2020 оны гуравдугаар сарын 09-15-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхэнд танд маш их хэмжээний ашиг орлого авчрах ажлынхаа төлөө хоол ундыг умартан ажиллах болно. Үр дүн нь удахгүй гарна гэдэгт та итгэлтэй байж болно. Урлаг соёлын ажилтай хүмүүс уран бүтээлийн амжилт, бүтээл арвинтай байх болно. Тэдний өвөрмөц, баяр хөөртэй ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байна. 

Олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс өөрийн гүйцэтгэх ажилдаа анхаарал болгоомжтой хандахгүй бол эндүү ташаа мэдээллээс болж томоохон алдаа гаргаж магадгүй тул анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Эрчүүд уур бухимдлаа барьж өөрийгөө удирдаж, жолоодож сурахыг хичээгээрэй. 

Долоо хоногийн дундуур хайр дурлалаа нэгдүгээрт тавьж романтик болзоогоо төлөвлөж суух эрчүүдийн ажил гараас гарахгүй хойш тавигдана. Хосуудын хувьд хамтран ажиллахад таатай байх ч ганц бие хүмүүс ажлын эрч сул байна. Таны мэдлэг туршлага дутагдсантай холбоотой үүссэн асуудал нь олныг хамрах болно. Танилын хүрээгээ тэлэх боломжтой олныг хамарсан томоохон уулзалтад очно. Ялангуяа ганц бие залуучууд энэ боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна.


Үхэр

Долоо хоногийн эхэнд энэ ордны бүсгүйчүүд ажлын эрч хүчээ хаана гээчихсэн юм гэмээр урам зориггүй, ажлын бүтээмж муутай байна. Таныг цухалдуулж, бухимдуулах явдал нилээд тохиож магадгүй. Та аль болох тайвшралыг олох гэж хичээх болно. 

Бизнесийн талбарт хүчээ үзэх боломж эрчүүдэд тохиолдож болзошгүй. Энэ нь зөвхөн таны өөртөө итгэх итгэлээс шууд хамаарна. Хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсд маш сайхан ажлын санал орж ирнэ. Энэ нь бүтэн жилдээ хэрэглэсэн ч хангалттай байхаар орлогыг танд авчирах болно. Гэхдээ энэ зөвхөн эхлэл гэдэгт та итгэлтэй байж болно. Харин долоо хоногийн дундуур энэ ордны эрчүүдийн эрүүл мэндэд ноцтой шалтгаан үүсэх бололтой. Бэртэл гэмтэл, шарх авч мэдэх бололтой. Машин техникээр хурдтай явах, дүрэм журмаа баримтлахгүй байх зэрэг нь гэнэтийн аюул дагуулах магадлалтай. Зарим нэг нь мэргэжлийн хүрээндээ амжилт олж, бүтээл туурвилаа, эмхэтгэлээ гаргаж чадна. 

Өөрийн дуртай ажлаа хийж түүнээсээ эрч хүч авдаг хүмүүсд ч мөн аз тохионо. Тэдний хувьд хоббигоо хөгжүүлэхийн зэрэгцээ мөнгө олох боломж нь ажил нь байдаг. Уулзалт, хүлээн алавт, болзоонд явж магадгүй. Хайр дурлалын хувьд романтик, шинэлэг байхыг эрхэмлэнэ. Шинэхэн хосууд сандарсан, биеэ барьсан бие биедээ нээлттэй бус байдал нь уур амьсгалыг таагүй болгоно.


Хамтатгах

Долоо хоногийн эхэнд хөөцөлдөж буй аливаа зүйл тань бүтэмж муутай, бор толгойгоороо хийж чадахгүйд хүрнэ. Танд хэн нэгний тусламж дэмжлэг заавал хэрэгтэйг сануулж байна. Гэсэн ч та санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Таны сэтгэл санааны байдал таагүй, хийж буй ажилдаа урам зориггүй байгаа шалтгаанаа олж засахыг хичээгээрэй. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. Та шинээр ажил эхлүүлэх, ажлын байраа солих, томоохон худалдаа наймаа хийх гэсний хэрэггүй. 

Долоо хоногийн дундуур ажил хэргийн бага зэргийн алдаа, бүтэлгүйтлээс болж сэтгэл санаа тавгүйтнэ. Гэсэн ч нэг ажил бүтэлгүйтсэн ч нөгөө ажил тань амжилттай байх болно. Өөрийн ажлын үр дүнгээ шалгуулах, тушаал ахих, өөрийгөө нээн таниулах, ажиллах нөхцлөө сайжруулах зэрэг боломжууд гарч ирнэ. Цаашлаад хамтын ажиллагаа явуулах, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зэрэг олон боломж нээлттэй байна. Шинэ төлөвлөгөө боловсруулж үр дүнгийн төлөөх схемээ босго. Од эрхэс таныг ивээж байгаа тул та эргэлзэх зүйлгүй амжилтыг олох болно.


