Долоо хоногийн өрнийн зурхай буюу ордуудын энэ сарын 23-29-нийг хүртэлх өдрийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхэн үед ямарваа шийдвэр гаргахаасаа өмнө байж болох бүхий л боломжуудыг шалгаж үзэхээ мартав аа. Сайн энерги хүлээн авах тул эв найртай байна. Элдэв саад тотгор, хүндрэлээс үл хамааран та бүх занга, ов мэхийг даван туулж чадна. Зөн совин үнэн байна. Хуультай холбоотой асуудлуудад сайхан мэдээ ирэх магадлалтай. 

Хайртай хүн тань сэтгэл хөдлөлийг өдөөх төлөвтэй байна. Яаруу түргэн зан таны мөнгийг үр ашиггүй урсгаж магадгүй. Долоо хоногийн сүүлээр та нөхцөл байдлаа өөрчлөөд үз. Аливаа хууран мэхлэлтийг та цагийг нь олж мэдрэх болно. Бусадтай хэл амаа ололцох, шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Хайр дурлалын асуудал сайжирна.


Үхэр

Долоо хоногийн эхэн үед аливааг хэтэрхий хурдан хийж олон зүйлийг зэрэг амжуулах гэж гүйх нь ашиг муутай байна. Уран бүтээлч хүмүүс төгс шийдэл хайна. Урьдчилан таамаглаагүй зүйлүүд тохиолдож болзошгүйг одод анхааруулж байна. 

Санхүү мөнгөний асуудлыг найз нөхөрлөлтэй холих хэрэггүй. Таны гэрлэлт санаанд хүрэхгүй бол өөрөөсөө эхлээд өө хар. Дараа нь бусдын юу хийх хэрэгтэйг шаард. Бусад хүмүүсийн таны талаарх сэтгэгдэлд санаа зовж байгаа бол ажлаа хамгийн сайнаар хий. Долоо хоногийн сүүл рүү гараг эрхэс аз бэлэглэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалаа хайх хэрэгтэй. Бусдад сайнаар нөлөөлөх чадвараа ашигла. Гэр бүлийн амьдрал идэвхтэй, завгүй байна. Дуртай ажлаа хийж баяр хөөрийг мэдэр.


Хамтатгах

Мөнгөө үрэх нь тийм ч тохиромжгүй үе биш. Аз сорьсон зүйлд хөрөнгө оруулалт хийх нь танд бус бусдад ашигтайгаар эргэх болно. Зөн совиндоо итгэ. Зээлээс болж зарим нэг хүмүүст асуудал үүсэж болзошгүй. Шинэ төсөл эхлүүлэх урам зориг байх боловч таны эрч хүч сул байх болно. Та жижиг шалихгүй зүйлд хэт эмзэг хандаж магадгүй байна. 

Хүмүүсийн урам зоригийг сэргээх илтгэл тавих гэж байгаа бол үзэгчдийн анхаарлыг татахад ямар нэг хүндрэл учрахгүй. Сэтгэлийн хөдөлгөөн их, тогтворгүй романтик хандлагатай байх тул гэрлээгүй залуус гэнэтийн хүнтэй учирч магад. Харин хосууд цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой байна


Мэлхий

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Хувийн амьдралд тань зарим таатай өөрчлөлтүүд гарна. Зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсэн л бол түүнийхээ төлөө эрч хүч, урам зоригоо шавхах хэрэгтэй. Таны идэвх зүтгэлтэй байдал нэмэгдэж, эргэн тойрондоо янз бүрийн зүйлс хийж эхэлнэ. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Секс болон хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан өөртөө итгэх итгэл бэлэглэнэ. 

Оюуны чадвар ердийнхөөс өндөр байна. Хол газар ажиллахаар томилогдож магадгүй ба та аялал төлөвлө. Хэн нэгэнтэй хэрэгцээгүй зүйлээр маргаан үүсгэх нь хурцадмал байдлыг авч ирнэ. Аливаа зүйлийг хэм хэмжээнээс хэтрүүлэхээс сэргийл.


