2019 оны 12 дугаар сарын 09-15-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагыг зөв тооцоход цаг гарган ажилласан бол сайн үр дүнд хүрнэ. Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэнэ. Та дур булаам, сэтгэл татах чанараа эргэн тойрондоо тараавал хүмүүс таны удирдлаганд байхдаа баяртай болно. Гэнэтийн нөхцөл байдалд танд саад учруулах ч зорилго чиглэлийг өөрчилж чадахгүй. Таныг хэн нэгэн нь дээрэлхэх гэж оролдохгүй бол таагүй хүмүүсийн анхааралд бүү өрт. 

Долоо хоногийн сүүл рүү ажил хэргээс хамаарч таны санхүүгийн тэнцвэр хэлбэлзэж магадгүй. Тооцоогүй үрэхээ больж одооноос төсвөө хяна. Хэрвээ цалин мөнгө нь таалагдахгүй бол өөр ажил хайхаасаа битгий татгалз. Та хичнээн сайн санаатай буянтан байсан ч хайрамжгүй найзууддаа мөнгө зээлэхээ тэвч. Та нэгэн хэвийн харилцаанаасаа уйдаж магадгүй ч одоохондоо тэс. Ганц бие хүмүүс сэтгэлийг чинь эзэмдэх нэгэнтэй учирна.


Үхэр

Хувь заяаны гайхалтай өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барина. Албан тушаал дэвших эсвэл шинэ ажилд очих нь танд илүү хариуцлага үүрүүлэх болно. Бодлоготой зоримог үйлдэл шийдэмгий зан чанар амжилт авчирна. Таны дотны хүмүүсийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвар бусдыг гайхшруулна. Таны эрч хүч өөртөө итгэлтэй байдал нэмэгдэж, та амьдралын учир шалтгааныг ойлгож, амтыг нь мэдрэх болно. 

Өөртөө сайн анхаарал халамж тавихгүй бол өвдөж магадгүй байна. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралдаа үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж санаачлагыг бүү алд. Баяраас өмнө үйлчилгээнийхээ хөлс, үнийг өөрчлөх тухай бодож байгаа бизнес эрхлэгч нар одооноос хэрэгжүүлж эхлэх цаг үе.


Хамтатгах

Долоо хоногийн эхээр азаа үзэхээд алд. Аливаа сорилго таны хувьд ихээхэн өрсөлдөөнтэйгээс гадна зугаатай байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ цугларан өөрсдийн гараар хоол хийж идэж, янз бүрийн асуудлуудыг хэлэлцэхэд маш таатай байна. Сэтгэл хөдлөм хайрын харилцааг од эрхэс гэрэлтүүлнэ. Бизнесийн гэрээ, хэлэлцээр, уулзалт тань сайн болохыг зөгнөж байна. Бие махбодийнхоо эрүүл байдлыг сайжруулах алхамыг хийж эхлэх тохиромжтой цаг. 

Долоо хоногийн сүүл рүү од эрхэсийн нөлөөлөл ерөнхийдөө эерэг боловч үйлчлүүлэгч болон бизнесийн түнштэй холбоотой асуудал үүсч магадгүй. Хэрвээ боломжтой бол бусдын замд бүү саад бол. Хувийн ч бай албаны бай асуудлыг яаж шийдэх талаар зөн совингоороо мэдрэнэ. Амьдралын зарим сорилтыг хэт их сөрөх юм бол таны эргэн тойронд эмх замбараагүй байдал үүсэх болно.


Мэлхий

Шийдвэр гаргах асуудлуудтай тулгарах боловч, та зөв сонголтыг хийж чадна. Та жижиг зүйлсэд анхаарлаа хэт их хандуулсны хэрэггүй, учир нь танд шийдэх ёстой том зүйлүүд гарч ирнэ. Таны сэтгэл санаанд ядарч будилсан байдал маш амархан нөлөөлж, таны хичээл зүтгэлийг хорлон сүйтгэж мэднэ. Хамтран зүтгэгч хүмүүсийн итгэж ярьсан зүйл, зөвлөгөөг тэр бүр гадагш зарлах хэрэггүй. 

Та яг юу хийх нь зөв болохыг мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. Та хүссэн хүсээгүй танилын хүрээгээ ихээр тэлэх бололтой. Шийдэх ёстой чухал гэрээг түр хойшлуул. Ганц бие хүмүүс өвөрмөц хүнтэй уулзах нь өөрийн дасан зохицох чадварыг шалгаж буй хэрэг юм. Хайр болон ойлголцол ямар ч айдсыг үлдэн хөөнө.


