2020 оны хоёрдугаар сарын 03-09-нийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхээр урам хайрласан сайхан үгс, магтаалаар дүүрэн байх болно. Эрчүүдийн хувьд хайр дурлалдаа шатаж, түүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байх болно. Тэдний энэ тэмцэл удаан үргэлжлэхгүй. Хэн юу ч гэж хэлж байсан үргэлжид өөрийнхөөрөө байж, бусдыг уриалан дуудаж чаддаг энэ л зангаараа та амьдралынхаа энэ өдрүүдийг өнгөтэй, гэрэлтэй, аз жаргалтай болгоно. Таны хийсэн бүхий л зүйл ойр дотнынхны чинь сэтгэлд дурсамж болон үлдэх болно. Ажлын үйл явцыг дүгнэн хэлэлцэх, дараагийн ажлыг төлөвлөх гээд хамт олноороо шийдвэрлэх ажил өнөөдөр нэлээдгүй байна. 

Долоо хоногийн дундуур та яг л шувуухай шиг л дураараа нисэхийг хүснэ. Хаашаа л бол хаашаа хийсчихэж мэдэх тийм хөнгөн, сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Энэ нь таны ойр дотнынхны сэтгэлд тийм ч таатай биш байна. Юманд туйлбаргүй, чухал асуудалд хуумгай хандчих гээд, ямар нэгэн алдаа хийчих гээд байгаа мэт сэтгэгдлийг тэдэнд төрүүлнэ. Үйл хөдлөлөө одоо л барьж хянахгүй бол эрсдлийг араасаа дагуулах болно. 

Долоо хоногийн сүүлээр зарим нэг болгоомжгүй үйлдлээс болж багагүй хэмжээний бэртэл авна. Үүнийгээ дагаад таны сэтгэл санаа нэлээд хямралд орж эрүүл мэндэд тань хор учруулахаар байна. Хурц иртэй мэс, төмөр багаж хэрэгсэлтэй харьцахгүй байсан нь дээр. Арайхан хосоо олж чадаагүй хүмүүсийн хувьд энэ долоо хоног мөн л төлөвлөгөө талаар болж бүтэлгүйтэх бололтой.


Үхэр

Долоо хоногийн эхээр танд үл хөдлөх хөрөнгө, эсвэл томоохон худалдан авалттай холбоотой ажил өрнөнө. Та үүнийг хэний ч тусламжгүйгээр гүйцэтгэж чадна. Таны сонголт олон хүний хувь заяаг шийдэж ч магадгүй юм. Бичиг баримт, их мөнгөний баримттай холбоотой зүйл дээр гарын үсэг зурах бол маш хянамгай бай. Сэтгэл санааны хувьд таатай биш хэн нэгний өмнөөс хариуцлага үүрэх, бусдыг өмгөөлж хамгаалах зэрэг хүчирхэг нэгэн юм шиг хирнээ гомдолтой, түгшүүртэй байх болно. Зарим хүмүүсийн биеийн байдал сул дорой байна. Таны мөрөөдөл биеллээ олоход тун бага хугацаа үлдсэн байна. Улс төртэй холбоотой ажил хэргээс хөндий байж өөрийнхөө зам мөрөөр алхаарай. Албан тушаал горилох, цалин хөлсөө нэмүүлэх, ашиг орлогоо нэмэх зэрэг таны шунал эсвэл хэрэгцээ шаардлагаа ахиулах гэсэн бодол амжилтгүй байна. 

Долоо хоногийн дундуур эрчүүд сэтгэл гутралд өртөж түүнээсээ болж цухалдаж ойр дотныхоо хүмүүсийг гомдооход хүрнэ. Гэнэтийн ашиг орлого олох сайхан боломж танд ирнэ. Та эргэлзэх хэрэггүй олдсон боломжийг шуурхай ашигла. Гэхдээ шуналтаж, даврах хэрэггүй. Харь элгийн хүнээс болж гэр бүлтэйгээ эвгүй харьцаж муудалцах зүйл гаргахгүй байхыг хичээ. Та далдын муу хүчинд автсан хүн шиг өнөөдөр нэг л та биш юм шиг ааш зан гаргах болно. 

