2019 оны 12 дугаар сарын 30-наас 2020 оны нэгдүгээр сарын 05-ныг хүртэл долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхэнд та сонирхолтой уулзалтууд, ялангуяа онцгой анхаарлыг өөртөө мэдэрнэ. Олон нийттэй харилцах, хамтарч ажиллах, үзэл бодол санаа нийлдэг нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхэд ашигтай. Хувийн амьдралд тань томоохон өөрчлөлт гарахыг хүлээ. Танилын хүрээ тань нэмэгдэх хандлагатай. Ганц бие хүмүүсийн шинэхэн танилуудын дунд хожим амьдралаа холбож болзошгүй сонирхолтой хүн ч байх магадлал өндөр. 

Долоо хоногийн дундуур биеийн хүчний ажил хийх, ачаалал авахаас татгалз. найз нөхдийн болон хөршийн хоорондох харилцааны асуудал үүсч таны сэтгэл санааг муутгана. Азаа туршиж гэнэтийн зүйл хийх гэсний хэрэггүй. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө жижиг гэлтгүй сонирхолтой зүйлдээ анхаарлаа хандуул. Овжин нэг нь дур булаам байдлаа ашиглаж, ойр хавийн хүмүүсийн толгойг хүссэнээрээ эргүүлж чадна. Энэ боломжийг ашигла.


Үхэр

Долоо хоногийн эхэнд та хүнд хүчир ажил хийхгүй байж олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байсан нь дээр. Гэхдээ таныг энгийн санаанд оромгүй зүйл амжилтруу хөтөлнө. Энэ нь асуудлыг зөв шийдвэрлэх чадвар, зорилгодоо хүрэх гэсэн зөрүүд зантай чинь холбоотой юм. Оюуны хөдөлмөр эрхлэгч танд хүндхэн байж мэднэ. Хамтрагчтайгаа харьцахад харьцаанд таагүй байх нь. 

Долоо хоногийн дундуур чухал уулзалт, гэрээ хэлэлцээрийг хийх гэсний хэрэггүй. Харин хуучин хийж гүйцээгүй бичиг цаасны ажил, гэрээ хэлэлцээртээ бэлдэх ажлаа хянаж дуусга. Харин долоо хоногийн сүүлийн өдрүүдэд гэнэтийн төлөвлөөгүй зардал гарч таныг санхүүгийн алдагдал хүлээхэд хүргэнэ. Худал хуурмагтай нүүр тулна. Танд магадгүй хөнгөн гутрал, хууч өвчин, толгой өвдөх зэрэг зовиурууд илрэнэ. Алгуурлаад байлгүй эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлээрэй.


Хамтатгах

Долоо хоногийн эхэнд та энэ жил хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах боломж олдоно. Ганцаар бодолгүй гэр бүлийнхээ хүнтэй зэрэгцэн сууж байгаад хийгээрэй. Гэрлэлт болон хүүхэд олох гэр бүлтэйгээ өнгөрөөх нь таатай байна. Томоохон худалдан авалт хийхэд тааламжтай. Од гаригс ажил төрөл болон аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эртний болон олон судлагдсан аргыг сонго гэж зөвлөж байна. Ажлын асуудалд овсгоотой, самбаатай ханд. 

Долоо хоногийн дундуур эсрэг хүйстэнтээ харьцах харьцаа нь амжилттай болно. Хувийн харилцааны хувьд ч тааламжтай байх нь. Ажилдаа анхааралтай байж, бага зүйлийг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Таны хүчтэй, эрэмгий зан чанар ба удирдах ажилд тэмүүлэх нь амьдралынхаа эзэн нь гэдгийг мэдрэхэд тань туслана. Долоо хоногийн сүүлийн өдрүүдийг гэр бүл, аав ээждээ бүхий л анхаарлаа хандуулж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.


Мэлхий

Энэ долоо хоног бүхэлдээ танаас эрүүл мэнддээ анхаарахыг шаардаж байна. Долоо хоногийн эхээр гэнэтийн бэртэл гэмтэл бэртэл эсвэл зүрх судасны өвчин тохиолдох магадлалтай тул од эрхэс танд анхааруулж байна. Гэр бүлийн харилцаа, хайр сэтгэлд ан цав үүсэх магадлалтай. Аливаа асуудалд яаран шийдвэр гаргахгүй байх нь танд болон таны ойр дотныхонд тустай гэдгийг анхаараарай. Биеийн хүчний болон сэтгэл санааны хэт их ачаалал, аз туршсан эрсдэлтэй ажил хөдөлмөр хийх гэнэтийн аюул ослоос болгоомжил. 

