2020 оны гуравдугаар сарын өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Сарын эхээр санхүүгийн хувьд ашиг орлого бага таатай бус байна. Ойрын хугацаанд өмнө хийсэн ажлын хөлс орж ирэх ёстой боловч ямар нэгэн шалтгааны улмаас хойшлогдоно. Энэ нь таныг санхүүгийн хомстолд хүргэж өр зээл тавихад хүргэнэ. Нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Та шинийг эрэлхийлж, шинэ эх үүсвэртэй болохыг туйлын их хүснэ. Та мэргэжлийн салбартаа тийм ч доогуур үнэлэгдэх мэргэжилтэн биш гэдгээ харуулж чадна. Орлого олох шинэ санаа олж түүнийгээ биелүүлэхийн төлөө хамаг ухаанаа уралдуулна. Энэ үеэр эрүүл мэндтэй холбоотой хүндрэлүүд үүсэх ч нэг хэсэг нь тантай, өөрөөс чинь шууд хамааралтай байх болно. Яарч сандарч бэртэл гэмтэл авах магадлалтай тул болгоомжил. 

Сарын дундуур урлаг соёлын ажилтай хүмүүс уран бүтээлийн амжилт, бүтээл арвинтай байх болно. Тэдний өвөрмөц, баяр хөөртэй ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байна. Олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс өөрийн гүйцэтгэх ажилдаа анхаарал болгоомжтой хандахгүй бол эндүү ташаа мэдээллээс болж томоохон алдаа гаргаж магадгүй тул анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Танилын хүрээгээ тэлэх боломжтой олныг хамарсан томоохон уулзалтад очно. Ялангуяа ганц бие залуучууд энэ боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ татах, шинэ бүтээгдэхүүн оруулах гэх мэт ихээхэн мөнгөтэй холбоотой ажлаа амжуулах гээд амсхийх зав гарахгүй. 

Сарын сүүлээр амжилттай яваа хүмүүсээс үлгэр дууриал авч, өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвжихийг хүсэх болно. Тэмдэглэлийн дэвтэр үзгээ аваад өөрийн хүсэл зорилгоо бич, хийх зүйлээ төлөвлө. Уран бүтээлийн харилцаа холбоогоо зузаатгаж, шинэ эхлэл тавьж чадна. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой, хуучин санаа зовсон асуудлууд ард үлдсэн байна. Хувийн амьдралд гаргаж болох чухал шийдвэрүүдийн нэг танд тулгарах болно. Хэрэв та өөрийн шийдвэртээ баттай зогсож чадахгүй бол өөрийнхөө хамгийн итгэж найддаг хүнээсээ тусламж ав. Ганц бие хүмүүс шинэ танилтай учирч тэдэнтэй хайр дурлалын романс үүсгэж магадгүй. Арилжаа наймаа хийх хэрэггүй. Холбоо харилцаагаа сэргээж бизнесийн болон алба ажлынхаа зорилго зорилтыг тэргүүнд тавин ажилла. Ингэж чадвал таны санасан бүхэн тань бүтэх магадлалтай.


Үхэр

Сарын эхээр эрч хүчтэй, санасан бүхнээ түүртэлгүй хийхээр урам зоригтой эхлүүлнэ. Таны өөртөө итгэх итгэл, бусдаас давуу илүү гарахыг хичээх байдал зэрэг тань туйлын өндөр үүгээрээ ч ажлын амжилтаа мэргэжлийн хүрээнд үзүүлж чадна. Таны хийх зүйл ганцхан танаас биш олон хүнээс шалтгаалах учир та бүх хүмүүст эртнээс үүрэг даалгавраа өгч, ажлын явцаа түргэсгэхгүй бол цаг их алдах магадлалтай. Ахмад хүмүүсийн заавар зөвлөмжийг анхааралтай сонсож, ажил хэрэг болгож чадвал таны амжилтад эерэгээр, хүчтэй нөлөөлж чадна. Бизнесийн талбарт хүчээ үзэх боломж эрчүүдэд тохиолдож болзошгүй. Энэ нь зөвхөн таны өөртөө итгэх итгэлээс шууд хамаарна. 

Сарын дундуур хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш сайхан ажлын санал орж ирнэ. Энэ нь бүтэн жилдээ хэрэглэсэн ч хангалттай байхаар орлогыг танд авчрах болно. Гэр бүлдээ эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Хоол унд тохироогүйгээс үүсэх өвчин эмгэгээс сэргийл. Машин техникээр хурдтай явах, дүрэм журмаа баримтлахгүй байх зэрэг нь гэнэтийн аюул дагуулах магадлалтай. Тээвэр хийдэг жолооч нар өөрийн аюулгүй байдлыг хангаж машин техниктэйгээ маш анхаарал болгоомжтой харьцаарай. Зарим нэг нь мэргэжлийн хүрээндээ амжилт олж, бүтээл туурвилаа, эмхтгэлээ гаргаж чадна. Өөрийн дуртай ажлаа хийж түүнээсээ эрч хүч авдаг хүмүүст ч мөн аз тохионо. Тэдний хувьд хоббигоо хөгжүүлэхийн зэрэгцээ мөнгө олох боломж нь ажил нь байдаг. 

Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш болгоомжтой хандахыг зөвлөж байна. Гэнэтийн томоохон зардал нь алдагдалд хүргэх магадлалтай. Хайр дурлалын адал явдлаас зайлсхийхийг хүсэх болно. Удаан үргэлжилсэн ажил дуусах тийшээ хандсан ч үлдсэн цөөхөн хувь нь гараас гарахгүй олон хүний хүчийг барна. Ямар ч байсан хийж буй ажлынхаа ард гарч байж шинэ ажлыг барьж авахыг зөвлөж байна. Уран бүтээлчдийн хувьд бодсон санасан шиг амжилттай байж чадахгүй нь бололтой. Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж чадахуйц нэлээд хэмжээний романтик сайхан уулзалт ирэх магадлалтай.


Хамтатгах

Сарын эхээр мэргэжлийн хүрээнд ур чадвараа гайхуулах, хийж бүтээсэн чинь амжилт ололтоор дүүрэн байх болно. Ажил хийхэд хөнгөн шингэн, хийж бүтээх урам зориг ихтэй, ямар ч ажлыг барьж авсан гарын үзүүр дор саадгүй, хурдан шаламгай бүтэж танд урьд өмнө байгаагүй сэтгэгдлийг төрүүлэх болно. Бизнесийн салбарт тэр тусмаа хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Ашиг орлого олох үүд хаалгаа нээж чадна. Эхлүүлсэн ажил бүрийн ард таны ур чадвар, ухаан, хүч хөдөлмөр дагах болно гэдгийг та ухамсарлах хэрэгтэй. Шинээр төлөвлөж байгаа ажлынхаа хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоог сайтар хийж байж эхлүүл. Таны сэтгэл санааны байдал таагүй, хийж буй ажилдаа урам зориггүй байгаа шалтгаанаа олж засахыг хичээгээрэй. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. 

Сарын дундуур өөрийн ажлын үр дүнгээ шалгуулах, тушаал ахих, өөрийгөө нээн таниулах, ажиллах нөхцөлөө сайжруулах зэрэг боломжууд гарч ирнэ. Цаашлаад хамтын ажиллагаа явуулах, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зэрэг олон боломж нээлттэй байна. Ажил мэргэжлийн хүрээнд томоохон асуудал үүсэх ч түүнийг ганцаараа үүрч шийдвэрлэх гэсний хэрэггүй. Энэ нь танд муу үр дагаврыг дагуулах болно. Эрчүүдийн хувьд бусдад анхаарал халамж тавьж өөрийн хүч тэнхээгээ харуулж нэр хүндийг олж авна. Тэд хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг чанар нь түүний сайн талуудын нэг юм. Та өөрийн үзэл бодолдоо үнэнч, бусдыг байлдан дагуулж чаддаг гэдгээ харуулах болно. 

Сарын сүүлээр та томоохон ажил дээр хөрөнгө оруулалт татах гэж, эсвэл албаны болон хувийн ихээхэн мөнгөтэй холбоотой ажилд гар бие оролцохгүй байсан нь дээр. Бүтэлгүйтэл нь таныг их хэмжээний өрөнд унагаж, сэтгэл санааны дарамтад оруулж мэднэ. Бүсгүйчүүдийн хувьд гоо үзэсгэлэнгээрээ та олон зүйлийг нааштай, эерэг болгож, бусдад сайн сайхныг бэлэглэж чадна. Мөн тэд өөрийн хүссэн зүйлийг авахыг эрмэлзэнэ. Ахимаг насны хүмүүс илүүтэй хууч өвчин хөдлөх, зүрх судас өвдөж, даралт ихсэж магадгүй. Хайртай хосууд дотно харилцаанд ороход таатай. Хайр дурлал гал халуун өрнөлтэй, ирээдүй өнгөтэй байна.


Мэлхий

Сарын эхэнд эрчүүдийн эрэмгий, зоригтой шийдвэр нь олон хүний амьдралд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Таны ажил хэрэгч, хичээнгүй байдал тань эсрэг хүйсний хүмүүст таалагдаж, багахан сээтэгнэлд өртөнө. Бүсгүйчүүдийн хэтэрхий бардам зан, залхуу, хойрго байдал нь авьяас чадвараа нээн харуулах таатай боломжийг үгүй хийнэ. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, хүнтэй танилцах, эрүүл мэндэд харшлах зүйлсийг бүү хийгээрэй. Худал хуурмаг, үл ойлголцол, санал зөрөлдөөн, осол гэмтэлд өртөж болзошгүй. Магтаал сайшаал хүлээх, албан тушаал, зэрэг цол горилогчдод тийм ч амжилттай биш байна. Хувийн алдаа, эндэгдэл гаргахаас сэргийлж хянамгай няхуур ажиллахыг зөвлөж байна. Амьдралын эрч хүч, дотоод эрчим, сэрэл хүсэл зэрэг нь туйлын дээд төвшинд байж таны эсрэг хүйстнээ татах чадварыг нэмэгдүүлнэ. 

Сарын дундуур од гарагийн таатай нөлөөгөөр хувийн амьдралд тань таатай зүйлс тохионо. Ямар нэгэн ажил төлөвлөж байгаа бол гэр бүлийнхээ хүнтэй сайтар ярилцаж тодорхой шийдэлд хүрэх болно. Аливаа ажил хэргийг бүтээхдээ хэн нэгний тусламж дэмжлэгт найдахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоонд тулгуурлан бүтээгээрэй. Бүсгүйчүүд шинэ хүнтэй танилцаж магадгүй. Үүнтэй холбоотойгоор гарах зардал багагүй байх болно. Шинэ ажил хэрэг эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө гаргах, гэр орны асуудлаа зохицуулах талаар санаагаа чилээнэ. 

Эрүүл мэндийн байдалдаа анхаарал тавин, зөв хооллолтын дэглэм сахиж, амралт нойроо сайтар зохицуулаарай. Эрчүүдийн хувьд мэдрэлийн хэт ачаалал нь сэтгэлийн хямрал болон өвчний эх үүсвэр болох бололтой. Хайр сэтгэлийн хувьд шинэ харилцаа үүснэ. Зарим нэг маргаантай зүйлийн эхлэл нь гүжир гүтгэлэг, өдөөн хатгалга гэдгийг олж харж бодитоор, тайвнаар харж чадвал үүссэн асуудлыг хугацаа алдалгүй арилгаж чадна.


Арслан

Сарын эхэнд томоохон үйлчилгээний төв болон олон нийттэй харилцах ажилтай хүмүүс үр дүн сайтай, амжилттай ажиллана. Та ажлаа сайтар төлөвлөөгүйгээс болж таны өмнө овоорсон их ажлынхаа ард гарч чадахгүй дарагдана. Эргэн тойронд болж буй зүйлд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах сэтгэл байвч хийх цаг зав гарахгүйгээс болж бухимдахад хүрнэ. Зарим хүмүүс ажлаа өөрчлөхийг ихэд хүснэ. 

Сэтгэлийн хөөрлөөр яарч гаргасан шийдвэр оновчтой бус байдаг гэдгийг санаарай. Хэрэв та уран бүтээлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлж чадвал танд ирэх амжилт таны төсөөлснөөс хэд дахин илүү байж чадна гэдгийг амлаж байна. Бүсгүйчүүд өөрчлөлт шинэчлэлтийг хэчнээн ихээр хүссэн ч таны дотоод мөн чанар таных хэвээрээ л байх болно гэдгийг ухаарах болно. Амьдрал танд олон төрлийн сорилтуудыг илгээх болно. Хэдий тийм ч аливаа хүндрэл бэрхшээлийг зөвхөн та өөрийн сэтгэлийн хатаар даван туулдаг гэдгийг ухаарах болно. 

Сарын дундуур та хувийн амьдралдаа эсвэл мэргэжлийн хүрээндээ гэнэтийн томоохон зүйлтэй учирна. Энэ нь таны хүч хүрэхгүй зүйл ч байж мэднэ. Эрүүл мэндээ эрсдүүлж болохуйц зүйлээс холуур байхыг анхааруулж байна. Гадаад түншүүдтэй хамтран ажиллах асуудал тань нааштайгаар шийдэгдэж та санхүүгийн хувьд томоохон эргэлтийг хийж чадна. Аливаа уран бүтээл туурвихад, ямар нэг онцгой шинэ бүтээлийн эхлэл тавих, мэргэжлийн ажилд таатай байна. Мөнгөтэй холбоотой, түүнээс шалтгаалах ажлын явц удаашралтай байна. Гэрээ хэлэлцээр, бүтээлч уулзалт, зарим нэг хүсэл тань биелэх магадлалтай. Уран бүтээлийн тал дээр ч амжилт дагуулж чадна. Материаллаг байдлаа нэмэгдүүлэхийн тулд дорвитой, шийдэмгий алхам хийж чадна. Та эртний эдлэлийн дэлгүүрээр орох, музей үзэх зэрэг нь өнөөдөр таны сонирхлыг ихэд татах болно. Энэ нь таны шинэ хоббитой холбоотой байж болох юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд өдөр бүр их ачаалалтай байдаг ч тэд хийж буй бүхий л ажилдаа туйлын сэтгэл хангалуун байж чаддаг. 

Сарын сүүлээр мөнгө санхүүгээ дээшлүүлэх маш боломжийн санал хүлээж авснаас болж эргэлзэхэд хүрнэ. Зарим нэг нь маш их хэмжээний мөнгөний асуудалд орж түүнээсээ гарч чадахгүй шанална. Удахгүй таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Таны шинээр томилогдсон албан тушаал тань нэлээдгүй хэл ам дагуулна. Гэвч удирдлагадаа үнэлэгдсэн таны хөдөлмөрийн үр шимийг хэн ч өөрчилж чадахгүй. Хайр дурлалын адал явдал ганц бие бүсгүйчүүдийг тойрохгүй. Үйл явдлыг түргэсгэх гэсний хэрэггүй.


Охин

Сарын эхэнд өөртөө хэт итгэлтэй, биеэ тоосон их зан, бусдыг үл ойшоосон байдал нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөж улмаар ам мурийхад хүргэнэ. Аливаа хандлагад ухаалгаар, наанатай цаанатай хандаж эвийн журмыг эрхэмлэж байвал өлзийтэй. Санхүүгийн тогтвортой байдлаа ханган ажиллахыг од эрхэс танд зөвлөж байна. Мөн тайлан тооцоогоо нягталж орлого зарлагаа тооц. Материаллаг байдал болон, мөнгө санхүүгийн хувьд хямарч мэднэ. Таны амьдралын эерэг энерги эрч хүч хуримтлагдана. Өөрийн хүсэл зоригийг умартаж өөрт хамааралгүй зүйлд хошуу дүрснээс санаатай биш ч таагүй зүйлд орооцолдож мэднэ. Гэвч санаагаа хэт чилээх хэрэггүй. Асуудал сайн үр дүнд хүрч чадна. Бүхнийг эргэцүүлэн бодох, тунгаах боломж олдоно. Эртнээс тавьсан зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Амьдрал танаас ихээхэн зориг тэвчээр шаардах болно. Та аливаад сэтгэлийн хатгүй, эр бяргүй хандах тоолонд танаас маш их боломж холддог гэдгийг ухаарах хэрэгтэй. 

Сарын дундуур хайртай хосуудын харилцаанд эерэг таатай мөчүүд ирнэ. Таатай нөхцөл байдлыг удаан хадгалахыг зөвлөж байна. Бүхий л салбарт эхэлсэн ажил төрөлд тань од гараг танд амжилтыг амлаж байна. Шийдэмгий, зоригтой байж өөрийн төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүч хөдөлмөрөө дайчил. Итгэл эвдсэн, хууран мэхэлсэн нэгэнтэй нүүр тулах болно. Та хэн нэгнийг дотоод ертөнцөд нэвтэрч чадахгүйдээ гутарна. Энэ мэхлэлт таны хувьд нилээд туршлага, хашир суулгах болно. Сүүлийн үед гаргасан санал санаачилга тань эсвэл шинэ төлөвлөгөө, төсөл тань хэрэгжих сайхан боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд нилээд их ашиг, үр дүнг авчрах болно гэдгийг одод сануулж байна. 

Сарын сүүлээр амьдралын зөв дадал зуршил, зөв хандлага өөртөө суулгахыг илүүд үзнэ. Уулзалт, цуглаанд оролцож өөртөө шинэчлэл хийхийг хүсэгч бүсгүйчүүдийг амжилт дагалдана. Харин үл хөдлөх хөрөнгө худалдан авах санаатай яваа бол ашигтай талбай, ирээдүйн үнэлгээ, одоогийн хэрэгцээ шаардлагыг тал бүрээс нь харж байж шийдвэрээ гаргаарай. Амьралын эрчим хүч, энергээ дээшлүүлэх, идэвх санаачлага, үүрэг хариуцлагаа ухамсарлана. Аливаа ажилд эргэлзээ тээнэгэлзээгүй, шийдэмгий байж чадвал таны зоригтой алхам амжилтыг дагуулж мэднэ. Сэтгэл татах чадвар, романтик мэдрэмж өндөр байна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон таатай зүйлс тохиолдоно. Шинжлэх ухаан, геологийн салбарынхан том олзтой, мэдээний гол баатрууд байж чадна.


Жинлүүр

Сарын эхээр ажил хэрэг тань танаас нэлээдгүй хүч хөдөлмөр шаардах бөгөөд хэвийн бус зүйлийг ч шаардаж мэднэ. Амьдрал бодсон шиг тань хялбар биш гэдгийг ойлгох болно. Таны сэдсэн бүхэн бүтэлгүйтэлтэй тулгарч итгэл найдвараа алдаж эхэлнэ. Та мөнгөтэй холбоотой асуудлаас хол хөндий байдаг ч өнөөдөр бол түүний хүчийг мэдрэх болно. Сэтгэл гутрал, гуньхралтай тулгарч үүнээс өөрийгөө авч гарахын тулд биеийн хүчний ажил хийх, хүнд спортоор хичээллэх эсвэл бүр эрсдэлтэй ажилд гар бие оролцохыг хүснэ. Бүсгүйчүүд сэтгэлийн хөөрөл ихтэй байж энэ нь аливаа зүйлд сөргөөр нөлөөлж мэднэ. Ажил хэргийнхээ амжилттай өрнөлд саад тотгор учруулахгүйн тулд энэ сэтгэлийн хөөрөлдөө автахгүй, гүйлгээ ухаанаар, тайвнаар сэтгэх хэрэгтэй. Шинжлэх ухаан, гар урлал, уран бүтээл талдаа амжилттай. Тэд бүтээн босгох, олон талын туршлага хуримтлуулж чадна. Магадгүй зарим хүмүүсийн хувьд дахиж олдошгүй ховорхон зүйл тохиож мэднэ. Тэд амьдралдаа хийж болох чухал алхмыг хийх болно. Та хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч мэдэх юм. Гэвч сэтгэлийн тэнцвэрээ алдаж бие оюунаа захирч чадахгүйд хүрч магадгүй. 

Сарын дундуур мөнгө санхүүгийн хувьд гарлага гарах нь ихсэж мэднэ. Дарга удирдлагатайгаа бодол санаагаа хуваалцах, олон нийттэй харилцах ажилд тун таатай байна. Та өөрийн ажил хэрэгтээ тун хичээнгүй хандаж, шаргуу ажилласныхаа үр дүнг үзэх болно. Амжилт зөвхөн тууштай, удаан хугацааны үр дүнд ирнэ гэдгийг санаарай. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүст нэлээд хамаатай байна. Бүсгүйчүүдийн хувьд бусдын анхаарлын төвд байснаар эрх мэдэлтний нүдэнд өртөж энэ нь цаашлаад зорилгодоо хүрэхэд нэлээд тус дэм болох болно. Ашиг орлого олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэх мэт таатай зүйлүүд ар араасаа хөвөрнө. Ажил хэрэг амжилттай болж мэргэжлийн хүрээнд ахиж дэвших боломж тохионо. 

Сарын сүүлээр та ирээдүйн амьдралынхаа төлөвлөгөөг боловсруулах, ажил хэрэг болгоход таатай үе ирснийг ухаарах болно. Эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохоор зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Аливаа өвчнийг бага дээр нь эмчлэхгүй бол хүндрэх аюултай.


Хилэнц

Сарын эхэнд аливаа чадвар, чансаа шаардах ажил дээр анхаарлаа төвлөрүүлэн хичээж ажиллахыг эрхэмлэнэ. Өөрийн анхаарлаа дотоод итгэл үнэмшилдээ чиглүүлээрэй. Та ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага дээр очиж туршлага судлах, хамтран ажиллах санал тавих гээд гадуур явах ажил нэлээд их байна. Мэргэжлийн хүрээнд сургалт семинарт суух, мэдлэг хуримтлуулах зэргээр хувь хүн талаасаа ахиж дэвшинэ. Эрчүүд ажил дээр ч алдаа гаргана гэж айж түгших хэрэггүй. Аливаа үүсэх ямар нэгэн хурцадмал асуудлыг даваад гарч чадах боловч өөрт хэрэггүй зүйлээс болж өөртөө төвөг удахгүй байхыг сануулж байна. Бүсгүйчүүдэд хайртай хүнээс чинь хайр халамжийг харамгүй бэлэглэх болно. Сурган хүмүүжүүлэгчдийн болон ахмадынхаа үгийг анхаарах, зөвлөгөөг сонс. Амьдралаа өөрчилж шинэ “би” г бий болгоё гэсэн хүсэл эрмэлзэл нь амжилттай эхэлнэ. Муу санаатай таныг өмнө нь хохироож байсан хүмүүсийн хорлолоос зайлсхийж тэдний муу үйлийг олонд ил болгох хэрэгтэй. 

Сарын дундуур магтаал сайшаал сонсох, хэн нэгэнд дурсагдах, хуучин цагийн нөхөрлөл сэргэнэ. Ахмад настнуудын үнэтэй зөвлөгөө таныг урагш тэмүүлэх, ахиж дэвшихэд тань ихээхэн нөлөө үзүүлж чадна. Хайртай хосууд нэг нэгэндээ үзүүлэх хайр халамжийг дээд зэргээр мэдрүүлж чадвал аз жаргалыг эндээс олж болно. Та хэн нэгний өмнө хүлцэнгүй, ноомой, хэлсэн үгийг нь үг дуугүй биелүүлдэг гэх мэт хэнд ч бууж өгөхөд бэлэн байдалтай байна. Таны хувьд ямар нэгэн асуудал шийдвэрлэхэд оновчтой биш, шинээр ажил эхлүүлэхэд таагүй байх бололтой. Хулгайд эд зүйлээ алдаж мэдэх учир олон нийтийн газар анхаарлаа алдалгүй хянамгай байхыг сануулж байна. 

Сарын сүүлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ажил үйлс амжилттай байна. Худалдаа наймааны ажил ахицтай, эд хөрөнгөний хувьд тогтвортой санаа зовох зүйлгүй байна. Хувийн амьдралдаа хайнга хандах хэрэггүй. Онцын шаардлагагүй бол мөнгө төгрөгөнд үрэлгэн хандах хэрэггүй. Аливаа зүйлд үнэн бодитоор хандахыг хичээ.


Нум

Сарын эхээр өөрийн үйл хөдлөлдөө хянамгай, анхааралтай байхыг сануулж байна. Төлөвлөсөн их ажлын явцад хүндрэл гарахыг үгүйсгэхгүй тиймээс зарим нэг эрсдэл үүрэхэд бэлэн байх хэрэгтэй. Сэтгэл санаа болон сексийн чадвар өндөр байна. Атаа хорсол, хов жив бүхий л зүйлд саад тотгорыг бий болгож ажлыг үнэгүйдүүлж, хэрэгжих боломжийг хаана. Хувийн байгууллагад ажиллагсдын ихэнх нь цалин хөлсөө нэмүүлж чадна. Тэдний ажиллах орчин нөхцөл огцом сайжирна. Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. Төлөвлөсөн ажил тань танаас багагүй хэмжээний мөнгө хөрөнгө шаардах болно. Та саад тотгор, бэрхшээлтэй учирсан ч бүү бууж өг. 

Сарын дундуур үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай ч салан задгай, анхаарал болгоомжгүйгээсээ болж эд зүйлээ хаяж үрэгдүүлэх, алдаж магадгүй. Мөнгө санхүүгийн байдал тань санасныг бодоход тааруухан байна. Шинэ санаа, төлөвлөгөө гаргах гэж хичээх хэрэггүй. Санхүүтэй холбоотой асуудлууд бизнесийн салбарынханд ихээхэн таагүй нөлөө үзүүлнэ. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх, өсөн дэвжихэд тун таатай. Та орчин үетэйгээ хөл нийлүүлэн, ямар ч зүйлээс хоцорч ард үлдэхгүйг хичээх болно. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Мөн цаг хугацаа нэлээд зарцуулна гэдгийг сайтар санах хэрэгтэй. 

Сарын сүүлээр удаан яваагүй болзоог төлөвлөж, өөрийн хүсэлдээ автах болно. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхох болно. Зарим нэг зүйл дээр ойр дотнын хүмүүс мөн найз нөхдөөсөө тусламж авахаас татгалзаарай. Үнэн сэтгэлээсээ хандсан дурын ажил амжилттай байна. Таны энхрий ялдам, гадаад төрх, дур булаам байдал тань олон хүний анхааралд өртөх болно.


Матар

Сарын эхэнд ажлын ачаалал нэлээд их байна. Олон нийттэй харилцдаг ажилтай таны хувьд хүн бүрт нийцүүлэн арга эвийг нь тааруулж тайлбарлах гэж нэлээд зүдрэх бололтой. Бүтээсэн бүтээл тань олны хүртээл болж, ашиг орлогыг дагуулах болно. Тохиож болох эрсдэлээс айж байсан ч хүссэн үр дүндээ хүрч чадсандаа туйлын ихэд баярлах болно. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, нэгэн зорилгын төлөө тууштай байж чадсан, хүч хөдөлмөрөө зориулж байгаа таныг од гараг ивээж удахгүй амжилтын буухиа эхлэх болно. Дурын ажлыг зориглон барьж авах хэрэггүй. Танд зөвхөн өөрийн төлөвлөгөөний дагуу явахыг зөвлөж байна. Хайртай хүн тань хол газар ажиллахаар явах гэж байгаа бол та түүний хүслийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Тэднийг хориглосноор гэр бүлд таатай зүйлийг авчрахгүй. Та урьд урьдынхаасаа илүүтэйгээр санхүүгийн хэмнэлтийг эрхэмлэж хуримтлал үүсгэж эхэлсэнтэй чинь холбоотой юм. 

Энэ сарын дундуур хийсэн худалдаа наймаа, худалдан авалт тань оновчтой, ашиг орлогыг дагуулах болно. Хувийн амьдралд зарим нэг асуудал үүсэх ч шийдвэрлэх алхам нь тодорхой, хялбар байна. Танил найз чинь таныг өөрийн ажилд татан оруулах гэж ятгах, ухуулга хийх боловч та хэзээний өөрийнхөөрөө шулуун зангаараа эвтэйхэн татгалзаж чадна. Та эсрэг хүйснийхний анхаарлын төвд байхаас, янаг амрагийн адал явдалд хутгалдахгүй байсан нь дээр. Хууран мэхлэлт, хөнгөн хуумгай сэтгэл таныг хүлээх болно. Шинэ машин авах, байр авах, брэнд хувцас худалдан авах гээд таны хүсэл нэлээд оргилно. Гэвч санхүүгийн байдлаа харгалзан үзэж цаг нь биш гэдгийг ухаарах болно. Ажлын арга барилаа өөрчилж, шинэлэг зүйлрүү зоригтой орохыг шаардана. Таны мэргэжлийн ур чадвар үүн дээр л илэрч гарах юм гэдгийг та ч өөрөө мэдэж байгаа. Үйл явдлын гэнэтийн эргэлт нь танд маш ашигтайгаар эргэхийн зэрэгцээ таны байр суурийг хүртэл өөрчилж чадах юм. Сарын сүүлээр амьдралдаа чухал шийдвэр гаргах цаг мөч танд тулгарна. Аав ээжийн нөмөр нөөлөг, сургаал зөвлөмжийг та мэдрэх болно. 

Ганц бие хүмүүс шинэ шохоорхол, сонин содон учрал хүлээж байна. Таны оновчтой хийсэн ажлын үр дүн танд эргэн ирнэ. Таны гаргасан шийдвэр бусдын амьдралыг өөрчлөхөөр бол та ганцаараа шийдвэр гаргасны хэрэггүй. Зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлэхийг туйлын их хүсэгч эрчүүд зүүдээ зөнтэй гэж итгэнэ. Та хиймэл ертөнцөд өөрийгөө түгжих болно. Бизнес эрхлэгчдийн хувьд байнгын мөнгө, ажил бодсоор тэд өөрсдийгөө хөсөр хаясны дохио ирнэ. Таны эрүүл мэндийн байдал түүнийг илтгэх болно. Хоол хүнсээ зохистой хэмжээнд эрүүл хүнсээр хангахыг эрхэмлэ.


Хумх

Сарын эхэнд таныг гайхшруулан, гэнэтийн бэлэг барьж удаан уулзаагүй найз тань айлчлах болно. Та дурсамжаа сэргээж, хол ойрын сураг сонсож цагийг зугаатай өнгөрүүлнэ. Хэн хүний хийж барахааргүй хүндхэн ажил нуруун дээр чинь буух болно. Зөв шударга сэтгэлгүй, үргэлж хутган үймүүлж, хар буруу санаж явдаг нэгний ээлжит үйл ажиллагаа олны анхаарлыг татаж шившигтэй байдалд хүрнэ. Та хэн нэгэн эрх мэдэлтний золиос болж ажил дээрээ урваж хөрвөсөн байдалтай, ажлын гарцгүй өнгөрүүлэх болно. Зарим нэг нь худалдаа наймаа хийж, зарим нэг нь алс явж бужигнах зуур бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлын төвд байж чадна. 

Ганц бие хүмүүс найз нөхдөөсөө хань татаж, хамт байхыг хүснэ. Тэдэнд хайр дурлал гэхээсээ илүү нөхөрлөл, найзуудын халуун дулаан яриа өрнүүлэх тэдэнтэйгээ шуугилдах нь бүхий л сэтгэл санааг нь өргөнө. Амар тайванг мэдэрч, элдэв адал явдлаас хол байхыг илүүд үзнэ. Шинээр танилцсан хүн тань танд эрч хүч, шинэ мэдрэмжийг төрүүлнэ. Сарын дундуур авьяас билэг, ур чадвараараа бусдын дунд од мэт гялалзах сайхан боломж таны өмнө гарч ирэх бөгөөд энэ нь танд өгч буй од гарагсын бэлэг гэж ойлгож болно. Таны амьдралын эрч хүч нэмэгдэж үүнийхээ нөлөөгөөр ажил амьдрал, хайр дурлалын хувьд амжилттай байх болно. Таны санал санаачилга, аль эсвэл шинэ төлөвлөгөөнүүд чинь нүхэнд унаж байгаа мэт нуран унах, эсвэл мэдэгдэхүйц ашиг хонжоог авчрахгүй байх талтай. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой биш боловч урьдчилан тооцоолоогүй зардлууд эсвэл та хэн нэгэнд өр зээл төлөх зүйл гарч ирнэ. Санхүүгийн тал дээр алдагдал хүлээж болзошгүй. 

Сарын сүүлээр эрчүүдийн хувьд дэвжин дэвшихийн тулд байж болох бүхий л боломжуудыг ашиглахыг танд зөвлөж байна. Таны ажлын амжилтын үр дүнгээс шалтгаалж тушаал дэвших эсэх нь шийдвэрлэгдэнэ. Таны бие организм тань эсэргүүцэх чадвар муудаж дархлаа суларсныг тань илтгэж өгнө. Сэтгэл санаа өөдрөг аль болох муу муухайгаас хол, зайлсхийхийг хичээнэ. Дуу хөгжим сонсож, залуу насаа дурсаж гэгээлэг бүхнийг эрэлхийлнэ. Эргэн тойрны хүмүүс уриалгахан, эвтэй найртай байна. Шинэ эх үүсвэр хайх, өөрчлөлт шинэчлэлтийг хүснэ.


Загас

Сарын эхээр та өмнө шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан асуудлуудаа дэс дараалалтайгаар шийдэж чадна. Зарим хүмүүсийн тэвчээргүй байдал, хөнгөн хийсвэр зан нь өмнөх ажлаа гүйцэтгэх, ажлын явцыг удаашруулна. Зарим нэг ажил хэргийн хэтийн төлөв тодорхой байгаа тул эхлүүлэхээр яарах хэрэггүй. Сэтгэл санаагаа ариусгаж ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүл. Энэ нь алдаа дутагдал гаргахаас сэргийлж чадна. Амьдралын идэвх, чадамж тийм ч сайн биш байгаа тул та эртхэн арга хэмжээ авахыг зөвлөж байна. Амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийх, эд хөрөнгө худалдан авахыг хүснэ. Магадгүй танд их хэмжээний мөнгөний ажил орж ирэх болно. Үүнийгээ дагаад таны хүсэж мөрөөдөж байсан зүйлсүүд биеллээ олох боломж нээгдэнэ. Та өөрийн гадаад төрх, үг хэлээ нэлээд анхаарч бусдын өдөөн хатгалга турхирсан аливаа хэргийг амжилттай намжааж чадна. Хэн нэгэнд итгэл найдвар урам зориг бэлэглэж чадна. Хий хоосон мөрөөдөлдөө умбалгүй бүхий л зүйлийг бодитоор харж, хичээнэ гэдгээ амлах болно. 

Сарын дундуур уран бүтээлчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах, шинээр санаа төрөх, хийж байгаагаа амжилттай дуусгах зэрэг тэдэнд таатай үеүдийн нэг юм. Амьдралаас ойр дотнын хүмүүсээсээ итгэл найдвар, урам зориг, байж болох бүхий л тааламжит байдлыг хүртэх болно. Тэд бүхий л чадлаараа таны төлөө дэмжиж туслах болно. Бүсгүйчүүдийн бусдыг урхидах, өөртөө татах чадвар нэлээд өндөр байна. Та өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, түүнийгээ нөхцөл байдалтайгаа уялдуулах томоохон ажил өрнүүлнэ. Бусад хүмүүсийн хувьд сэтгэлийн догдлолтой, шалгалтад орж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Шинээр эхлүүлэх төсөл, ажлынхаа гэрээ хэлэлцээр, ажлын технологитой анхааралтай, хянуур шалгаарай. Хайр сэтгэл амрагийн асуудлаа хойшлуулах хэрэггүй. Түншүүдтэйгээ хийх гэрээ нь хэлэлцээрийн төвшинд байгаа тул яаран ямар нэгэн шийдвэр гаргаж мөнгө санхүүгээ хөдөлгөх хэрэггүй. 

Сарын сүүлээр олон нийтийн оролцоотой хийх ажил тань амжилттай болох бөгөөд түүнээс шалтгаалан өөр нэг ашигтай санал хүлээн авна. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломжоо алдаж бага зэрэг бухимдана. Ажил дээрх таагүй нөхцөл байдлын удирдагч нь байх болно. Учир нь шударга бус зүйлтэй санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж өөрийн байр сууриа хадгалах гэж тэмцэлдэх болно.