2019 оны 12 дугаар сарын 16-22-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Од эрхэс хүнд ажил хийх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзахыг анхааруулж байна. Хайр дурлал, романтик адал явдалд болгоомжтой ханд. Шаргуу байдал болон үнэнч шударга байдлын төлөөх нэр хүнд хүндлэгдэнэ. Гэхдээ та санаа нийлэхгүй хүмүүстэй харилцах бололтой. 

Энэ жилийн ололт амжилтаараа бахархаж алдаа дутагдалаа эрэгцүүлэх цагийг өөртөө гарга. Сөрөг шүүмжлэлийг тэвч. Зарга, маргаанд хэтэрхий их оролцох хэрэггүй. Худалдаа наймаанд анхааралтай бай. Эрүүл мэндийн асуудалын учир шалтгааныг олж, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр хялбар шийдэгдэнэ.


Үхэр

Амьдралын эрч хүч ердийнхөөс илүү гэр бүл, ахуйн асуудлаа хөөцөлдөхөд зарцуулагдана. Өөрийгөө юу хийх талаар итгэлгүй байвал ухаалаг зөвлөгөө өгөх чадвартай мэргэжлийн хүнд ханд. Тэр танд итгэл өгөх бололтой. Хэдийгээр яг таг шийдэгдсэн мэт байсан олон зүйлүүд төлөвлөсөн ёсоор болохгүй ч таны хувьд ерөнхийдөө сайн шинжтэй долоо хоног. Та нөхцөл байдлыг сайжруулах зүйл нэг их хийх гээд хэрэггүй. 

Өөрийхөө зөн совингоос гадна бусдын мэдрэмжийг сонс. Урт хэл хүзүү ороодог тул үг яиандаа болгоомжтой бай. Өөрийн мэдлэг туршлагаа харуулах томоохон сорилтонд орох гэж байгаа бол сайн бэлтгэлтэй, зохион байгуулалттай байхыг зөвлөж байна. Амжилтанд хүрэх гэсэн хэт тэмүүлэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Хулгай дээрмээс болгоомжил. Орой үдшийн цагаар ганцаар бүү яв. Хэрэв танд аль хэдийнээс сонирхсон улсдаа аялах боломж олдвол бүү алдаарай.


Хамтатгах

Удахгүй хол газар явах гэж байгаа бол бэлтгэл ажил чухал. Энэ долоо хоногт баярлаж цэнгэн хөгжимт жүжиг, тоглолт үзэх дуртай хүн бүхэнд олон арга хэмжээний урилга ирнэ. Та чухал ямар нэгэн зүйлийг мартаж болохоор байгаа тул санахын тулд жагсаалт ашиглах хэрэгтэй. Зарим нэг зүйлд өөрчлөлт хийх ч үр дүн нь сайн гарахгүй л болов уу. Өөрийн оюун санааг цэгцлэхийн тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй. 

Та төлөвлөгдөөгүй зүйлд хэрэг болж магадгүй гэж мөнгө хадгалж байсан бол гэнэтийн асуудлыг шийдэхийн тулд тэр мөнгөө үрж мэднэ. Хайртай хүнийхээ болон ойр дотныхоо хүмүүсийн төлөө анхаарлаа хандуул. Энэ үед гоо сайхны мэдрэмжээ ашигла. Таны өөрийгөө илэрхийлэх чадварыг од эрхэс ивээнэ. Бодож байгаа зүйлээ хэлэхээс бүү ай.


Мэлхий

Долоо хоногийн эхээр ажлын хажуугаар амрах цагийг төлөвлөгөөндөө оруул. Эрүүл мэнд болон өдөр тутмын ажил эсвэл дотны харилцаандаа чухал шийдвэр гаргах үе дээр байна гэдгээ ойлго. Од эрхэс танд аз завшаан ч саад бэрхшээлийг ч өгч байна. Албан тушаал ахих эсвэл ивээн тэтгэгч хайх зэрэг нь хүссэн үр дүнг авчрах болно. Долоо хоногийн сүүлээр хийх зүйл их байгаа учраас нилээн завгүй байна. 

