2020 оны нэгдүгээр сарын 6-12-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхний өдрүүдэд өөрийн үйл хөдлөлдөө хянуур хандаарай. Магадгүй та шинэ гэрээ хэлэлцээр хийх, ашигтай наймаа хийх болно. Ололт амжилтыг алдахгүй барьж байхын тулд хүрч очих хил хязгаараа тодорхой болгоорой. Хувийн амьдралын хувьд өндөрт байгаагаа мэдэрнэ. Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч магадгүй. Мэдээлэл хүлээн авах, аливаа шашинлаг зан үйл хий. Долоо хоногийн дундуур төлөвлөснөө хийж гүйцэлдүүлэх нь шинэ нөхцөл байдалд хэрхэн зохицож чадах, өөртөө хамтран зүтгэгчийг элсүүлж авч чадах эсэхээс хамаарна. Эсрэг хүйсний хүмүүстэй харилцаа тогтоохыг оролдвол амжилттай төгсөнө. Гэхдээ хэт яарах буюу өрсөлдөгчдийн хөндлөнгийн оролцооноос болж, нөхцөл байдал эсрэгээр эргэж болзошгүйг анхаараарай. Гэрээ хэлэлцээр, худалдаа наймаа хийхээр төлөвлөж байгаа бол түр хойш тавих хэрэгтэй учир нь та өрөнд ч орж магадгүй юм.


Үхэр

Энэ долоо хоногт таны амьдралын чадамж өндөр түвшинд байна. Од эрхэс дахин таныг өөрийн ивээлдээ авч байна. Энэ нь хувийн амьдрал болон худалдаа наймааны үйл хэрэгт амжилт дагуулна. Олон нийттэй харилцах, ойрхон томилолтоор явахад таатай. Гэр бүлд багахан хэмжээний асуудал үүсч мэднэ. Таагүй мэдээ нь таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Эрчүүд өөрийн гэсэн дур булаам байдлаараа шинэ холбоо үүсгэх эсвэл хуучин харилцаа холбоогоо сэргээх болно. Ингэснээр тэд өөрийн зорилгодоо хүрэх алхмыг нээх болно. Долоо хоногийн дундуур уран бүтээлчид онгодтой, шинэ бүтээл туурвихад таатай байх болно. Хүнд хүчир ажил хийдэг ялангуяа барилгын ажил, гадаа ажилладаг хүмүүс анхаарал болгоомжтой байгаарай. Үнэнч шударга, өргөн цар хүрээтэйгээр аливаа асуудлыг дүгнэх чадвартай, зорилго тэмүүлэлтэй байх нь таны нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна. Энэ нь ихэнх хүмүүсд санхүүгийн таатай нөхцөл бүрдэх эсвэл тушаал ахих боломжийг бий болгоно.

Хамтатгах

Долоо хоногийн эхнээс л хурц оюун ухаан, овжин байдлаараа бусдыг гайхшруулна. Албан ажил дээр эерэг өөрчлөлт гарч магадгүй. Албан тушаалын хөдөлгөөнийг хэт сэтгэлийн хөөрлөөр хүлээн авсны хэрэггүй. Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Магадгүй үрэлгэн байдал, мөнгө таныг буцааж ороох болно. Уран бүтээлч хүмүүсийн хувьд хийсэн бүгд олны анхаарлыг татахуйц амжилттай, бүтэмжтэй байх болно. Сэтгэл зовоосон эсвэл нэг хэвийн амьдралаас залхсан эрчүүд шинэ танил шинэлэг зүйл рүү тэмүүлэн хайх ба энэ нь ирээдүйд олон асуудлыг ар араасаа дагуулах болно. Гомдол төрүүлсэн хүмүүсийг уучил, цаг хугацаа өнгөрөхөд бүгд хэвэндээ орно. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн байдал тань бодсоноос илүү сайжирч бүх өрөө төлөхөд хүрнэ. Хайр дурлалд анхны сэтгэлээр ханд. Та бүх авьяас чадвараа ил гарган, өөрийгөө зөв талаас харуулж чадна.