Арслан

Та өөрийн эрүүл мэндээ шалгуулж, амьдралын хэв загвараа дахин нэг харах хэрэгтэй. Хайр дурлалын болоод нөхөрлөлийн зүгээс сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Ер бусын сонирхолтой зүйл тохиох бололтой. Таны сэтгэл зүрхний зорилго биелэхэд ойр байна. Ямар нэгэн баяр ёслолд оролцох болсон тохиолдолд бодитоор ханд. 

Хэтэрхий их зарлага гаргаж болохгүй. Сайн найзууд сайхан зүйл санал болгох тул шинэ зүйл хийж үзэхэд өөрийгөө бэлд. Гадаад үзэмжид анхаарч, бусдын анхаарлыг өөртөө тат. Сохор болзоо таныг бухимдуулах боловч бүү санаа зов. Романтик аз жаргал танаас үүрд зугтаахгүй бөгөөд хаа нэг газар хүлээж л байгаа.


Охин

Өрөө төлөх хэрэгтэй. Хэрвээ та бэлэн мөнгөний хомсдолтой байгаа бол өр татвараа төлөхийн тулд ямар нэг ажил хэрэг оронд нь санал болго. Таны алдаа нэлээд том асуудал үүсгэх шинжтэй. Иймэрхүү зүйлүүдийг тайван шийдвэрлэх хэрэгтэй. Аливааг хэлэлцэхдээ хэтрүүлэхгүй байхыг хичээ. Хэрвээ таны хайр сэтгэлийн асуудал дарамттай, таагүй харилцаатай байгаа бол нөхцөл байдал аажмаар сайжиртал тайван хүлээ. Эрх мэдэлтнүүд танаас их зүйл хүсэн, дарамт үүсгэж болзошгүй. 

Өөрийнхөө цагийг сайн дурын ажилд болон буяны үйлст зарцуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх болно. Өөрийгөө бусдын төлөө золиослох нь өвөрмөц сэтгэл ханамжийг өгөх болно. Аливаа гэрээ хэлэлцээрийг амжилттай дуусгахаас өмнө олон шийдвэрлэх ёстой зүйл гарч ирнэ. Хэрвээ ах дүү, найз нөхөд тань танд өртэй бол эргүүлж төлөх талаар нэрэлхэлгүй асуу. Бага зэргийн хүндрэл бэрхшээлүүд тохиолдох боловч инээд хөөртэй, хошин шогийн мэдрэмжтэй байхад энэ зүйл дороо алга болох болно.


Жинлүүр

Танд бие даасан байдал бол төрөлхийн хэрэгцээ юм. Түрэмгий догшин бүү бай. Харин дайчин итгэлтэй байж болно. Амралт, хөгжөөн зугаа болон хайр сэтгэлд одтой байна. Та өөрийн авьяас чадвараа өсөхийг мэдэрнэ. Таны эргэн тойронд байгаа хүмүүс бага зэрэг атаархуу байж магадгүй. 

Энэ бүхнийг сэтгэлийн хөдөлгөөнөөр хүлээж авах хэрэггүй. Бодол санаа оюун ухаан юу ч гэж хэлсэн зүрх сэтгэлээ чагна. Эрүүл мэнддээ илүү анхаарч өөрийгөө энхрийлэх хэрэгтэй. Таны энергийн түвшин доогуур байх учраас чухал хариуцлагатай ажлаас зайлсхий.


Хилэнц

Бүтээлч зүйлийг төлөвлө. Адал явдал хайж буй хүмүүст юу ч хийхгүй зүгээр байх нь залхуутай байж магадгүй. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй. Бизнесийг зугаа цэнгэлтэй хослуулах нь урт хугацааны эерэг үр дүн авчирна. Хайр дурлалын адал явдал хүндрэл авчирч магадгүй. Хэрэв та хүнд нөхцөл байдлыг даван туулж чадсан бол орчноо өөрчлөх нь ухаантай хэрэг болно. 

Долоо хоногийн сүүлээр хамт олны ажилд одтой байх болно. Хэрвээ та хэн нэгний өмнөөс шийдвэр гаргах хэрэг гарвал ямар ч саадгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Хувь заяаны эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Гэр бүлийн бяцхан баяр зохион байгуулах нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Таны ойр дотнын хүмүүс сэтгэлийн дэмээр дутаж байж магадгүй. Тэд сэтгэл санааны хямралд орсон байвал тусал.