Арслан

Та шийдвэр гаргахдаа ухаантай байж, дандаа зөв бодит сонголт хийхийг хичээ. Гэнэтийн шалтгаан танд дэвших боломж үүсгэж магадгүй. Гэхдээ яарах нь үр дүнд хүргэхгүй. Та болгоомжгүй байдлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Шинэ хайр, шинэ аз туршсан ажлууд эхлэх дохио ирнэ. Зарим хүмүүсийн хайр улам бэхжиж, өөрсдийн дутагдал, давуу байдлыг мэдэж авна. Мэдээлэл ойр байснаар хэрэгтэйгээ авах бөгөөд бизнесийн асуудлаар танаас тусламж хүсвэл хичнээн завгүй байсан ч найзынхаа итгэлийг хөсөрдүүлж болохгүй. 

Долоо хоногийн сүүл рүү арилжаа наймаа хийхийн өмнө данс тооцоогоо хянаж, хэр хэмжээний мөнгө олох үрэхээ тооцоол. Харин жижиг сажиг зүйлсэд хэт их санаагаа зовоох хэрэггүй. Хамт бизнесийн ажил руу оролцвол та илүү их цагийг зарцуулна гэдгээ урьдчилан мэд. Хүүхдүүд тань их зүйл шаардах болно. Амласан амлалтандаа хүрсэн эсэхээ сайтар бод.


Охин

Долоо хоногийн эхэн үед гэрээсээ гарч ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл санааг тань сэргээх болно. Хайртай хүн чинь хүнд нөхцөл байдал үүсгэж, таны санааг зовоож магадгүй. Сэтгэл хөдлөлийн илрэл хүчтэй байгаа тул нэг их зүйлд оролцохгүй байхыг хичээгээрэй. Гэхдээ урдаа таарсан бүх зүйлийг зоригтой туулж чадвал та орлогоо нэмэгдүүлж чадна. 

Долоо хоногийн сүүл рүү аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Танд аз тохиох боловч хэт их хөөрвөл өөртөө гай авчирна. Дарга удирдлагууд таны авъяас чадварыг үнэлж цалинг тань нэмж магадгүй. Таны эргэн тойронд буй зарим хүмүүс хэтэрхий мэдрэмтгий санагдвал тэдэнтэй нэг их ойр байх хэрэггүй.


Жинлүүр

Хийх ёстой ажлууд тань удахгүй болох баяр наадам зохион байгуулах үүрэгтэй давхцан давж гарахад хэцүүхэн байж болно. Хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулахын тулд хэрхэн зохион байгуулахаа одооноос төлөвлө. Хайрынхаа төлөө жижиг сажиг зүйлсийг золиослоход бэлэн бай. Санхүүгийн асуудал танд уналт авчирна. Хэрэв та хугацаа хэтэрсэн төлбөр тооцооны хуудас хүлээж авбал асуудлаа шийд. Гэхдээ ямар ч асуудал тулгарсан ойр дотны хүмүүсийн тусламжтайгаар амархан даван туулах болно. 

Долоо хоногийн сүүлээр өөртөө итгэлгүй байвал шинэ ажил эхлэхээ түр хойшлуул. Хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Шинэ найз нөхөдтэй болох нь чухал. Тиймээс өөрийн хүрээгээ тэлэх идэвхи зүтгэл амжилт авч ирнэ. Бусдыг хүлээцтэй сонсож, хэрүүл маргаанаас зайлсхий.


Хилэнц

Өөртөө хэт их ажил авбал ачаалал хэтрэх болно. Өндөр албан тушаалын хүмүүстэй санал зөрөлдөж болзошгүй. Буруу ойлголтоос болж, асуудлууд үүсэх болно. Ойр дотныхоо хүмүүсийг анхаарч буулт хий. Эргэн тойрны хүмүүсээ ердийнхөөс илүү анхаар. Хэрвээ та нэн чухал зүйл л хайгаагүй бол юм худалдан авах хэрэггүй. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй байгаа тул нилээд дарамттай байх бололтой. 

Долоо хоногийн сүүл рүү хүүхдүүдэд илүү анхаарлаа хандуул. Амарч, чөлөөтэй байж чадах зүйлийг төлөвлө. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй. Ганц бие хүмүүст завшаантай үе юм.


