Энэ долоо хоногийн буюу 2019 оны 10 дугаар сарын 21-27-ны өдрийг хүртэлх өдрийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхээр танихгүй хүнтэй романтик харилцаа тогтоож магадгүй. Хосууд хайртай хүнийхээ гэр бүлтэй уулзана. Таны уян хатан ажил хэрэгч чанараас ажил хэргийн цаашдын явц шалтгаална. Эсрэг хүйсийн хүмүүстэй тогтоосон түншийн харьцаа маш үр дүнтэй байж харилцан сэтгэл ханамж авчирна. Ганц бие хүмүүст уулзалт сонирхолтой байх боловч удаан нөхөрлөхгүй танил хүлээж байна. Хэн нэгэн их ашигтай бизнесийн санал тавина. 

Ажлын үүрэг даалгавар, хувийн асуудалтай зөрчилдөнө. Долоо хоногийн сүүлээр анхаарал болгоомжтой бай. Олон зүйлийг хэтрүүлж хэрэглэх магадлалтай. Найз нөхдийн нууцыг мэдэх нь таныг тухгүй байдалд оруулж магадгүй. Гэхдээ үүнийг шүүж, зөвлөгөө өгөх гэж оролдсоны хэрэггүй. Та эрүүл мэнд болоод амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийх нь зүйтэй.


Үхэр

Зарим хүмүүс өнөөгийн дэлхий ертөнцөд ноёрхож буй мэргэжлээр сурахаар шийдэж магадгүй. Олон үйл явдалд оролцох нь таны нүдийг нээх болно. Аливаа асуудалд хэт туйлширсан байр сууринаас хандах нь удирдлага хамт ажиллагсадтайгаа санал бодол зөрөлдөхөд хүргэнэ. Бусдын ялангуяа туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонс. 

Дотно хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах хүсэл ихсэх болно. Гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгт итгэ. Төлөвлөгөөг нураах хэрүүлийн бай гарч магадгүй. Гэр бүлийн хэн нэгэн эмчилгээ хийлгэж магадгүй. Хүүхэд багачуудын хамрын ханиадыг одоохон анхаарахгүй бол нэлээд мөнгө болон цаг хугацааг зарцуулна. Энэ нь өөр зүйлд зориулахаар хадгалсан мөнгө төгрөгнөөс хорооно. Гэхдээ эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг сана. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Таагүй харилцаа хамаг бэрхшээлийн эх үүсвэр гэдгийг санаарай.


Хамтатгах

Долоо хоногийн эхээр зарим хүмүүс богино хугацаанд албан томилолт авч магадгүй. Таны төлөө ар талд чинь ажиллаж байгаа хүний ашиг тус мэдрэгдэх болно. Энэ нь танд ирж буй орлого, мөнгөнөөс ч үнэтэй зүйл болно. Харилцаа холбоотой ямар ч хэлбэрийн арга хэмжээ өөрийгөө илэрхийлэх эерэг арга зам байх болно. 

Таны эргэн тойрон дахь хүмүүс үл ойлгом түрэмгий эсвэл хүлцэнгүй ааш гаргаж магадгүй. Тайвширч, өөрийгөө зөв зам дээрээ зогсож байгаа гэдэгтээ итгэлтэй бай. Долоо хоногийн сүүлээр дуртай хүнсээ авч, дуртай зүйлдээ санаа тавь. Санхүүдээ санаа зовох ч мөнгөө үрэхдээ бүү санаа зов. Та хөгжилдөн зугаацаж чадах аргаа заавал мөнгөөр хэмжих хэрэггүй. Та хүүхдүүдтэйгээ зүгээр л хамт тоглосон ч болох юм.


Мэлхий

Долоо хоногийн эхээр ой санамж сэргэж, тархи идэвхтэй ажиллана. Аар саар асуудал таны зовлон биш гэдэгт итгэлтэй болно. Таныг буулт хийхийг шаардсан асуудал үүсэх магадлалтай. Харьцаа холбоогоо хянаж, тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд ухаалаг, уян хатан бай. Ямар нэгэн нийтийн ажиллагаанд оролцох нь оновчтой эсэхээ нягтал. 

Долоо хоногийн сүүл рүү хайртай хүмүүстэйгээ харилцахад зарим нэг сэтгэлийн дарамт үүсэж магадгүй. Эрч хүч бага зэрэг хөнгөрөх нь харин ч нааштай завсарлага байж болно. Сэтгэлийн энергиэ барьж тогтоон ашигтай зүйлд зориул.


