2020 оны дөрөвдүгээр сарын 13-19-нийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхээр санхүүгийн зарим нэг асуудлууд гарч ирнэ. Энэ нь хуучин төлж амжаагүй өр зээл, худалдаж авахаас өөр аргагүйд хүрсэн зайлшгүй шаардлагатай зүйл зэрэг нь таныг тэвдэхэд хүргэнэ. Өөртөө болон болж буй бүхий л зүйлд дүгнэлт хийж ямар нэгэн үр дүн, үнэлэлт өгөхөд тохиромжтой. Та сүм хийдэд очиж, буян үйлдэхийг хүснэ. Сэтгэл санааны байдал бодит байдлаас бус таны сүсэг бишрэл, итгэл үнэмшлээс илүүтэй шалтгаална. 

Долоо хоногийн дундуур хувь хүнийхээ хувьд мөн амьдралдаа ямар нэгэн томоохон зорилго тавь. Та өнөөдөр хөнгөн шингэн ямар ч ажлыг төвөггүй хийхэд бэлэн байна. Бүсгүйчүүдийн сэргэлэн, авхаалжтай байдал нь санаандгүй таатай нөхцөл байдлыг бий болгож чадна. Эрчүүдийн хувьд шинэ содон адал явдал, сонирхолтой зүйлсийг эрэлхийлнэ. Ганц бие хүмүүс эрч хүчтэй, бүгдийг өөрийн хүчээр хийнэ гэж зүтгэх ч санасан шиг нь амархан бүтэхгүй. Хайр дурлалын хувьд тэд үргэлж азгүйдэлд өртөөд байхгүй сэтгэл сэргээсэн сайхан хүмүүстэй учирна. Амьдралд тохиох зарим нэг өөрчлөлтөд бэлэн байгаарай.


Үхэр

Долоо хоногийн эхээр олон сайхан сэтгэл сэргээх зүйлс, таатай мэдээгээр дүүрэн байх болно. Та бүхэлдээ сэтгэл санаагаа дээшлүүлэх, баяр баясгаланд автах, ертөнц бүхэлдээ таны гарт байгаа мэт сэтгэгдэл төрнө. Бүхий л анхаарал, хүч чадлаа зөвхөн төлөвлөсөн ажилдаа зориул. Нийгмийн таагүй уур амьсгал, гаднаас ирэх сөрөг хандлагууд нь таны ажил төрлийн хувьд уналттай байдлыг бий болгоно. Үүнээс болж таны хүсэж байсан амжилт, үр дүнг авчрахгүй. 

Долоо хоногийн дундуур хууран мэхлэлт, урвалтыг мэдрэх болно. Энэ нь таны төсөөлж ч байгаагүй ойрхоны нэгэн байснаас болж сэтгэл санааны хувьд хүнд байдлыг мэдэрнэ. Хувийн амьдралд үүсэх зарим нэг асуудлыг хүндээр тусгаж, хурцатгах хэрэггүй. Аливаа маргаан учир шалтгаантай тул тэвчээртэй байж ухаалгаар уур амьсгалыг эерэг хандлагад хүргээрэй. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгийн хувьд таны бодож байснаас доогуур орлого орж ирэх ч гонсойх хэрэггүй. Хайр сэтгэлийн талбарт амжилт ололт муутай байх хэдий ч урдын бүтэлгүй дурлалын эзэнтэйгээ санаандгүй байдлаар дахин учирч болзошгүй.


Хамтатгах

Долоо хоногийн эхээр шийдвэрлэж чадаагүй зарим нэг ажлаа оновчтой зөв зохицуулж чадна. Таны амжилт хамтран ажилладаг хүмүүстэй салшгүй холбоотой тул бүхий л цаг хугацаанд тэдэнд урам зориг нэмж, нэгдмэл байгаарай. Бүхий л салбарт хүчээ үзэхийг эрмэлзэнэ. Эрчүүд өөрийн авьяас чадвараа ил гаргаж бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хичээл зүтгэлээ харуулснаар тодорхой үр дүнд хүрнэ. Зарим нэг хүмүүсийн хувьд эхлүүлсэн ажилдаа сэтгэл ханамжтай үр дүнг нь хүлээж амарч суух үе ирнэ. 