Нум

Та ямар нэгэн шинэ зүйл санаачилж түүнийг танилцуулах гэж байгаа бол санаа зовох хэрэггүй. Та нэмэгдэл цалин авах бололтой. Бичиг хэргийн ажлаа ангилж хийх зүйлсийн жагсаалтандаа оруул. Эрүүл мэнд, сайн сайхан байдлаа дээшлүүлэхийн тулд амьдралын хэв маягийн нэг хэсэг болсон муу зуршилаа хаяхын төлөө ажилла. Сэтгэл хөдөлгөсөн сайхан учрал тохиолдох боломжтой ба хуучин эсвэл шинэ амрагтайгаа уулзана. Амьдралын түвшин тааруу, тусламж хэрэгтэй хүмүүст тусламжын гараа сунга. 

Долоо хоногийн сүүлээр удирдах албаны хүмүүст энэрэнгүй өгөөмөр байдал зонхилох хандлагатай байна. Ихэнхи хүмүүс ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагааны урилга хүлээн авсандаа санаа зовно. Маш чухал хүн зочлохыг хүлээж байгаа бол тэр нь таны амьдралыг гэрэлтүүлэх хүн байх бололтой.


Матар

Долоо хоногийн эхээр эерэг энерги давамгайлах учраас өөрийн дотоод хүчинд итгэ. Шинэ жил дөхөж байгаа тул онцгой үдэшлэгүүдэд оролцох урилга ирнэ. Хувийн амьдралдаа анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Оюутан сурагчид сайн хичээх хэрэгтэй үе. Оюун ухаан сайн байна. Дээд албан тушаалын тань хүмүүс таны чадварыг үнэлж, албан тушаал ахиулж эсвэл шагнаж магадгүй. 

Долоо хоногийн сүүл рүү та хувийн сахилга бат сахиж, сайн төвлөрч чадвал үр бүтээлтэй байна. Хэрэв та болгоомжтой бас бүтээлч чадвартай байж чадвал таны хувийн санхүүгийн байдал ихээхэн нэмэгдэх боломжтой байна. Хайр дурлалын адал явдал таны хүсч байсан шиг байхгүй нь бололтой.


Хумх

Хэрвээ танд хангалттай их баярын урилга байгаа бол хааяа цаг гарган ганцаараа байх боломж олоорой. Баярын хямдралаар хэсэж, ашигтай наймаа хийх болно. Гэхдээ та худалдан авч буй барааныхаа чанарыг сайн шалга. Ажлын нөхцөл байдал, үүрэг даалгавартаа сэтгэл дундуур байгаа хүмүүст ажлаасаа гарч өөр ажил хайх хүсэл хүчтэйгээр төрж магад. Таны хамтран ажиллаж буй хүмүүс өөр өөр ашиг сонирхолтой байснаас бизнесийн чухал гэрээ хэлэлцээр тань бүтэлгүйтэж болох юм. 

Долоо хоногийн сүүлээр од эрхэс танай гэр бүлд таатай нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн амьдралын халуун дулаан илч сайхан байх цаг үе. Та хэрэв ойрдоо хууль бус зүйл хийгээгүй л бол сэтгэл амар байж болно.


Загас

Романтик талын зүйлс сэтгэлийн таашаал авчрах нь юу л бол. Гэхдээ хайртай хосууд ямар ч үед бие биедээ эелдэг найрсаг харьцаж байхыг зөвлөе. Хамтран амьдрагчтайгаа эв найртай үлдэхийн тулд маш их хэмжээний тэвчээр шаардагдах болно. Баярын үдэшлэг, зугаа цэнгэлд ач холбогдол өгнө. Өөрийн дуртай зүйлийг хийх, спортын үйл ажиллагаанд оролцох, хүүхдүүдтэйгээ гадуур гарахад тохиромжтой. 

Хайр дурлалын тэнгэр таатай байгаа тул ганц бие хүмүүс гадуур гарсан нь дээр. Ахимаг настай хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавь. Сайхан хоол идэж эрч хүчээ сэлбэ. Хангалттай шим тэжээл авснаар та маш их эрч хүчтэй болох болно. Өөрийгөө зугаацуулахын тулд та ихээхэн хэмжээний мөнгө үрэх магадлал байгаа тул худалдааны газруудын зар сурталчилгаанаас холхон бай.