Нум

Од эрхсийн таагүй нөлөөнөөс болоод харилцан ойлголцол, бие биедээ буулт хийх гэдэг зүйл огт алга болно. Тиймээс хэрэв та даргатайгаа чухал хэргээр ярилцах, өндөр албан тушаалтанд хандах гэж байгаа хүлээцтэй тайван байж, биеэ барихыг зөвлөж байна. Та хоолны дэглэм, эрүүл мэндтэй холбоотой том өөрчлөлт хийхэд хүрнэ. 

Аливаад сэтгэлээр битгий уна. Ирээдүйд юу болох талаар бодож гуниглалгүй, одоогийн байдалдаа сэтгэл ханамжтай бай. Хүнд нөхцөл байдал таны төлөвлөгөөг тасална. Тайван дөлгөөн байж, ойр дотнынхондоо эелдэг хандах нь хэрүүл маргаанаас сэргийлнэ. Гэнэтийн зарлага алдагдал гарч болзошгүй. Иймээс санхүүдээ анхааралтай ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхий. Томоохон эд зүйлс бүү худалдан ав.


Матар

Та амралтаа авч гадаадад зугаалахыг хүсэж байгаа бол аялал жуулчлалын агентлагт очих нь зөв. Найз нөхөд хэрэгтэй мэдээлэл өгнө. Санхүүдээ анхаарах хэрэгтэй болжээ. Нэг их өртөг гараад байхааргүй хөгжилдөх төлөвлөгөө зохио. Хариуцлагатай байх нь санхүүгийн холбоотой асуудалд чухал шийдвэр гаргуулж чадна. Түншүүдтэйгээ хамтран ажиллах, бизнесийн үйл хэрэг явуулах нь зугаатай бөгөөд ашигтай байна. 

Олны үйл ажиллагаа таны урьд нь төсөөлж ч байгаагүй хүрээг өгнө. Од гарагийн нөлөөлөл танд эерэг нөлөөлж байна. Хоолны дэглэм барьж эрүүл мэндээ хамгаалах танаас салшгүй холбоотой байна. Зохистой хүнс сонгож, ус сайн уу.


Хумх

Санхүүгийн асуудал, ажлын ярилцлага, бизнес уулзалт, эмчид үзүүлэх зэрэгт туйлын болгоомжтой ханд. Хийж гүйцэтгэх ажилдаа гүн орж, асуудлыг тодруулж ажил хэрэгчээр зохицуул. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг халамжтай байна. Гэр бүлтэй холбоотой таатай нөхцөл байдлууд бий болно. Гэхдээ танд эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. 

Байнгын хийдэг зүйлүүдээсээ өөр шинийг эрэлхийлээрэй. Сайн дурын байгууллагад элссэнээр та оюун санаагаа цэвэршүүлэх боломжтой болно. Биеийн ч оюун ухааны ч байр байдал шинэ хил хязгаар хайх тул ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх болно. Гүн ухааны болон оюун санааны тэмүүлэл шинэ сонирхолтой зүйл сурах хүслийг бий болгож чадна.


Загас

Энэ долоо хоногт анхаарал сайн төвлөрөхгүй тул хэтэрхий нямбай байдал шаардсан ажлаас зайлсхий. Шинэ ажил хэрэг танд нэмэлт орлого олох эх үүсвэрийг нээж өгнө. Ямар ч тохиолдолд яарсан шийдвэр бүү гарга. Таны сэтгэл хөдлөлөөр гаргасан үйлдлүүд эсрэг эргэж болзошгүй. Хувийн амьдралд хүндрэл учрах магадлал өндөр байна. 

Та өөрийн буруугаас болж хайрын харьцаагаа сэвтүүлэх эрсдэл гарна. Аливаад дургүй хүрч байсан ч шүдээ зуугаад тэвч. Удаан үргэлжлэх хэрүүл маргааныг хүсэхгүй л байгаа бол. Бясалгал таны ухаан бодлыг хэвийн болгоход тусалж, ажилд тань буцаан авч ирнэ. Санхүүгийн хямрал уур уцаар, бухимдлыг төрүүлэх болно. Гэвч ганцхан баян чинээлэг байдал амьдралын бат бэх үндэс суурь биш  гэдгийг та мэддэг учраас тэвчээртэй бай.