Долоо хоногийн дундуур шинэ ажил эхлэх, аливаа зүйлийг төлөвлөх хэрэггүй. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй ажиллахад мөн мөнгө санхүү, хөрөнгө оруулалт шаардах ажил явуулахад таатай биш байна. Харин долоо хоногийн сүүлээр эмэгтэйчүүд уран бүтээлийн онгодоо хөглөхөд таатай. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй ч болох магадлалтай.


Арслан

Энэ долоо хоногт төрөл садандаа энэрэл хайр дүүрэн сэтгэлээр хандах, харилцан ойлголцоход тэмүүлэх нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Санхүүгийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад таатай. Та удирдлагадаа нэр хүндтэй байдлаа ашиглан, зөвшилцөл хийж чадвараа дайчилбал ашиг орлого гарт ороод ирнэ. Ажлын шинэ түнш, нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болох магадлалтай. Эмэгтэйчүүдийн хайр дурлалын асуудал таатай биш магадгүй төгсгөл ирж ч мэдэх юм гэдгийг одод сануулж байна. Долоо хоногийн дундуур та өмнө хийж гүйцээгүй хуримтлагдсан ажлуудаа гүйцээхийг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр та ямар ч асуудалгүйгээр худалдаа наймааны ажил хийж амжилтанд хүрнэ. Мөн ямар нэгэн эрсдэлтэй наймаа ч таньд ашиг, амжилт дагуулна.


Охин

Долоо хоногийн эхний өдрүүдэд өөртөө итгэлтэй байж урьд өмнө нь зовоож байсан асуудлыг шийдэж чадах амжилттай өдрүүд эхлэж байна. Хамтрагчаа зөв сонгох юм бол ирээдүйд чинь нөлөө ихтэй байна. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авъяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Хуучин найз нартайгаа, садан төрөлтэйгээ харилцах, гэнэтийн мэдээ авах нь ажил мэргэжлийн, санхүүгийн амжилтын эхлэл болно. 

Долоо хоногийн дундуур найз нөхөд болон ойр дотны хүмүүстэй хийх уулзалт нь таныг ядрах, ачаалал авахын шалтгаан болно. Тиймээс өнөөдрийн ядаргааг энэ амралтын өдрүүдэд бүрэн тайлах төлөвлөгөө гарга. Байгалийн сайханд гэр бүлийн, цомхон хүрээнд өнгөрүүлж яагаад болохгүй гэж. Долоо хоногийн сүүлийн амралтын өдрүүдийг хотын гадна агаарт гарч аль болох ой модонд өнгөрүүлэхийг од гаригс зөвлөж байна. Хүүхдүүдтэй харилцах харилцаанд сэтгэл хангалуун байх болно.


Жинлүүр

Амьдралын эрч хүч дүүрэн өдрүүд үргэлжилнэ. Сайн санааны үүднээс сэдсэн ажил хэрэгт од гарагс тусламж дэмжлэгээ илгээхэд бэлэн байна. Сайхан мэдээ, ажлын ашигтай санал мэдэгдэхүйц хэмжээний ашиг орлогыг авчирна. Хожим гарч болзошгүй эрсдэлтэй алхамд шийдвэр гаргахаа түр хойшлуул. Аялал зугаалга төлөвлөхийн хэрэггүй. 

Долоо хоногийн дундуур удирдлага болон түншүүдтэйгээ маргаан зөрчилдөөнд орж болзошгүйг од гарагс анхааруулж байна. Мөн үл таних хүмүүсийн зүгээс гаргах бүдүүлэг зан, түрэмгийлэлд өртөх магадлалтай. Эрүүл мэндэд асуудал гарч, өвчинд ороогдох нигууртай. Долоо хоногийн сүүлээр адал явдал дүүрэн, уран бүтээлч нэгэнд онгод хөглөгдсөн ер нь таатай байх болно. Таныг амжилт хүлээж байна. Ажил хэргийн хувьд хийх ёстой мөчдөө л анхаарлаа төвлөрүүлж идэвхитэй ажиллах хэрэгтэй.


Хилэнц

Шинэ оны эхний өдрүүд харилцааны хувьд таатай байна. Хайр сэтгэлийн хувьд таатай байх ба шинээр танилцсан хосуудын хувьд илүү таатай, нааштай үр дүнг авчирна. Найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барь. Чин сэтгэлийн харилцаа, таны чин сэтгэл бусдыг өөртөө татах дүр төрх зэрэг чинь амьдралд амжилт олоход тус болно. Долоо хоногийн дундуур эрчүүдэд ашигтай байж болох ажил хэргийн саналыг хэн нэгэн дэвшүүлэх бөгөөд хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө тэр талаар сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. 

Энэ ордонд төрсөн хүмүүс архаг хууч өвчин хүндрэх, осол гэмтэлд өртөх, золгүй явдал учирч болох магадлалтай. Гэнэтийн сэтгэл хөдлөлөө дарж байхгүй бол эсрэг үр дүнд өртөх магадлал өндөр. Долоо хоногийн сүүлээр жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж мэднэ. Улмаар таны эрхэмлэж явдаг нандин харилцаа тасарч болзошгүй байна. Та өөрийн хөлс хүчээр олсон мөнгөндөө захирагдах хэрэгтэй.


Нум

Хүний мөн чанарыг гүнзгий ойлгосон, сайн санааны илэрхийлэлдээ итгэлтэй байх зэргээ хослуулан хэрэглэж чадсан нэгнийг амжилт дагалдана. Оюуны хөгжил, хувийн амьдралын асуудалд өөрийгөө зориул гэж одод зөвлөж байна. Санаа муутны явуулга, хүсээгүй уулзалтууд болж болзошгүй бөгөөд эдгээр нь хүнд үр дагаврыг авчирна. Гэнэтийн ба урьдчилан тааварлаагүй зардал нь гэр бүлийн хадгаламжинд нилээд их нөлөө үзүүлнэ. 

Долоо хоногийн дундуур аливаа худалдан авалт хийхдээ анхааралтай байж, хууртагдах эсвэл мөнгөө ашиггүй зүйлд үрж болзошгүй байна. Зорилгодоо хүрэх замд тааралдах саадаас зайлсхийхийн тулд найзаа сонгохдоо чадварлаг байх ба өөртөө дайсан бий болгохгүйг хичээх хэрэгтэй.


Матар

Долоо хоногийн эхэнд таны материаллаг байдал сайжирч та сэтгэл санааны хувьд тун таатай байх болно. Зарим нэгний албан тушаал ч өөрчлөгдөж мэдэх юм. Гарч буй бүхий л асуудалд ухаантай байж зөн совингоо дагаарай. Бие организмын тал дээр тавгүй дорой байдал мэдрэгдэнэ. Та хэт их ачаалалыг үүрэх бололтой. Үүнтэй холбоотойгоор золгүй явдал тохиох, аваар осол гарах, биеийн байдал муудаж мэднэ. 

Таны хамгийн муу, таагүй зөн совин биелнэ. Машинтай хүмүүс анхаарал болгоомжтой явахыг сануулж байна. Гутралд орсон хүмүүс сэтгэлзүйч дээр очих зайлшгүй хэрэгтэй байна. Таныг аль болох олон нийттэй харилцаж хамтарч ажиллахыг зөвлөж байна. Энэ нь цаашдын амьдралаа холбох хүнтэйгээ учирах магадлал байгаатай холбоотой юм.


Хумх

Долоо хоногийн эхэнд сэтгэл санааны хувьд ер бусын хэцүү байдлыг мэдэрнэ. Үүнээс салахын тулд өөрийн дуртай зүйлсээрээ хичээллэх, гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Ойр дотныхонтойгоо харилцах харьцаандаа анхаар. Санаандгүй хэлсэн үгнээс чинь болж ойрын найз нөхөд эсвэл хамтрагчаа гомдоох хэрэг гарч магадгүй. Аливаа тулгарах асуудалд ухаалгаар хандах хэрэгтэй. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчилж ажилла. 

Та мэргэжлийн үйл ажиллагааны салбарт гойд амжилт олно гэж одод амлаж байна. Цагаа зөв, оновчтой хуваарилах, чин сэтгэлээсээ хичээн ажиллах нь ажлын эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлөх нь байна. Долоо хоногийн сүүлээр таны эргэн тойронд эсвэл санхүүгийн хүрээнд санамсаргүй өөрчлөлтүүд тохиолдож магадгүй юм. Аливаа хүнд зүйл тохиолдоход таны дэргэд хамгийн ойр байдаг хүн л танд тусалж элдэв хүндрэлийг холдуулж чадах юм.


Загас

Ажлын амжилт материаллаг зүйлээр дутаагүй, өөрийн зорилгодоо ингэж хүрсэн нь таны гэр бүлийн нөлөө их байсныг бүү мартаарай. Долоо хоногийн эхэнд танд санаандгүй ажлын санал ирнэ. Энэ нь удаан уулзаагүй танил чинь байж мэдэх юм. Та спортоор хичээллэж, аль болох хөдөлгөөнтэй байж эрүүл мэнддээ сайтар анхаар. Хосуудын харилцаа дотно сайхан байж романтик үдшийг өнгөрүүлнэ. Ахмад настангууд амар амгалан, жаргалыг мэдэрнэ. 

Хувийн болон ажил хэрэгч болзоо, чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл хэрэг бүхий улсуудтай танилцах нь ихэнх цаг хугацааг авна. Долоо хоногийн сүүлээр хэн нэгэн танаас тусламж эсвэл зөвлөгөө авахыг хүснэ. Та эелдэгээр хүлээж авах хэрэгтэй. Хамаатан садан болон дотны найз нөхөдтэйгөө анхаарал болгоомжтой харилцаарай.