Сэтгэлийн дарамт стрессээс болж толгой өвдөх, ходоод хямарах магадлалтай. Хайртай хүндээ анхаарал хандуулж, түүнийг эхэнд тавих нь хайр дурлалыг улам хүчтэй болгоно. Сайхан хайр дурлал таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно.


Арслан

Долоо хоногийн эхээр олон янзын зүйл тохиолдоно. Хайр дурлалын харилцааны хэцүү байдал таны сэтгэлийг түгшээж, хамаг баяр баяслыг тань бүүдийлгэж орхино. Мөнгө санхүүгийн хэлэлцээр нь гэнэтийн ашиг олохоосоо илүү танд урт хугацааны өгөөжтэй байх талыг бодолц. Шинэ танил хэрэгтэй бол та шинэ бүлэглэлд элсэж болно. Бусадтай өөрийн зорилго болоод сонирхлоо хуваалц. 

Долоо хоногийн сүүл рүү сонор сэрэмжгүй байдал таны хамгийн гол дайсан байна. Та өөрийгөө хамгаалагдсан юм шиг мэдэрч байсан ч эрсдэлийг шалгаж үз. Тэвчээртэй бай. Эсвэл байгалийн сайханд байж, яриа хөөрөөнөөс зайлсхийж чадах ямар нэгэн газар луу яв.


Охин

Оюун ухаанаа тэтгэхэд цаг гарга. Ном уншин найз нөхөдтэйгөө ярилцах нь таны сонирхлыг өдөөнө. Бүтээлч хүмүүсийн хувьд сайн үе. Хэрэв та авъяастай бол уран сэтгэмж, зориг золбоогоор давуу талаа ил гарга. Олны цугларалтанд оролцсоноор та ойрд хараагүй хүнтэйгээ уулзах болно. 

Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэхээс айж эмээх хэрэггүй. Таны санааг зовоож байгаа хууль зүйн асуудлууд байгаа бол зохих шугамаар нь шийдсэн нь дээр. Таны ажил төрөл эргэн тойрны баярын уур амьсгалаас болж жижиг сажиг саадтай тулгарч болзошгүй. Ганц бие хүмүүс шинэ хайрын асуудалдаа анхааралтай ханд. Бизнесийнхээ эрх ашгийн төлөө зарим зугаа цэнгэлийг орхих хэрэгтэй. Яаруу, түрэмгий үйлдлээс болгоомжил. Мөн эрүүл мэндээ анхаар. Гадны нөлөө ихсэж байгаа бол хувийн зохион байгуулалтанд илүүтэй анхаар.


Жинлүүр

Долоо хоногийн эхээр сэтгэлийг тань хямраах сөрөг хүмүүсээс хол бай. Та бусдын нөлөөнд амархан өртөж, сэтгэл санаа тань ч дагаад хямрах магадлалтай. Баяр цэнгүүнээс гадна амьд тоглолт үзэхэд зүгээр тул театрт оч. Таны бүтээлч чанарт тохирно. Баяр хөөртэй мэдрэмж таны сэтгэл санаа өөдрөг байхад нөлөөлж, элдэв асуудалгүй болно. Эрүүл мэндээ сайтар хамгаалах цаг үе. 

Долоо хоногийн сүүл үед зохиол бичих, уран зураг зурах хүмүүс онгодтой байдалдаа орно. Гэхдээ уран бүтээлч хүмүүс сэдвээсээ хэтэрхий бүү хазайгаарай. Мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Та баяраар сэтгэл хангалуун байж чадахгүй байж магадгүй тул өөрийн бүх боломжийг судал.


Хилэнц

Энэ долоо хоногийн эхээр од гарагс бусад хүмүүсийн таны замд саад хийх хүчин чармайлтыг ивээхгүй. Илүү хүчин чармайлт зарцуулснаар таны хувийн харилцаа сайжирна. Хайр сэтгэлд романтик харилцаа таатайгаар өрнөн та өөрийнхөө ертөнцөд байгаагаа мэдрэх болно. Таны бүтээлч эрч хүч оргилдоо хүрч, өөрийн авъяас билгээ харуулна. 

Та хамтрагчтайгаа санхүүгийн асуудал дээр санал нийлэхгүй байгаа бол яг одоо үүнийг шийд хэмээн гараг эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү амьдралын эрч хүч сулрах тул хэт ачаалал авахаас зайлсхий. Хайр дурлалын адал явдалд бүү орооцолд. Жилийн эцэс танд амар тайван байдлыг авчирна.


Нум

Бизнесийн гэрээ байгуулахад хүндрэлтэй санагдаж байгаа бол бүх хүмүүстэй холбоо бариад уулзалт зохион байгуул. Хувийн амьдралд ч хайртай хүн тань санал зөрөлдөж байгаа бол сайн ярилцах нь хамгийн чухал. Хувийн амьдралаа цэгцлэх цаг зав гарга. Мөнгө, санхүү болон бичиг цаастай холбоотой бүхий л асуудлаа шийд. Ажил хэргээс хамаарч таны санхүүгийн тэнцвэр хэлбэлзэж магадгүй. Тооцоогүй мөнгө үрэхээ больж, одооноос төсвөө хяна. 

Таныг сорих олон нөхцөл байдалтай таарах ба тэр болгонд тэнцвэрт байдлаа хадгалах нь чухал. Өөрийн өмч хөрөнгө болоод эд зүйлсдээ өндөр анхаарал тавь. Улс төр сонирхдог бол нэр хүнд бүхий удирдагч болохын тулд зорилгоо дэмжих хүрээлэлийг олж авах болно.


Матар

Багагүй хугацаанд үргэлжлэх хайр сэтгэлийн адал явдалтай учрахыг үгүйсгэхгүй. Харин яаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах зэргийг өөртөө хоригло. Аливаа худалдаа наймаа эрсдэлтэй байх магадлалтай тул шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Судалгааны ажилд цаг гаргаарай. Таныг удирдагч гараг эрхэс зөрчилдөж байгаа тул маргаан хэлэлцүүлэг нилээд ширүүн өрнөх бололтой. 

Сэтгэлээсээ бусдад туслахыг хичээ. Шүүн тунгаах чадвар сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зүрах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Бусадтай харьцахдаа хэрүүл маргаанаас зайлсхий.


Хумх

Санхүүгийн асуудал таны маш буурь суурьтай, нухацтай байхыг шаардаж байна. Худалдаа хийх үед техникийн гологдолтой холбоотой зарим нэг асуудал үүсч магадгүй. Тиймээс санхүүгийн байдал хүнд болж болзошгүй юм. Энэ үед та гэр орноо тав тухтай байлгах шаардлага үүснэ. Хайрын адал явдал олон эерэг, сөрөг асуудлыг авч ирнэ. Та дур хүсэлд автан, хайр дурлалдаа шатаж байсан ч тэвчээр гаргаж хүлээх нь хамгийн зөв алхам. 

Хэрэв та ганц бие бол шинэ хайр дурлалтай учран тэнгэрт дүүлж байгаа мэт их баяр хөөртэй байх болно. Худал мэдээллээс сэрэмжил. Жолоо барьж байхдаа удаан тайван яв. Харанхуй газар эсвэл олон хүнтэй газарч сонор соргог бай. Хэрвээ та ямар ч амралтгүй, бүтэн жилийн турш ажилласан бол удахгүй амрах төлөвлөгөөгөө сайн боловсруулаарай. Таныг амарч байх хугацаанд ажил тань бүтэмжтэй байна.


Загас

Долоо хоногийн эхээр уран бүтээлийн ажил эрхэлдэг бол сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, тайван байх хэрэгтэй болно. Ажилладаг салбартаа өөрсдийн онцгой чадвараа хүлээн зөвшөөрүүлэх болно. Аливаа эргэлзээтэй нөхцөл байдлыг шууд зөвшөөрөхийн өмнө тунгааж бодож буруу алхам хийхээс болгоомжил. Урилгагүй зочин ирж магадгүй. Холоос ирэх танилууд таны ажлыг сонирхох тул эргэн тойрноо цэвэрлэж тохижуул. 

Долоо хоногийн сүүл рүү хамт олноороо хийж гүйцэтгэх олон нийтийн үйл ажиллагаанд тохиромжтой. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаа бүрэн ойлголцолд хүрнэ. Ганц бие хүмүүсийг шинэ учрал хүлээж байна. Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой.