2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 4-н хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Хөндлөнгийн нөлөө таны санхүүгийн байдалд муугаар нөлөөлнө. Аливаа хариу үйлдэл хийхдээ өөрийгөө өмгөөлөх нь зүйтэй. Од эрхэс таныг эрхэлж буй ажлынхаа санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. 

Эрүүл мэндийн болон хувийн харилцааны асуудал хурцаар тавигдана. Зарим хүмүүс эмчилгээний амралтад явахаар шийдэж магадгүй. Та ганцаараа нам гүм орчинд амрах хэрэгтэй бололтой. Та өөрийгөө ойлгохын тулд хэсэг зуур бясалгах хийх хэрэгтэй.

Үхэр

Долоо хоногийн эхэн үед уулзалт цугларалтад оролцох нь мэдлэгээ дээшлүүлэх сайхан завшаан болно. Таны уужим сэтгэл ухаалаг үгс нөхцөл байдлыг одоо байгаагаас дээр болгох болно. Гэр бүлийн амьдралдаа санаа тавь. Хэрэв гэр бүлийн шийдвэрлээгүй маргаан урт удаан хугацааны турш үргэлжилж байгаа бол учраа ололцоход тохиромжтой. Бага хэмжээний гэр бүлийн тэмдэглэлт явдал магадгүй үүнийг шийдэхэд гол нөлөө үзүүлнэ. 

Долоо хоногийн сүүл рүү аливаа гэнэтийн үйл ажиллагаанд таагүй. Учир нь амьдралын эрч хүч бага байна. Иймээс та өөрийн авьяас чадвараа бүрэн харуулж эсвэл нөхцөл байдлыг өөрийн зорилгод ашигтайгаар эргүүлж чадахгүй. Танд урам өгч, сэтгэлийг сэргээж байдаг найзтайгаа та аль болох байнга хамт бай. Таныг ажил хэргийн хувьд чухал хүмүүстэй танилцуулах хэн нэгэнтэй холбоо тогтооно.


Ихэр

Түншийн харилцааны сайн муу асуудлуудаа ярилцах тохиромжтой мөчийг хүлээх хэрэгтэй. Хоёр талаасаа үнэхээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа эсэхийг олж мэдэх нь чухал байна. Алдаа гаргах, үл ойлголцол гарч болзошгүй. Шинжлэх ухаан болон эдийн засгийн салбарт авьяасаа ашиглаж амбицаа өсгөхөд таатай мөч. 

Хувийн болон албаны ажлаа тэнцвэржүүлэх нь танд хэцүү мэт санагдана. Та гэртээ ямар нэг асуудалтай тулгарч магадгүй. Харин ажил дээрээ санаачилга удирдлагыг гартаа авах амархан байна. Найз нөхөд болон онцгой хэн нэгнийгээ дуудсан үед нь хэт гуйлгалгүй туслаарай. Хоолны дэглэмээ өөрчилж калори багатай зүйл идэх хэрэгтэй. Мөн биеийн тамирын дасгал хийж жингээ хасах хэрэгтэй.


Мэлхий

Энэ долоо хоногт хэтэрхий бардам байх хэрэггүй. Хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалд од эрхэс анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Ойрын үед таагүй байдал гарч болзошгүй. Гараг эрхсийн таагүй байрлалын улмаас биеэ авч явахдаа алдаа гаргах, ажил дээрээ буруу тооцоо хийх зэрэг бэрхшээл гарч болзошгүй. Таны албаны эсвэл нийгмийн байр суурь ганхаж болзошгүй. 

Та их нэр хүндтэй байгууллагад ажиллах болбол чадвар тань хурдан дээшилнэ. Хэрвээ хэн нэгэн нууцыг сайн хадгалж чадахгүй бол төлөвлөгөөгөө яаран дэлгэх хэрэггүй. Өөрийнхөө ажлын хуваарийг сайн хар. Эс тэгвээс чухал уулзалтаа мартаж магадгүй. Мэдлэг чадвартай хүний туслалцаа танд үр дүнгээ өгнө. Зөн совиндоо итгэвэл өөрийгөө сайнаар ойлгуулж чадна.

Арслан

Зарим хүмүүс гэр бүлтэй болох болон шинээр хүүхэдтэй болоход бэлдэж эхэлнэ. Хэрвээ та мөнгөний асуудалтай байгаа бол хэрэгцээтэй зүйлсээ найзууддаа хэлж тусламж авахаас бүү нэрэлх. Амьдралын эрч хүч өндөр байна. Хянуур байж чухал бичиг баримт бүрдүүлэх болон төр засгийн байгууллагад хандах зэрэгт нухацтай төлөвлө. Ихэнх арслангуудын хувьд бие даасан байдалтай байх нь таатай байна. 

Долоо хоногийн сүүлээр хэрвээ та бүгдийг хамгийн сайнаар хийвэл шагнал хүлээж байна. Гэхдээ хэт олон зүйл зэрэг хийх нь урам зоригийг чинь өдөөхөөс илүүтэйгээр анхаарлыг чинь сарниулна. Эрч хүчээр дүүрэн байх тул та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч байх хэрэгтэй. Чөлөөт цагаараа ойр дотнын хүнтэйгээ өдрийн цай уунгаа эсвэл гадуур хоол идэнгээ илэн далангүй ярилцах нь гэртээ юу болоод байгааг мэдэхэд тус болж гэр бүлийн харьцааг улам гүнзгийрүүлнэ.


Охин

Бизнес уулзалтад бүх хүмүүс өөр өөртөө гэрээ хэлэлцээрийг ашигтай болгох гэж зүтгэх нь таны бухимдлыг хүргэнэ. Иймэрхүү хүмүүсээр хүрээлүүлсэн бол та дарамтад орох болно. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөрт байгаа бөгөөд бусад хүмүүс үүнийг тань өндрөөр үнэлэх болно. Та олон нийтийн анхааралд байна. 

Хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй. Үйл явдлын өрнөл таныг зугаа цэнгэл, хайртай хүн, үр хүүхдүүдтэй тань холбож байна. Долоо хоногийн сүүл рүү од гарагс танд романтик санаа, хөгжин дэвших сэтгэгдлийг өгнө. Хайр дурлал, харилцан ойлголцолд таатай. Та материаллаг сайн сайхан байдлынхаа үндэс суурийг тавьж чадна. Жолооны ард анхаарал, болгоомжтой байхад илүүдэхгүй.


Жинлүүр

Багаар хамтрах нь сайн үр дүн авчирна. Сайн багтай хамтрах нь сэтгэлээ сэргээх гайхалтай арга мөн. Таны амжилтыг шалгах сорилд бэлэн бай. Та хуучин зуршлаа хаян өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүснэ. Гэр бүлдээ багагүй анхаарал халамж тавь. Зарим гэр бүлд шинэ хүн нэмэгдэнэ. 

Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь танай гэр бүлийн харьцааг улам бат бөх болгоно. Мөнгөний бэрхшээлээс болж гадагш гарч хөгжилдөхөд саад гарах боловч мөнгө зээлж, өр нэмэхээсээ илүүтэй чадлынхаа хэмжээнд байх хэрэгтэй. Бусдын сэтгэлд нийцэх гэж тэдний амьдралын хэв маягийг дагах хэрэггүй. Хайр дурлалын хувьд ганц бие залуус зүрх сэтгэлийн эзнээ хайхад тохиромжтой цаг.


Хилэнц

Долоо хоногийн эхэн үед өөрийн авьяасыг илрүүлэх боломжийг бүү алд. Сайн амарч, эрүүл болохдоо од эрхсийн энэ үеийн нөлөөг ашиглах хэрэгтэй. Танд бие болон сэтгэлийн эмчлэх шаардлагатай өвчин, шаналал байгаа бололтой. Танд тус болох хүнтэй уулзаж магадгүй учраас түүнийг анхааралтай сонсож, үнэ цэнэтэй байдлаас нь бага ч гэсэн суралц. Ямар нэгэн зүйлсийг хийж чадна гэж өөртөө итгэн, зоригтой хийх нь таны амжилтад хүрэх анхны алхам чинь болно. 

Долоо хоногийн сүүлээр уран бүтээлч хилэнцүүдийн хийсвэр сэтгэлгээ ундран оргилно. Гэр бүлийн хэн нэгэнтэй гомдлоо тайлан, харьцаагаа сэргээх боломж танд олдоно. Үр хүүхдээ хэт их энхрийлэн хайрлах хэрэггүй гэдгийг од гараг энэ өдөр сануулж байна. Санамсаргүй зардлаас болоод аяллын төлөвлөгөөнүүдээ хойшлуулж магадгүй. Гэрээсээ хол газар аялах бол ар талаа найдвартай хүнд үлдээ.


Нум

Долоо хоногийн эхээр харилцааны чадвараа сайн ашиглаж чадах ба санал солилцох, хэлэлцээр хийх, бүтээгдэхүүний худалдаанд үнэ тохиролцох зэрэгт танд ашигтай үйл явдал өрнөнө. Зөн совингоо байгалиас заяасан мэдрэмжтэйгээ хослуул. Та олны анхаарлын төвд арга хэмжээний гол хүн байна. Иймд танд атаархаж байгаа хүмүүсээс хол бай. Ажлын хэт ачаалал нь урин дулааны цагт танд гүн ядаргааг авчирч болзошгүй. 

Хайртай хүмүүстээ илүү ойр байж, сэтгэл зүрхний үгийг нь сонсох нандин холбоог улам илүү ойртуулна. Долоо хоногийн сүүл рүү санаачлан зохиосон арга хэмжээ тань хүн бүхнийг баярлуулна. Бусадтай харьцахдаа сэтгэл хөдлөлийн хяналтаа алдахгүй байх хэрэгтэй. Шинэ мэдлэгээ бусадтай хуваалцахаас бүү цааргал. Зарим хүмүүс гадаадад суралцахаар явж магадгүй.


Матар

Та ердийнхөөсөө илүү хөдөлгөөнтэй байх бололтой. Мөн танд маш завгүй байхаар ажлын жагсаалт байна. Танд ажлын ачаалал ба нийгмийн амьдрал нэлээд хүндэвтэр байх болно. Та гэр бүлийн зарлагын талаар сайн тооцоо гаргаарай. Хүүхдүүддээ сайн боловсрол олгох шийдвэр нь танд тэд юуг хэрхэн сурч байгааг хянах боломж олгоно. 

Од эрхсийн зүгээс таны харилцаанд үл ойлголцол үүсэхэд нөлөөлөх бололтой. Тиймээс аливаа чухал уулзалтаа бүгдийг хойшлуул. Зарим хүмүүсийн сэтгэл санаа эрс хувирах, хямрах зэрэг нь хайртай хүнтэйгээ харьцах харьцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хайртай хүндээ илэн далангүй, итгэлтэй харилцан ярилцсанаар эв найр, зөвшилцлийг эргүүлэн авчирч чадна.


Хумх

Энэ долоо хоногт санхүүгийн байдлаа ямар байгааг ул үндсээр нь мэдэх чухал. Сэтгэл хөдөлгөм тохиолдолд бэлд. Илүү их ойлголцол нь ухамсартайгаар цааш амьдрах боломж олгоно. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь их хэмжээний ашиг орлого оруулах төлөвтэй. 

Гэхдээ шинэ ашигтай ажил хэргийн саналд туйлын анхааралтай хандаж түүнийг өөртөө дээд зэргийн үр дүнтэйгээр ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлал болон гэр бүлийн нөхөрсөг харьцааг од эрхэс ивээж байна. Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олно.


Загас

Та их стрессээс болж ямар ч үндэслэлгүй айдас түгшүүртэй байвал амжилт үгүй болж магадгүй. Хэрвээ та том хэмжээний зүйл худалдаж авахыг хүсэж байгаа бол эргэлзээд байх хэрэггүй. Та юу ч хийсэн бай битгий эргэлз, өөрийн сонирхолд нийцсэн зүйлд мөнгөө зар. Найз нөхөд, хамтрагчдынхаа зовлонг нь хуваалцахад бэлэн бай. Таны амьдралд ойр санаа оноо, алсыг харах чадвар тэдэнд ухаан суулгаж, хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. 

Ихэнх хүмүүсийн тааламжтай байдлыг алдагдуулах хүндхэн асуудлуудтай тулгарна. Од эрхэс таны бүхий л харилцааны асуудал дээр хэрхэн хандах байдлыг сорьж байна. Ажлаа хийхийн тулд хувийн сонирхлоо гэртээ орхи. Хань ижилтэй хүмүүс харилцаа холбооныхоо талаар эргэлзэж магадгүй. Ямар нэг гэнэтийн зүйл хийхэд сайхан цаг биш. Хэрвээ та яарах юм бол хийхээр оролдож буй бүх зүйл нуран унана. Зохион байгуулалттай бай.