Мэлхий

Долоо хоногийн эхэнд өөрийн эрч хүчээ дэмий зүйлд зарцуулах хэрэггүй. Магтаал сайшаал хүлээх, албан тушаал, зэрэг цол горилогчдод тийм ч амжилттай биш байна. Хувийн алдаа, эндэгдэл гаргахаас сэргийлж хянамгай няхуур ажиллахыг зөвлөж байна. Амьдралын эрч хүч, дотоод эрчим, сэрэл хүсэл зэрэг нь туйлын дээд төвшинд байж таны эсрэг хүйстнээ татах чадварыг нэмэгдүүлнэ. 

Аливаа харилцаа холбоонд орох, амлалт өгөх, хэрэгцээгүй ярилцлага өгөх зэргээс зайлсхий. Таны хичээнгүй, дур булаам байдал нь зарим эсрэг хүйсний хүмүүсийн анхаарлаас холдож чадахгүй. Ажлын уулзалт амжилттай байна. Хөнгөн шингэн байх нь асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд тусална. Олны хэл амнаас хол байхыг одод сануулж байна. Өөрийн үзэл бодолдоо үнэнч зогс. Хэрвээ тэгж чадвал өрсөлдөгч тань таны ухаан бодол сүр хүчнээс эмээх болно. 

Долоо хоногийн сүүлээр таныг санаа бодлоо дэнслэн, нягт нямбай тооцоолж, найз нөхөд хамтран ажиллагсдаас тусламж дэмжлэг авахыг зөвлөж байна. Од гарагийн таатай нөлөөгөөр хувийн амьдралд тань таатай зүйлс тохионо. Ямар нэгэн ажил төлөвлөж байгаа бол гэр бүлийнхээ хүнтэй сайтар ярилцаж тодорхой шийдэлд хүрэх болно. Таны онцгой хамтрагч байж чадна.


Арслан

Долоо хоногийн эхэнд ашигтай наймаа хийх, ялангуяа үнэт эдлэл худалдан авах эсвэл техник технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж худалдан авахад таатай. Амьдрал танд олон төрлийн сорилтуудыг илгээх болно. Хэдий тийм ч аливаа хүндрэл бэрхшээлийг зөвхөн та өөрийн сэтгэлийн хатаар даван туулдаг гэдгийг ухаарах болно. 

Төлөвлөсөн уулзалтууд, хамтын хөдөлмөрөө баталгаажуулах бичиг цаастай холбоотой асуудалд маш нухацтай, хянамгай хандаж амжилттай дуусгаж чадна. Долоо хоногийн дундуур эрчүүд бүхий л зүйлд арвич хямгач байж хэмнэлтийг эрхэмлэх болно. Алсын хараатай байж хэрэггүй дэмий зардал гаргахгүй байхыг хичээх болно. Та хувийн амьдралдаа эсвэл мэргэжлийн хүрээндээ гэнэтийн томоохон зүйлтэй учирна. Энэ нь таны хүч хүрэхгүй зүйл ч байж мэднэ. Эрүүл мэндээ эрсдүүлж болохуйц зүйлээс холуур байхыг анхааруулж байна. 

Долоо хоногийн сүүлээр бясалгал, уучлал, хайр дурлалаа илчлэх гээд сэтгэлийн нарийн утсуудыг хөндсөн үйл явдлууд дүүрэн байх болно. Бусад хүмүүсийн хувьд та өөрийн жанжин шугамыг алдаагүй, хүчирхэг зоригт баатар нь байх болно.


Охин

Долоо хоногийн эхэнд гүн ухаан, бясалгал зэргийг хийж ганцаар байж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Бүхнийг эргэцүүлэн бодох, тунгаах боломж олдоно. Эртнээс тавьсан зорилгодоо хүрэхэд ойрхон байна. 

Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Амьдрал танаас ихээхэн зориг тэвчээр шаардах болно. Та аливаад сэтгэлийн хатгүй, эр бяргүй хандах тоолонд танаас маш их боломж холддог гэдгийг ухаарах хэрэгтэй. Ажил мэргэжлийн хүрээнд идэвхтэй далайцтай үйл ажиллагаа явуулахгүй. Ажлын ачаалал бүсгүйчүүдийн хувьд тун бага байж тэдэнд орчин үеийн, одоо цаг үеийн мэдээлэл сонирхох цаг зав их гарна. 

Долоо хоногийн дундуур эрчүүд томилолтоор явах эсвэл хөдөө алс явахад тохиромжтой. Хайртай хосуудын харилцаанд эерэг таатай мөчүүд ирнэ. Таатай нөхцөл байдлыг удаан хадгалахыг зөвлөж байна. Сайн бодож боловсруулаагүй байж сэтгэлийн хөөрлөөр том үйл эхлүүлнэ гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь таныг ихээхэн алдагдалд хүргэнэ. Харин долоо хоногийн сүүлээр хөршийн харилцаагаа сэргээж, танилуудаа гэртээ урих эсвэл холын зочин айлчилна.



Жинлүүр

Долоо хоногийн эхээр сэтгэлийн хөөрөл ихтэй байж энэ нь аливаа зүйлд сөргөөр нөлөөлж мэднэ. Ажил хэргийнхээ амжилттай өрнөлд саад тотгор учруулахгүйн тулд энэ сэтгэлийн хөөрөлдөө автахгүй, гүйлгээ ухаанаар, тайвнаар сэтгэх хэрэгтэй. 

Шинжлэх ухаан, гар урлал, уран бүтээл талдаа амжилттай. Тэд өнөөдөр бүтээн босгох, олон талын туршлага хуримтлуулж чадна. Долоо хоногийн дундуур зарим нэг мэргэжлийн ур чадвар шаардсан асуудал гарч ирэн бага сага удаашралыг бий болгоно. Магадгүй зарим хүмүүсийн хувьд өнөөдөр дахиж олдошгүй ховорхон өдрүүдийн нэг болж мэднэ. 

Тэд амьдралдаа хийж болох чухал алхмыг хийх болно. Та хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч мэдэх юм. Гэвч сэтгэлийн тэнцвэрээ алдаж бие оюунаа захирч чадахгүйд хүрч магадгүй. Эрүүл мэндийн асуудал сэтгэл санаанд хүндээр нөлөөлж болзошгүй. Энэ нь ахмадуудад илүү хамаатай байна.


Хилэнц

Долоо хоногийн эхээр хувийн амьдрал тань танаас болгоомжлол, анхаарлыг шаардаж байна. Сурган хүмүүжүүлэгчдийн болон ахмадынхаа үгийг анхаарах, зөвлөгөөг сонс. Амьдралаа өөрчилж шинэ “би” г бий болгоё гэсэн хүсэл эрмэлзэл нь амжилттай эхэлнэ. Муу санаатай, таныг өмнө нь хохироож байсан хүмүүсийн хорлолоос зайлсхийж тэдний муу үйлийг олонд ил болгох хэрэгтэй. 

Та аливааг сэтгэхдээ түргэн шуурхай, шинэ содон зүйл санаачлахдаа гарамгай хүн. Түүнийгээ бодит амьдралдаа уялдуулан боломжийг зөв, шуурхай ашиглаж чадна. Таны хувьд амин хувийн асуудлаас өмнө албаны, ажил хэргийн асуудлаа түргэн шуурхай шийдвэрлэхийг илүүд үзнэ. 

Долоо хоногийн дундуур магтаал сайшаал сонсох, хэн нэгэнд дурсагдах, хуучин цагийн нөхөрлөл сэргэнэ. Ахмад настнуудын үнэтэй зөвлөгөө таныг урагш тэмүүлэх, ахиж дэвшихэд тань ихээхэн нөлөө үзүүлж чадна. Хайртай хосууд нэг нэгэндээ үзүүлэх хайр халамжийг дээд зэргээр мэдрүүлж чадвал аз жаргалыг эндээс олж болно. Ямар ч тохиолдолд уур бухимдлаар асуудалд хандахгүй байхыг зөвлөж байна. Харилцан буулт хийж уучлал, нигүүлсэнгүй сэтгэлээр хандаарай.


Нум

Долоо хоногийн эхэнд танаас үл шалтгаалах зүйлээс болж зэмлэл хүртэж магадгүй. Ойлголцоход цаг хугацаа хэрэгтэй ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. 

Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. Төлөвлөсөн ажил тань танаас багагүй хэмжээний мөнгө хөрөнгө шаардах болно. Та саад тотгор, бэрхшээлтэй учирсан ч бүү бууж өг. Материаллаг байдал багасч зардал их гарах бололтой. Тиймээс та өөрийн зардалдаа хэмнэлттэй хандахыг зөвлөж байна. 

Долоо хоногийн дундуур үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай ч салан задгай, анхаарал болгоомжгүйгээсээ болж эд зүйлээ хаяж үрэгдүүлэх, алдаж магадгүй. Мөнгө санхүүгийн байдал тань санасныг бодоход тааруухан байна. Хувийн амьдрал тань тийм ч таатай бус байна. Ажил хэргийн түншээс найз нөхдийн харилцаа болон гүнзгийрэх бололтой. Уран бүтээлч хүмүүс бодсон санаснаа гүйцэлдүүлж чадна.