Арслан

Урлагийн салбар дахь ажлын боломж нь танд адал явдал болоод хүсэл эрмэлзлийг өгөх болно. Уян хатан байдал хэт үнэ өртөг шаардах зүйл худалдан авахад зохимжгүй болохыг анхаарахад тусална. Дотнын хүнтэйгээ харьцах харьцаа найрсаг байна. Өөрийгөө эерэг нөхцөл байдалд оруулбал хүмүүс хүрээлнэ. Өөрийнхөө бие махбод болон оюун ухаанаа эерэг цэнэгээр цэнэглэ. 

Ажил хэрэг таныг зовоож байвал нөхцөл байдлаа өөрчилж амьдралыг арай өөр өнцгөөс хар. Улс төр сонирхдог бол улс төрийн намд элсэж, эх орноо өөрчлөх ажлаа эхэл. Жолоо барьж явах эсвэл машин механизм ажиллуулах үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Хайхрамжгүй хэлсэн үгсээ болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Ганц бие хүмүүс хайртай учирч, романтик боломжоос таашаал авна.


Охин

Долоо хоногийн эхээр ажлынхантайгаа нөхөрсөг байснаар энэ нь танд хамтран сайн ажиллахад туслах болно. Өөрийн итгэл үнэмшилд үнэнч байх нь аливаа ажил хэрэгт амжилт авчирна. Хүрсэн байр сууриа бэхжүүлж илүү зүйлд бүү шуна. Нийгмийн ажлуудад оролцох нь таныг идэвхтэй байлгана. Та сонирхолтой сэдвээр бусадтай маргалдах дуртай байна. 

Хайр сэтгэлээ тордон хамтдаа цагийг өнгөрөөхөөр гадуур гар. Шим тэжээлтэй хоол идэж, унтахынхаа өмнө сэтгэлээ тайвшруулж байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр өөрийгөө сайн зугаацуулах зүйлээс татгалзах хэрэггүй. Аяллын төлөвлөгөө хэрэгжиж магадгүй ба ачаа бараагаа бэлдэж эхэл. Таны хайр дурлалын харилцаа таатай байна. Ажил төрлөө хойш тавиад гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуул. Од эрхсийн эерэг нөлөө нь эрч хүчийг өгөх болно.


Жинлүүр

Долоо хоногийн эхээр уран сэтгэмж, бүтээлч урам зориг таны хүчтэй багаж хэрэгсэл байх бөгөөд энэ нь танд олон зүйлсийг өгч мэднэ. Шинэ ажил дээр ажиллахдаа эргэлзэх хэрэггүй. Чухал алхам хийх нь таны нэр хүндийг тэргүүн байранд аваачина. Өөртөө итгэлтэй байдлаа харуулах цаг нь иржээ. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. 

Хэрвээ удаан амрах боломжгүй бол ядаж л чөлөөт цагаа аз жаргалтай өнгөрөө. Долоо хоногийн сүүл рүү бусадтай харилцаа тогтооход эерэг уур амьсгал зонхилно. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд хамт олонтойгоо зугаацан цэнгэхэд таатай. Урам зоригоор дүүрэн, өнгөрснөө эргэн дурссан дурсамж арвин байх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээр хүрээлүүлсэн эсвэл ямар нэг уламжлал байх бололтой.


Хилэнц

Хайр дурлалын тал дээр та хэт мөрөөдөгч байна. Сэтгэл хөдлөлөөсөө болоод мөнгөө үрэхээсээ болгоомжил. Гэр ахуйн болон хувийн асуудлуудаа шийдэх магадлалтай.Таны уян хатан ажил хэрэгч чанараас ажил хэргийн цаашдын явц шалтгаална. Анхаарлаа төвлөрүүлж чадвал бүтээлч төсөл амжилтыг авчирна. Бизнесийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авснаар төслийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. 

Хэрвээ та хүсвэл гадаад харилцаагаар дамжуулан амжилт олох сайхан боломж ирнэ. Долоо хоногийн сүүлээр бие махбодын хэт ачаалалтай ажил хийх нь осолтой. Ойр тойрныхоо хүмүүсийн саналыг анхаарахгүй гомдоох магадлал байна. Найз нөхөд хамтрагчдынхаа хүрээнд орвол анхаарлаа төвлөрүүл. Од эрхсийн зүгээс танд хэцүү шийдвэр гаргах хэрэггүй гэж зөвлөгөө өгч байна.


Нум

Энэ долоо хоногт шинэ танилтай болох эсвэл урьдын ээдрээтэй холбоогоо таслах зэргээр хувийн амьдралд чухал өөрчлөлтүүд гарна. Сэтгэл хөдлөлөөс болж бусдын үгэнд их мэдрэмтгий байх учир таны зан амархан хувирах нь. Таны эргэн тойронд юу болж байгааг болон таныг хайрлаж байгаа хүмүүсийн халуун дулаан уур амьсгалыг мэдэр. Аз жаргалтай холбоотой асуудлууд таамагласнаас илүү сайн байх болно. Од эрхэс таны үнэ цэнтэй байдалд нөлөөлж байна. 

Өөрийгөө үнэлэх үнэлэмж болон хувиа хичээсэн зангийн ялгаа хэмжүүрийг заагла. Нөлөө бүхий хүрээллээс өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та зах зээлээс нэлээдгүй ашиг олох болно. Зээлээ хүнээр шаардуулалгүй өөрөө төл. Та хадгаламжгүй бол өөртөө хадгаламж нээгээд ахиухан мөнгөтэй болох зорилго тавих хэрэгтэй.


Матар

Таны хайр амрагийн явдал ба бүтээлч сэтгэлгээг одод гийгүүлж байгаа тул та шохоорхол, хүсэл эрмэлзэл дүүрэн урагш тэмүүлэх болно. Гэр орондоо эв найртай байдал ноёлуулахын тулд хэд хэдэн асуудлыг зохицуулах хэрэгтэй болно. Худалдаа хийх бол болгоомжтой байхыг анхааруулъя. Хүний үгээр явахаа болих хэрэгтэй. 

Чухал найзуудтайгаа уулзах нь таны алжаал ядаргааг тайлах болно. Орлого тасрахгүй байгаа тохиолдолд мөнгө үрнэ гэдэг үнэхээрийн амархан санагдана. Гэхдээ санхүүгийн ирээдүй тодорхой бус болохоор энэ нь тийм ч таатай бус. Эрэлт хэрэгцээнээс хамаарч сонор сэрэмжтэй бай. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань зөрчилд хүргэж мэднэ. Хэрвээ таны амьдрал асуудалтай байгаа бол өөрт тань маш их анхаарал тавьдаг хүмүүсийнхээ сэтгэлийг сайтар бодоорой.


Хумх

Долоо хоногийн эхээр эрч хүчээ буруу зүйлд ашиглавал элдэв асуудалд оруулж болзошгүй. Эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Өөрийн биеэ сайхан харагдаж байгаагаар төсөөлөн ажлаа бүтээх оролдлого гайхалтай сайн болно. Хичээл зүтгэлээр олсон ажлаа үр дүнтэй болгохын тулд их хэмжээгээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй болно. Та санхүүгийн нөхцөл хэвийн байгаа бол нягтлах ажлаар санхүүгийн зөвлөгчид шууд хандах хэрэггүй. Хүлээлтэд байсан ажиллагааа тун удахгүй амжилтад хүрэх болно. Хайр дурлалын хувьд танд сонирхолтой зүйл тохиолдохгүй учир од эрхэс энэ тал дээр анхаарлаа хандуулахгүй байхыг зөвлөж байна. 

Долоо хоногийн сүүл рүү шинэ худалдаа үйлчилгээ нээх, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Олон нийтийн үйл ажиллагаа найдаж байснаас илүү болно. Холимог хандлага харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Машин барьж байхдаа сэрэмжтэй байгаарай. Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа их ажилд бэлтгээрэй. Орчин тойрондоо шинэчлэл хийх нь сэтгэл ханамжтай ая тухыг авчирна. Ганц бие хүмүүс хуурмаг харилцаа эргэн тойронд байна гэдгийг анхаар.


Загас

Ямар нэгэн шинэлэг зүйл хийх нь бие сэтгэлд сайнаар нөлөөлөх болно. Тиймээс нээлттэй бай. Мэргэжлийн үйл ажиллагааны амжилт материаллаг байдлаа дээшлүүлэх эсвэл албан тушаал дэвших боломж олгоно. Оюун ухаанаа сайн байлгахын тулд өөртөө бага зэрэг амралт өг. Бусадтай харилцан ярилцахдаа болгоомжтой бай. Нууц задруулж болзошгүй. 

Чөлөөт цаг гарвал найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүл. Хүйтэн халууны зөрчлөөс харшил хөдөлбөл эрүүл мэндэд таагүй байдал үүснэ. Эрүүл мэнддээ анхаар. Танд амрах эргэцүүлэх нэмэлт цаг хэрэгтэй байгаа тул илүүдэл ачаалал авах хэрэггүй.