Долоо хоногийн дундуур сэтгэл санааны тайван бус байдал таны зан авирт нөлөөлж магадгүй. Та ялихгүй жижиг зүйлээс болж дотнын хүнтэйгээ түнжин хагарахад хүрнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл хурцадмал байдалд хүрч бие биенээ хэт их гомдооход хүрэх тул ямар ч нөхцөл байдалд хүлээцтэй, тайван, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр биеийн тамир спортоор хичээллэж биеийн хүчний ачаалал авах нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Харин бүсгүйчүүдийн хувьд шинэ соргог бүхнийг эрэлхийлж, олон зүйлийг авах гэсэн шунал нь дээд цэгтээ байна.


Мэлхий

Долоо хоногийн эхэнд сэтгэл санааны байдал тогтвортой, ажил хийх урам зориг өндөртэй байгаа тул аливаа гэрээ хэлэлцээр амжилттай, худалдаа наймааны ажил ч ашиг орлого авчрах болно. Хэн нэгэнд гомдоллосон гомдол тайлагдаж эртний сайхан үеэ дурсана. Бүсгүйчүүд гадна орчинд үл ойлголцолтой тулгарахаас зайлсхий. Хэн нэгэнтэй сөргөлдөх хэрэггүй. Аав ээж тань таныг маш ихэд үнэлж, та тэдний баатар нь юм шиг бодно. Таны хичээл зүтгэл тэднийг гомдоохгүй. 

Долоо хоногийн дундуур амин чухал асуудлуудад нухацтай хандаж, аливаа нэг шийдвэр гаргахдаа өөрийн зөн билэг, совингоо дагахыг зөвлөж байна. Биеийн хүчний ажил хийх, спортоор хичээллэх зэргээр хөлсөө гаргах зүйл хий. Харин долоо хоногийн сүүлээр аж ахуйн ажил, гэр орны ахуйн ажлаа гэр бүлийнхэнтэйгээ хамтарч хий. Энэ нь халуун дулаан уур амьсгалыг та бүхэнд бэлэглэх болно. Агаар салхинд гарч тархиа сэргээх, ном унших, бясалгал хийх зэрэгт цагаа зориул. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болон томоохон худалдан авалтыг хойшлуул.


Арслан

Долоо хоногийн эхээр бүхий л ажил үйлчилгээ, хамтран ажиллагсад болон түүнтэй холбоотой болж бүтэх асуудлуудын тухай санаа чилээн бодол болно. Таны амьдралын эрч хүч нэлээд сайн байгаа тул та зарим нэг зориг шаардсан ажлыг шууд хүлээж ав. Яг нэн түрүүнд шаардлагатай, яаралтай гэсэн ажлаа барьж ав. Бодит байдал болон сонин хачинд дурлагсад өөрт хамааралгүй асуудалд орохгүй холхон байсан нь дээр. Бодсон санаснаа ажил хэрэг болгож, зарим нэг шинэ санаа гаргах зэргээр бүтээлчээр ажиллах болно. Сүм хийд орж, мөргөж залбирна. 

Долоо хоногийн сүүлээр өөрийн амьдралын эрч хүчийг зөвөөр удирдан чиглүүлэх, сэтгэл санааны сэргэлт, шинэчлэлийн үе эхэлж байна.


Охин

Долоо хоногийн эхээр бүсгүйчүүдийн хувьд ганцаардлыг дээд зэргээр мэдэрнэ. Болоод л өнгөрөх таатай, таагүй зүйлүүдийг хэт хүндээр тусгаж авсны хэрэггүй. Худалдаа наймаа бизнесийн салбарынханд ашиг орлого муутай, ямар нэгэн зүйл сэдэх гэсний хэрэггүй. Элдэв хоосон санаа, бүтэхгүй зүйлсийн төлөө хүчээ барах хэрэггүй. Эрчүүд биеэ барьж, тэвчээртэй байхгүй бол элдэв асуудалд хутгалдаж мэднэ. Та өөртөө хяналттай байж, үйл хөдлөл үг хэлэндээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. Дэргэдэх хүний муу энерги, муу зүйлд автаж болзошгүй тул хянамгай байгаарай. 

Долоо хоногийн дундуур нилээд олон ажил дээр сэтгэл хоёрдох болно. Бүх хийж гүйцэтгэх ажлаа нэгд нэгэнгүй сайтар нягтал, шалга. Хамтрагчаа сонгохдоо ч хянуур, оновчтой, зөв шийдвэр гаргаарай. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч тань нэмэгдэж ойр дотны хүмүүсдээ эерэг, таатай сэтгэгдэл төрүүлж чадна. Ганц бие хүмүүсийг сайхан үйл явдал хүлээж байна. Тэд буяны үйлд идэвхитэй оролцож, танилын хүрээгээ ч нэмэгдүүлж чадна. Хайр дурлалтайгаа учрахыг хүлээж байгаа хүмүүсийн хувьд таатай, итгэлтэй байж болно.


Жинлүүр

Долоо хоногийн эхээр таны хувьд санхүүгийн зарим асуудлууд гарч ирнэ. Энэ нь ажлын явцад нэлээд саад болохоос гадна хамтрагчтайгаа түнжин муудахад хүргэнэ. Эрчүүдийн хий хөөрсөн, дэвэргэн зан нь саад бэрхшээлийг, хүнд байдлаа даван туулахад ихээхэн төвөг болно. Хувийн харилцаа тогтворгүй, эргэж хургасан байдалтай байна. 

Долоо хоногийн дундуур танд ойр дотнын тань, хайртай хүн тань нэлээд тус дэм болох болно. Хол газар аялахаар явсан хэн нэгнийг тосож, уулзаж магадгүй. Хамтрагчтайгаа эв зүйгээ олж чадахгүй цаг тутамд зөрчилдөөн үүсэх байдалтай байна. Хийсвэр, бүтэх эсэх нь эргэлзээтэй дэмий юмны хойноос хөөцөлдөх хэрэггүй. Хэсэг хугацааны биеийн тавгүй байдал тань олон сайхан хүний зөв сайхан энергиэр нөхөгдөж та ялимгүй өвчнийг умартах болно. Ахуйн зарим нэг асуудлаа зөвлөлдөж хойшлуулалгүй шийдвэрлэж чадна


Хилэнц

Долоо хоногийн эхээр зарим бүсгүйчүүдийн хувьд таатай бөгөөд ажил үйлс бүтээхэд хялбар, бодсон санасан зүйл бүхэн тань санаснаар тань амархан бүтнэ. Өмнөх тооцоо, өр зээл, нөхөн төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлууд сөхөгдөнө. Энэ нь таныг сэтгэл санааны хувьд маш ихээр дарамтад оруулна. Шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг, хичээллэдэг хүмүүсийн хувьд таатай, ололт амжилт арвинтай байх болно. Ганцаар гол дүрд тоглох биш олуулаа олны хэсэгт хамтран тоглохыг танд сануулж байна. Энэ нь таны нийтэч, эелдэг зангийн илрэл гэдгийг хүн бүр мэдэх болно. 

Долоо хоногийн дундуур аялал зугаалгаар явах, шинэ танилтай болох, зочин хүлээн авах зэрэг нь таны үндсэн ажил болж хувирна. Материаллаг байдал сайжирч, батжин бэхжих, ирээдүйдээ амжилтыг бүтээж болох зүйлийн үндсийг бий болгож магадгүй.


Нум

Энэ долоо хоногт хайр сэтгэлийн харилцаанд зөрчилт байдал үүсч, сэтгэл үймрэх бололтой. Гэхдээ хайр сэтгэлийн шинэ харилцаа хүсэх нь урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Хэн нэгэнтэй дотно харьцаанд орохоо хойшлуулсан нь дээр. Цаашид аминч, хатуу ширүүн байхаас татгалз. Сэтгэл санааны байдлаас хамааралтай хүнд асуудалд орж болзошгүй. 

Төлөвлөгдөөгүй холын аялалд гарч мэдэх тул бэлтгэлтэй бай. Чухал асуудлуудад шийдвэр гаргах гэж оролдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгө санхүүгийн асуудал тийм ч таатай байхгүй байна. Танд амрах зайлшгүй шаардлага хэрэгтэй байгаа ба өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих нь зохилтой. Эрүүл агаарт гарч зугаалан шим тэжээлтэй шинэхэн хүнс хоолондоо хэрэглэ.


Матар

Та нэр хүнд, үзэл бодлоо идэвхтэй хамгаалан тэмцэх боловч эвгүй байдалд орж болохыг бас тооцоол. Янз бүрийн таагүй мэдээлэл гарах тул сэтгэл зүйгээр бэлэн бай. Юунаас ч айсны хэрэггүй. Гэнэтийн үйл явдал таныг ашиггүй байдал рүү түлхэж магадгүй. Таны сэтгэл хөдлөл их байх бөгөөд бүтээлч идэвхтэй хандлага ихэснэ. Таны дэвшүүлсэн санал санаачилга нь удирдах албан тушаалтнуудын зүгээс сайшаал дэмжлэгийг авч чадна. Хэн нэгний тусламжийг авахаас цааргалах хэрэггүй. Хайр сэтгэлийн асуудлуудаа шийдэж чадсанаар аз жаргалаар дүүрэн байх болно. Санаа сэтгэл сайхан байвал амьдралын эрч хүч өсөн нэмэгдэнэ.


Хумх

Гэнэтийн мэдээ нь ажлын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Хуурмаг, зальжин хүмүүсээс болгоомжилж, холуур тойр. Үл ойлголцолд хүрэх тул хамтрагчтайгаа ойлголцоход хүндрэл гарна. Тиймээс зарим харилцааг нааштай үр дүнд хүрнэ гэж бүү бодоорой. Гэр бүл эсвэл худалдан авалттай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. 

Санхүү, хөрөнгө оруулалтдаа хямгач хандаарай. Хайртай хүмүүстээ их цаг гаргах нь танд ямар их хэрэгтэй байсныг олж харна. Таны хувьд ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа эмзэг болсон юм шиг л санагдах бололтой. Ойр зуурын үл ойлголцолд хэтэрхий их ач холбогдол өгч, тэсвэр тэвчээрээ алдах нь зохисгүй. Хэн нэгний хоосон магтаалаас болгоомжил. Таныг хожим унагах нүх ухаж буй хүмүүс тэр дунд байна.


Загас

Долоо хоногийн эхээр таны барьсан ажил бүр тань амжилттай бүтэж, ямар ч хэцүү ажил гарын аясаар урагш ахих болно. Эрчүүдийн хувьд ажил хэргийн тал дээр тун таатай. Тэд ямар нэгэн ашигтай ажлын санал хүлээж авах эсвэл хэн нэгнээс маш ашигтай бизнесийн санаа олж авна. Эрсдэл бүхий үйлдлээс сэргийлэх хэрэгтэй. 

Амжилтын төлөө тэмүүлэх олон хүний хүсэл эцэстээ шаралхсан, барьцсан, нэг нэгнээ давах гэсэн увайгүй үйлдлүүдийг нь ил гаргана. Хөнгөн хуумгай загнаж, өндөр дуугаар хэн нэгэнд дээрэнгүй хандахаас сэргийл. Олон хүний дунд байр сууриа бататгаж чадна. 

Долоо хоногийн сүүлээр худалдаа наймаа хийхгүй байхыг сануулж байна. Санхүүгийн байдлаа бүрэн мэдэж, тооцсоны эцэст ямар ч худалдан авалт оройтохгүй. Нэг буруу шийдвэр олон алдааг араасаа дагуулдаг номтой. Таны хувийн амьдралд таатай адал явдал ар араасаа хөврөх болно