2020 оны дөрөвдүгээр сарын 20-26-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Долоо хоногийн эхээр шинээр мөнгөний эх үүсвэр бий болгох тал дээр яаравчлан арга хэмжээ ав. Туршлагатай нэгэнтэй уулзаж санал бодлоо хуваалц. Ажил тань дуусгавар болж танд нэг ёсны баярт үйл явдал тохиолдоно. Учир нь үүний үр дүнг үзэх гэж та олон сар хүлээсэн. Үүнийгээ дагаад ашиг орлого орж ирнэ гэдгийг та мэдэж байгаа. Юугаар ч солихгүй сайхан нөхөрлөл тань таны амьдралд ихээхэн аз жаргалыг мэдрүүлдэг. Түүнийхээ ачаар таны өнөөдрийн хөөцөлдсөн ажил тань амжилттай бүтнэ. 

Долоо хоногийн дундуур гадуур амжуулах бичиг цаасны ажилтань өнөөдрийн таны гол ажил байх болно. Шүүх цагдаагийн ажил, санхүүтэй холбоотой ажлууд хөөцөлдөхөд амжилттай байна. Мэргэжлээ дээшлүүлэх, дахин суралцах боломж танд гарч ирэх тул боломжийг алдаж болохгүй. Та мөнгө санхүүгийн хамааралтай хэн нэгэнтэй аль болох муудалцахгүй байсан нь дээр. 

Харин долоо хоногийнсүүлээр шударга үнэнч, ухаалаг, төлөв төвшин байдлаараа ямар ч хүнийг өөртөө татаж чадна. Энэ нь ажил хэргийнболон өөрт тулгарсан нэлээд төвөгтэй байдлыг шийдвэрлэхэд ихээхэн ач тусаа өгнө.


Үхэр

Долоо хоногийн эхээр алба ажлаа эхлүүлэх урам зориг арвинтайгаас гадна таны бодож олсон шинэ санаа бусдынсонирхлыг татаж чадна. Олон нийтийн хандлага таны талд байгаагаас үүдэн танд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж олдоно. Таны хувьд гүжирдлэг, гүтгэлэг, ил далдаар нэр хүндэд тань нөлөөлөх гэсэн зарим нэг хүмүүсийн увайгүй үйлдлийг нүдээр харж биеэр мэдрэх болно. Шинээр эхлүүлсэн ажил тань биш дуусах дөхөж байгаа хуучинажил тань танд үр өгөөжөө өгч ашиг орлогыг тань нэмэгдүүлнэ. 

Долоо хоногийн дундуур гадаад орчин болон нийгэмд өрнөж буй болж бүтэхгүй зүйлүүдээс болж стрессдэж эрүүл мэндээ муутгаж магадгүй. Энэ нь ахимаг насны хүмүүст илүү хамаатай байна. Худалдаа наймаа, мөнгө төгрөгтэй холбоотой томоохон шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа сайтар зөвлөлдөж, асуудлыг бодитойгоор харахыг хичээгээрэй. Ажил мэргэжлийн хүрээнд ямар чажлыг гүйцэтгэхэд саад бэрхшээл үүсэхгүй. Харин долоо хоногийн сүүлээр хол замд гарахгүй, аялал зугаалгат өлөвлөхгүй байсан нь дээр. Эсрэг хүйсний хүмүүстэй аядуу зөөлөн, уужим сэтгэл гарган харилцахыг одод зөвлөж байна. Сэтгэл санааны байдал, амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байна. Эрчүүд гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдэрнэ.


Хамтатгах

Долоо хоногийн эхээр таны ухаалаг, хүлээцтэй байдал нь аливаа асуудлыг шийдвэрлэх, бусдын маргааныг зогсоох,зэрэгт тун их нөлөөтэй байна. Амьдралын эрч хүч дунд зэрэг байна. Хувийн амьдралд гарсан аливаа азгүйтэл ньтаны сэтгэл санаатай шууд холбоотой. Эрүүл мэндээ сайтар анхаар. Өвдөж болзошгүй. Эргэн тойрны хүмүүсийнхарилцаанд итгэлцэл, тэнцвэрт байдал зонхилно. Ажлын орчиндоо эерэг энергийг бэлэглэнэ. 

Долоо хоногийн дундуур ажил хэргийн хувьд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тэвчээртэй, тайван байж зогсолтгүйгээрурагш тэмүүл, хичээл зүтгэлээ харуул, зөв тооцоол. Таны өмнө санаандгүйгээр нэгэн хүн гарч ирнэ. Энэ нь таны ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч, эсвэл амьдралын найз байж магадгүй. Түүний тусламжаас татгалзах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр ажил хэрэгч хүмүүсийн хувьд санхүүгийн асуудлаа нэг тийш шийдвэрлэнэ. Өр зээл,өгөө аваагаа цэгцэлж сая л нэг сэтгэл амар байж чадахаар болно.


Мэлхий

Долоо хоногийн эхээр ажлын холбоотой зүйлүүд гарын аясаар бүтэж танд урам зоригийг нэмэх болно. Ачаалал ихтэй байх ч та түүртэлгүй ард нь гарч чадна. Хайр дурлалын харилцаа романтик болзоогоор дуусгавар болохгүй. Хэт сэтгэлийн хөдлөлдөө автахгүй байхыг анхааруулж байна. Анхаарлаа төвлөрүүлж хийж буй зүйлдээ бүхнээзориулж чадвал амжилт, үр дүн аяндаа ирнэ. 

Долоо хоногийн дундуур таны өөртөө итгэлгүй байдал болон зарим нэг мэдлэг дутсанаас тань болж амжилттай үргэлжилж байсан гэрээ хэлэлцээрээ саатахад хүргэнэ. Амьдралын эрчхүч буурснаас болж нөхцөл байдалд зөв зүйтэй дүгнэлт хийж чадахгүйд хүрнэ. Мөн хайр дурлалын харилцаагаа сайнаар авч үлдэхийг хүсч байвал түргэн ааш зангаа гээгээрэй. Таны хүсэж хүлээсэн мөрөөдсөн зүйл тань биеллээ олоход тун ойрхон ирсэн байна.


Арслан

Долоо хоногийн эхэнд хэний ч нөлөө, оролцоогүйгээр бие даан шийдвэрлэх хэд хэдэн зүйл байгаа тул анхаарал хянамгай байгаарай. Өмнө нь гаргасан алдаагаа засахад таатай. Ингэж өнгөрсөн гаргасан алдаагаа ухамсарлах ньтанд дахин алдах эрх байхгүй шүү гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Хайртай хосуудтай холбоотой асуудлууд өнөөдрийн уур амьсгалыг таагүй болгоно. Тэдний дундах үл ойлголцол даамжирч цаашдын харилцаанд нөлөөлнө.

Долоо хоногийн дундуур биеэ хянамгай, аливаад анхааралтай хандаж алдаа дутагдал гарахаас сэргийл. Зарим нэгтаагүй зүйлс тулгарахад та өөрийн үйлдлээр засан залруулж чадна. Өнгөрсөн амьдралаа эргэцүүлж бодно. Үүнтэй зэрэгцээд ирээдүйгээ ч төлөвлөж чадна. Та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхийг хүснэ. Долоо хоногийн сүүлээр магадгүй хэн нэгэнтэй холбоо харилцаагаа сэргээж, дурсамж түүх хөврүүлж амжина. Өөрийн хүч бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй.


Охин

Сүүлийн олон өдрүүдийн турш бодол болж, нойр хоолоо умартан зүтгэсний үр дүнд санхүүгийн хувьд нэлээдгүй ахиц дэвшил гарах бололтой. Бизнес эрхлэгчид хамтрагчийнхаа санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг үл тоож болохгүй. Эвгүй үг хэллэгтэй, өдөөн хатгасан хүмүүсээс холхон байхыг анхааруулж байна. Эрүүл мэндийн хувьд нэлээд доогуур, хөнгөн ханиад нь даамжирч хүндэрч болзошгүй тул шаардлагатай арга хэмжээг эртхэн аваарай. Хүмүүсийг адил түвшинд үнэлж дүгнэж, ярилцахгүй бол хэн нэгнийг гадаад үзэмжээр нь дүгнэдэг дутагдалтай талаасаа болж нэр хүндээ унагана. 

Долоо хоногийн дундуур ажлын эрч хүч тааруу, хийж бүтээх эрмэлзэлгүй сулдорой байна. Гэхдээ худалдаа наймааны тал дээр одтой байж чадахгүй. Мөнгө санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Бүсгүйчүүд дур булаам байдлаа хадгалж, урд урьдынхаасаа илүү хүчтэй, чигч шулуун байх мэдрэмжийг мэдэрнэ. Ашиг орлого олж болох шинэ санаануудаа жагсаан бичиж, нэн түрүүнд хэрэгжүүлэх ажлаа тодорхойл. Бүхий л зүйлд шийдэмгий байдлаа алдалгүй мөн бардам зандаа хөтлөгдөхгүй байвал хүссэн үр дүндээ хүрэх болно.


Жинлүүр

Долоо хоногийн эхээр бодсон санасандаа хүрэх аз тохиох аль эсвэл эсрэгээрээ өнгөрсөн хугацаанд гаргасан бүхийл итгэл найдвар, хичээл зүтгэл тань үр дүнгүй, талаар өнгөрч мэднэ. Бүх зүйл таны бодож төлөвлөснөөр амжилттай бүтэх тул та нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар түргэн шуурхай ашиглахыг зөвлөж байна. Бүсгүйчүүдийн дурбулаам байдал нь энэ өдрийн гэрэл гэгээ нь байх болно. 

Тэд эрчүүдийн сэтгэлийг гэгэлзүүлж, догдлуулж чадна. Аливаа ажлыг эхлэхээс өмнө урьдчилан бэлтгэл ажил болон жижиг сажиг зүйлийг орхигдуулалгүй хичээл зүтгэл,оролдлогоо зөвхөн түүнд зориулан төвлөрүүл. Ажлын байр ямар байгаагаас үл шалтгаалан долоо хоногийн дундуур эрсдэл гарч болзошгүй тул хянуур, болгоомжтой байхыг анхааруулж байна. Магадгүй та алдсан цаг хугацаагаа богино хугацаанд амжилттай нөхөж чадах боломж бололцоог олж харна. Хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ романтик болзоогоор үдшээ чимж чадна. Энэ нь та хоёрын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ.


Хилэнц

Долоо хоногийн эхээр юу ч хийсэн бүтэлгүйтэж, хийж буй ажил урагш муутай үед та хий нервтэж эд эсээ үхүүлэххэрэггүй. Хэсэг хугацааны ээлжийн амралт гэж ойлгоод тайван амраад авахыг хичээ. Шийдэмгий байдал эсвэл ямарнэгэн төслийг авах гэж хэт улайрах нь өрсөлдөгчийнхөө анхаарлыг илүү татаж, таны эсрэг чиглэхэд хүргэж болзошгүй. Урдаа тавьсан зорилгод хүрэхэд хөнгөн хуумгай хандах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй. Таны ухаалаг, хэрсүү зан, цаг үеэ олсон хариуцлагатай байдал тань зарим нэг таагүй нөхцөл байдлаас ангижрахад туслах магадлалтай. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж яарах хэрэггүй. Үүнд ч мөн цаг хугацаа шаардагдана гэдгийг санах хэрэгтэй. 

Долоо хоногийн дундуур бага хэмжээний зардал нь ч таныг санхүүгийн тогтворгүй байдалдхүргэнэ гэдгийг санаарай. Аливаа зүйлд хянамгай ханд. Гэр бүлийн хүнтэйгээ муудалцах, сөрөг довтолгоонд орж болзошгүй. Энэ тохиолдолд хүлээцтэй, тэвчээртэй байж, буулт хийхгүй бол асуудал хурцдаж тогооноосоо халихболно.


Нум

Ихэнх хүмүүс аз ирж магадгүй тул шинэ зүйлд үзээд алд. Улс төрч хүмүүст албан тушаалын шатаар дээш ахих боломж гарч ирнэ. Ажилдаа идэвх зүтгэлтэй бай. Та хариуцсан ажлынхаа ард гарч чадсанаар төвөгтэй харилцаа чхөгжилтэй санагдах болно. Цаг улиралдаа тохироогүй хоол хүнснээс болж өвчин тусах магадлалтай гэж од эрхэс зөвлөж байна. Архаг хууч өвчин сэдэрнэ. 

Магадгүй долоо хоногийн сүүл рүү ихээхэн ядрах мэдрэмж төрнө. Хүндрэлтэй асуудалтай нүүр тулгарч магадгүй. Эрсдэлтэй, хориотой арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Олон нийтийн газарт очих, олон хүн цугларсан газар орохоос зайлсхий. Зөн совингоо дагасны хэрэггүй. Сэтгэлээр унахтул уур бухимдалтай байх бололтой.


Матар

Энэ долоо хоногт од гаригс эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Эрүүл байвал таны замд хөндөлзөх ямар ч асуудлыг хялбар шийдэж, амжилтад хүрнэ. Бухимдлаас хол тайван байхыг хичээ. Та дээд тэнгэрийн хүчний ивээл дэмжлэгийг мэдрэх ба энэ нь маргаашдаа итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажил хэргээ амжуулахад тусална. Далд нөлөөллийн онцгой шинж тэмдгүүдийг анхаарч, зөв дүгнэлт хийгээрэй. 

Долоо хоногийн сүүл рүү азтайнаймаагаар материаллаг байдлаа дээшлүүлэх боломжтой. Хол аян замд гарах бол цаг агаарын урьдчилсан мэдээгсайн судал. Улс төрөөр оролдохыг хүсдэг хүмүүс хүслээ биелүүлж чадна. Гэнэтийн уулзалтаас болж төлөвлөгдөөгүй зардал гаргах магадлалтай байгааг од эрхэс сануулж байна. Буруу зуршилтай хамаарал бүхий хүмүүст бүү итгэ.


Хумх

Шинэ сонирхолтой танилтайгаа удаан хугацааны нөхөрлөл үүсгэхийг хичээх болно. Мөн танд ганцаараа байж бодож бясалгах болон хэсэг хугацаанд орчин тойрноос тасрах нь ашиг тусыг өгнө. Мөн эрүүл мэндтэй холбоотойтаагүй асуудал үүсч мэднэ. Улирлын болон цаг үеийн нөхцөлөөс хамаарсан өвчин эмгэгээс болгоомжил. Хүнд хүчир ажил хийсний хэрэггүй. 

Тодорхой цаг хугацааг зугаалах аялахад зарцуул. Хайр халамж, хүндлэлээ гэр бүлдээзарцуулаарай. Ашиггүй холбоо сүлбээнийхээ учрыг олж, хужрыг тунгаах цаг болжээ. Өөх ч биш, булчирхай ч бишбайхын оронд зарим утгагүй харилцааг шууд тасал. Хэрэв гэнэт өвдвөл сэтгэлээр унах магадлалтай тул аль болох эерэг бай. Эрүүл мэнддээ сайтар анхаар.


Загас

Долоо хоногийн эхээр албан ажил дээр асуудал үүсч магадгүй. Нөхцөл байдал буруугаар эргэх магадлал өндөр. Үүнийг та өөртөө хэт хүндээр тусгаж хүлээж авах хэрэггүй. Амьдралын эрч хүч тааруу байгаатай холбоотой сэтгэл санааны байдал төвөгтэй байна. Та санхүүгийн байдлаа, авьяас чадвараа зориулах илүү ашигтай бизнесийн хүрээллийг олох хэрэгтэй. 

Долоо хоногийн дундуур уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуулхийхэд нэн тохиромжтой. Хайр дурлалын адал явдлаас холхон байсан нь дээр. Аливаа харилцаа нь ахиц муутай, найдвартай бус байна. Сэтгэл санаа тавгүй, ямар нэгэн зүйлд санаа зовиносон, түгшсэн байдалтай байна. Энэ байдал нь хамтрагч болон ажил хэрэгт тань муу нөлөө үзүүлнэ. Харин долоо хоногийн сүүлээр ажил хэргийн уулзалт таны бодож байсан нааштай үр дүнг авчрахгүйд сэтгэл гонсойно. Таны зорилгодоо хүрэх тэмүүлэл, тэсвэр тэвчээр, чин сэтгэлийг тань хувь заяа тань дахин сорих болно.