Мэлхий

Ер нь л таныг харилцааны тал дээр анхаарал болгоомжтой байхыг цаг тутамд анхааруулж байна. Нэг таагүй харилцаа олон бүтэмжгүй үйл явдлыг дагуулдаг юм шүү. Энэ нь ажил дээр ч хувийн амьдралд ч хамаатай. Эрүүл мэндийн байдал зарим талаар доройтно. Бясалгал хийж оюуны алжаалаа тайлах цаг иржээ. Өөртөө хайртай байж цагийг үр ашигтай өнгөрүүл. Долоо хоногийн дундуур мөнгө хуримтлуулах, зорилгодоо хүрэх, өмнө эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой ба ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр ирэх гэнэтийн мэдээ мэдээлэл, нөхцөл байдлын таатай бүрдлүүд нь үйл явдлыг таны талд ашигтайгаар эргүүлэх нь тодорхой байна. Хэрвээ танд хамтарсан төслийн ажилд орж ажиллахыг санал болговол зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй, одоохондоо зөвхөн бие даасан үйл ажиллагаа л амжилт ололтыг авчрах болно.

Арслан

Долоо хоногийн эхэнд бүх зүйл нааштай шийдэгдэнэ. Аливаа харилцаанд сайн, шинэ танил, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийх, ахуйн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Ирээдүйдээ итгэх бат итгэл, өөдрөг үзэлтэй байж, амьдралын эрч хүч улам нэмэгдэх болно. Долоо хоногийн дундуур гэнэтийн аваар осол, золгүй явдалд өртөх, бэртэх магадлал өндөр байна. Анхаарал болгоомжтой байгаарай. Энэ өдөр зорилгоо зөв тодорхойлсон, шийдэмгий, хөл дээрээ бат зогсож чадсан, нөхцөл байдлыг зөв үнэлдэг, бодит орчноос тасраагүй хүмүүс л амжилт олно. Долоо хоногийн сүүлээр оддын байрлал таагүй байгаатай холбоотойгоор ажил үйлс бүтэлгүйтэх, харилцаанд асуудал үүсэх, муу мэдээ ирэх зэрэг олон таагүй явдал тохиолдож болзошгүй. Гэр бүлд ахин үл ойлголцол гарах учир танаас зардал гарна.

Охин

Долоо хоногийн эхнээс хувийн ажил, эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаарсан нь дээр. Таатай нөхцөл байдал бүрэлдэхийн зэрэгцээ зөв тактик баримталснаар та ямар ч хүндрэлийг даван туулж чадна. Та бусдыг татах чадварынхаа ачаар бизнесийн гайхалтай санал хүлээн авч, тэр нь ажилд чинь бас нөлөөлөн албан тушаал ахих, амьдрал ахуй тань дээшлэх сайхан боломж нээгдэнэ. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Таныг удирдлагууд тань гайхамшигтай ажилтан гэж хүндлэн үнэлж байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бололцоо байх хэдий ч их ядарч зүдэрснээс болж, төлөвлөсөн ажлаа мартах, назгайрах, хэн нэгний нөлөөнд автах аюул нүүрлэж болзошгүй тул анхаараарай. Долоо хоногийн сүүлээр хэн нэгэнтэй харилцах харилцаа холбоогоо хязгаарла. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Янаг амрагийн харилцаанд нааштай өөрчлөлт гарах төлөвтэй. Шинэ танилтай болох буюу эртний найзтайгаа санаандгүй учралаар учрах бололтой.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр ажил хэргийн тал дээр урам зориг, эрч хүчийг дотроосоо болон гаднаас мэдэрсэн өдрүүд байх болно. Таны амьдралын идэвхтэй ээлжит үе нь эрүүл саруул ухамсар, өөрийн амьдралын эрч хүчийг зөв чиглүүлэх чадвар юм. Ихэнх бизнесмэнүүдэд ажлын хамтрагчийнхаа хатуу үзэл бодолтой нүүр тулгарах шаардлага гарах ба тэдгээр нь өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг дахин эргэж харахад хүргэнэ. Гэнэт ирэх мэдээ, хүлээх шинэ үүрэг даалгавар болон гэр орны асуудлууд таныг туйлдуулж, танаас ихээхэн хэмжээний эрч хүч, цаг завыг шаардах бололтой. Зөвхөн өөрийн хүчинд найдахын хэрэггүй. Аав ээжүүд, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхдүүдтэй харьцах харьцааг гэнэтийн таагүй зүйлс ихээхэн хүндрэлтэй болгох болно. Харин долоо хоногийн сүүлээр таны хийморь сэргэж, урам зориг орох ба амьдралын баяр баяслыг авах болно. Урт хугацаанд бодож төлөвлөсөн ажлаа өнөөдөр эцэслэн шийдвэрлэж эхлүүлэхэд сайн, амжилтыг авчирна.

Хилэнц

Долоо хоногийн эхний өдрүүдэд түмэн олон цугласан газар болон хөл үймээнээс холхон бай. Элдэв муу зүйлсийн нөлөөнд автахаас сэргийл. Та бүх хүний анхаарлын төвд байх тул үйл хөдлөлөө сайн хянах хэрэгтэй. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Аливаа алхам, хийж байгаа үйлдлийн үр дагаврыг бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох төлөвтэй. Гэр бүлийн халуун дулаан уур байдлыг эрхэмлэ. Долоо хоногийн дундуур шинэ үүрэг хариуцлага ноогдох, шинэ асуудлууд өмнө чинь тулгарах бололтой. Таатай бус мэдээ, худал хуурмаг мэдээлэл нь таныг ажил хэрэгтээ алдаа дутагдал гаргах үндэс болно. Мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Гэсэн хэдий ч азтай тохиолоор таны хийсэн гэрээ хэлэлцээр амжилттай болж түүнийгээ дагаад санхүүгийн тал дээр дэвшил гарна. Энэ хэдэн өдрүүд мөнгө төгрөгтэй холбоотой өрнөх болно. Энэ нь орлого ч байна өр шир, тусламж дэмжлэг ч байх болно. Та аль болох тайван байдлыг эрхэмлээрэй. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж мэдэх биеийн хүчний ачаалал, эрсдлээс зайлсхийх хэрэгтэй. Холоос гэнэтийн айлчин гийчин, найз нөхөд ирж магадгүй.

Нум

Ёс суртахуун, оюунлаг түвшинд өөрчлөлт хийхэд энэ өдрүүд тохиромжтой. Та өдөр тутамдаа эсвэл үргэлж хийдэг ямар нэгэн зүйлээс өөр зүйл оролдож үзэх, шинэ газар руу аялах зэрэг нь таньд үнэ цэнэтэй байна. Та шинэ туршлага хуримтлуулж байгаадаа баяртай байх болно. Нийгэмд эзлэх байр суурийн тогтвортой байдал болон материаллаг байдлын түвшин ямар нэгэн эргэлзээг төрүүлэхгүй. Та энгийн зүйлээс өөрийн уран бүтээлч авъяасыг нээж чадна. Магадгүй та нууцаар хүсч мөрөөдсөн зүйлд амжилт гаргана. Долоо хоногийн дундуур эхлүүлсэн ажил амжилттай дуусах бололтой. Таны дэвшүүлсэн санал санаачилга удирдлагын зүгээс сайшаал дэмжлэгийг авна. Харин долоо хоногийн сүүлээр гэнэтийн зочид айлчлан ирж магадгүй. Аав ээж, гэр бүлийхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж сэтгэл санааг нь дэмж. Удахгүй боломжийн хэмжээнд амьдралаа өөрчлөх шийдвэр гаргана.

Матар

Долоо хоногийн эхээр болох үйл ажиллагааны цар хүрээ, нөлөө бүхий хүний дэмжлэгийг авахгүй. Өмнө нь тохиолдсон таагүй байдлын нөлөөгөөр өөртөө итгэлтэй байдал гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байж чадахгүй. Хайрлаж дурлах болон бүтээж туурвих хүч чадлаа дайчлан гаргана. Бүтээж туурвих онгод хийморь нь ажил хэргийг хийж гүйцэлдүүлэх, хүндлэл сайшаалд хүрэх, тэгснээр сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ. Долоо хоногийн дундуур худалдан авалт хийх, үл хөдлөх хөрөнгөтэй болох, худалдаа наймааны ажилд азтай одтой байна. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд болсон таагүй зүйлсийг засах боломж олдоно. Санамсаргүй мэдээ хайртай хүнд тань нөлөөлөх эсвэл таны үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх мөн нийгмийн байдлыг тань өөрчлөх болно. Энэ ордны бүсгүйчүүд олны анхаарлыг татсанаар ирээдүйн ханьтайгаа учирч болзошгүй тул гадаад байдалдаа анхаараарай.

Хумх

Мөнгө санхүүтэй холбоотой асуудал бага зэрэг муудах төлөвтэй. Мөрийтэй тоглоомонд алдагдал хүлээх, хүүхдүүдтэй холбоотой төлөвлөж байгаагүй зардлууд үүсэх, аль эсвэл үнэтэй эд зүйлээ хаяж гээгдүүлж болзошгүй амар өдөр биш болох нь. Эрүүл мэнддээ санаа тавь. Энэ байдал ер нь орхигдох гээд байгааг анзаар. Цаг агаарын байдлаас болоод таны бие эвгүйрхэж болзошгүй. Мөн та гар нийлдэггүй хамтрагчтайгаа ширүүн тулаан хийхгүй байсан нь дээр. Өөрийн зөн билэгтээ итгэж бүтээлч сэтгэлгээ, чадвараа нэмэгдүүлэхийг хичээ. Ямар ч ажил төрөл өнөөдөр танаас их хэмжээний хүч гаргахыг шаардах болохыг од гаригс та бүхэнд урьдчилан анхааруулж байна. Бүх эрч хүчээ зөвхөн ажилдаа чиглүүлэн ажиллах хэрэгтэй. Амжилт таныг хүлээж байна. Энэ өдөр хүнтэй танилцах, шинэ газар орон үзэн аялах зэрэгт таатай. Энэ мэт агаар сэлгэлт хийж, байрлалаа өөрчлөх нь танд шинэ эрч хүчийг авчрах болно.

Загас

Долоо хоногийн эхэнд дур булаам бүсгүйчүүд хүссэн зүйлээ мэдэж мөн зорилгодоо хүрэх болно. Ихэнх нь даруу төлөв байдлаасаа салж идэвхитэй шийдэмгий байна. Ажил хэргийн хувьд шинэ санаа, хэтийн төлвөө боловсруулж эхлэхэд таатай байх болно. Олон нийттэй харилцах ажлаас холхон ганцаараа ажиллахыг илүүд үзээрэй. Энэ боломжийг ашиглан ажил төрлөө нарийн төлөвлөж түүнийхээ дагуу аль болох эрэмбэ дараалалтай хийхийг хичээ. Долоо хоногийн дундуур санхүүгийн тал дээр бэрхшээл тулгарана. Тиймээс аливаа мөнгө санхүүтэй холбоотой гэрээ хэлэлцээр, бичиг баримт боловсруулахдаа хянуур болгоомжтой хандаарай. Шинэ ажлын байранд очих, тавьсан зорилгодоо хүрэхэд тань ямар нэгэн саад бэрхшээл гарах магадлалтай. Харин долоо хоногийн сүүлээр найз нартайгаа уулзах, хайрын болзоонд, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд сайн. Ямарваа нэгэн асуудлыг шийдэхдээ гол зүйлдээ төвлөрч, жижиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Мөн төлөвлөсөн ажлаа эргэн харах, үнэлэлт дүгнэлт хийх, эргэцүүлэн бодоход таатай байна.