Матар

Долоо хоногийн эхэнд таны санал санаачилга дарга удирдлагын анхааралд сайхан нийцэж, ажил хэрэг болох шатандаа яригдана. Хайртай хүн тань хол газар ажиллахаар явах гэж байгаа бол та түүний хүслийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Түүнийг хориглосноор гэр бүлд таатай зүйлийг авчрахгүй. Та урьд урьдынхаасаа илүүтэйгээр санхүүгийн хэмнэлтийг эрхэмлэх ба энэ нь хуримтлал үүсгэж эхэлсэнтэй чинь холбоотой юм. 

Долоо хоногийн дундуур та аль болох суурин газраас зайдуу, хүн амын нягтаршил багатай газарт ирээдүйн хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргаж мөрөөдөхийг хүснэ. Худалдаа наймаа, худалдан авалт тань оновчтой, ашиг орлогыг дагуулах болно. Хувийн амьдралд зарим нэг асуудал үүсэх ч шийдвэрлэх алхам нь тодорхой, хялбар байна. 

Долоо хоногийн сүүлээр танд нэлээд хугацаанд хүлээж байсан ажлын тань хөлс орж ирнэ. Таны хөдөлмөрийг сайн үнэлж чадсан бололтой. Та өөрөөсөө тэс өөр хүнийг бий болгохыг шаардана. Тэд санаанд оромгүй байдлаар эртний хайрлаж байсан хүнтэйгээ учирна.


Хумх

Долоо хоногийн эхэнд та хэн нэгэн эрх мэдэлтний золиос болж ажил дээрээ урваж хөрвөсөн байдалтай, ажлын гарцгүй өнгөрүүлэх болно. Зарим нэг нь худалдаа наймаа хийж, зарим нэг нь алс явж бужигнах зуур бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлын төвд байж чадна. Ганц бие хүмүүс найз нөхдөөсөө хань татаж, хамт байхыг хүснэ. Тэдэнд хайр дурлал гэхээсээ илүү нөхөрлөл, найзуудын халуун дулаан яриа өрнүүлэх тэдэнтэйгээ шуугилдах нь бүхий л сэтгэл санааг нь өргөнө. 

Долоо хоногийн дундуур олон нийттэй харилцах, зохион байгуулах ажил, уулзалт, гэрээ хэлэлцээр зэрэгт амжилттай. Биеийн хүчний ажил, бэртэж гэмтэх магадлалтай ажилд болгоомжтой хандаарай. Шинээр танилцсан хүн тань танд эрч хүч, шинэ мэдрэмжийг төрүүлнэ. 

Авьяас билэг, ур чадвараараа бусдын дунд од мэт гялалзах сайхан боломж таны өмнө гарч ирэх бөгөөд энэ нь танд өгч буй од гарагсын бэлэг гэж ойлгож болно. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой биш байна. Урьдчилан тооцоолоогүй зардлууд эсвэл та хэн нэгэнд өр зээл төлөх зүйл гарч ирнэ.


Загас

Долоо хоногийн эхээр та өөрийн гадаад төрх, үг хэлээ нэлээд анхаарч бусдын өдөөн хатгалга турхирсан аливаа хэргийг амжилттай намжааж чадна. Хэн нэгэнд итгэл найдвар урам зориг бэлэглэж чадна. Хий хоосон мөрөөдөлдөө умбалгүй бүхий л зүйлийг бодитоор харж, хичээнэ гэдгээ амлах болно. 

Уран бүтээлчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах, шинээр санаа төрөх, хийж байгаагаа амжилттай дуусгах зэрэг тэдэнд таатай үеүдийн нэг юм. Харин туршлага муутайгаасаа болж алдаа гаргахгүй гэж хичээх шинэ ажилчид нэлээдгүй байна. Гэр бүлийн хүмүүс хоорондоо харилцах харьцаандаа туйлын болгоомжтой хандаарай. Бүсгүйчүүд дотроо бодож, айдас түгшүүртэй байснаас шийдэмгий байж үйл явцын өрнөлийг хурдасга. 

Долоо хоногийн дундуур амьдралаас ойр дотнын хүмүүсээсээ итгэл найдвар, урам зориг, байж болох бүхий л тааламжит байдлыг хүртэх болно. Тэд бүхий л чадлаараа таны төлөө байж дэмжиж туслах болно. Амгалан, аз жаргалыг мэдрэхийн тулд гэр бүлийн хүрээнд багахан хэмжээний зугаалга, аялал зохион байгуулна. Гэр бүлийн хуримтлагдсан олон асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна.