүлэхийн тулд цаг зарцуул. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамрагд. 

Сарын дунд үед нийтэч байх чадвар амжилтын шатаар өгсөхөд тусална. Танд нийгмийн зүгээс ирэх боломжуудад анхааралтай хандахыг зөвлөе. Танд ойр дотны хүмүүс тань асуудал үүсгэж магадгүй. Танихгүй хүмүүс болон сайн мэдэхгүй зүйлтэй харьцахдаа болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Сарын сүүлээр шаргуу ажиллавал дээд удирдлагуудад танигдах болно. Хэрвээ та албан тушаалын шат ахихыг хүсч байвал мэдлэг чадвараа сайжруулж, зан харилцаандаа анхаар. Таны хайртай хүнтэйгээ хийх маргаан сэтгэлээр унагах шалтгаан болно. 

Хүчтэй сэтгэл хөдлөл болон галзуу хайр дурлал таныг эрсдэлд оруулна. Хуурмаг байдал хосолсон хэт ёсорхог зан бусдыг түлхэн холдуулж магадгүй. Зөн совин болон аливааг зохион байгуулах чадвар өндөр байна. Гэр бүл, эд хөрөнгийн асуудалд гол анхаарлаа хандуул.