Долоо хоногийн сүүлээр алс хол явах шаардлага гарвал саад бэрхшээл гарч болзошгүй тул бүхий л бэлтгэлийг хангаарай. Үр хүүхдүүдийг тань ойр дотнын хэн нэгэн баярлуулах болно.


Хамтатгах

Долоо хоногийн эхээр та олны анхаарлын төвд байх гэж хэт их мэрийж түүнээсээ болж нэлээд төвөгтэй байдалд өөрөө орж болзошгүй. Таны сэтгэлд нийцүүлэх гэж дэргэдэх хүмүүс тань хүртэл зүдрэх болно. Та өөрийн бүтээсэн хиймэл ертөнцөөс гарах гэж олон хүнийг золиосолж тэднийг гомдооход хүрнэ. Таны амьдралын жанжин шугам нугараагүй харин ч улам бат бөх байгааг одод хэлж байна. 

Долоо хоногийн дундуур хамтын ажиллагаанд ахиц муутай, онцгой уулзалт, цуглаан хийх гэж байгаа бол нэн чухал гэсэн ажлаа хойшлуул. Од гарагийн нөлөө танд ирээдүйд гэрэл гэгээ асааж, өсөн дэвших, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг нээж өгнө. Мөн шинээр ажилд орох, ярилцлагад орох, виз мэдүүлэх, шүүхэд хандах гэх мэт чухал шийдвэрт хүрэх ажлуудад тун таатай байна. Өөрийгөө өөрчлөхийг хүссэн таны хүч дээд цэгтээ байна. Та өөрийн гэнэн итгэмтгий зангаасаа болж хэн нэгний ашиглаж болох өгөөш болж мэдэх тул өөрт хамааралгүй зүйлээсээ аль болох хол, хутгалдахгүй байсан нь дээр. 

Долоо хоногийн сүүлээр хөнгөн хуумгай зантай эрчүүд бэртэл гэмтэлд өртөж болзошгүй. Гэхдээ энэ нь таны бусдад туслах чин хүслээс тань болж магадгүй. Та өөрөөсөө болон дэргэдэх хүнээсээ гэгээрлийг олж харна. Аав ээжийн хамт буян номын газраар явах, мөргөж залбирах, сүсэг бишрэл өндөр байх болно. Яг л өөр ертөнцөд очсон мэт мэдрэмжийг авах болно. Магадгүй зарим хүмүүс хувийн амьдралдаа ямар нэгэн томоохон сонголт хийхэд хүрнэ. Ийм үед та урьд өмнөхөөсөө хэд дахин илүүтэйгээр өөрийнхөө дотоод сэтгэлийг сайтар сонсох хэрэгтэй.


Мэлхий

Долоо хоногийн эхээр өөрийн зорилгуудын аль нэгэн лүү чиглэсэн зүйлийг хийхийг хүснэ. Үүний төлөө та нэлээд хүчээ дайчлах болно. Бүтэлгүйтлээс болж уур бухимдал төрж, хэн нэгэнтэй ам мурийх дээрээ тулна. Ашиг орлого олох, хэн нэгнийг баярлуулах, гэр бүлд сайхан үйл явдал тохиох гээд та бүхэнд илүү их аз одтой байна. Шинэ албан тушаалд очих, шинээр гэрээ байгуулах, ажлын ашигтай санал ирнэ. Энэ бүгд танаас нэлээдгүй хүч, хөдөлмөр шаардах болно. Санхүүгийн тогтвортой байдал танд ноёрхоно. 

Долоо хоногийн дундуур машин техниктэй холбоотой бага зэргийн асуудал гарч ирнэ. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах гэсний хэрэггүй. Энэ нь эргээд таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулах болно. Хувийн амьдралд зохицуулах зүйл багагүй байна. Бүсгүйчүүд гоёл чимэглэлд гар татахгүй, шинэ загварын, сүүлийн үеийнхрүү илүү шунана. Шинэхэн хосуудын хооронд тооцоолоогүй адал явдал өрнөнө. Энэ нь өөрийн бүтэлгүй зантай холбоотой юм. Үүнийгээ хэрхэн зохицуулахаа та өөрөө мэднэ.


Арслан

Долоо хоногийн эхэнд оюуны хөдөлмөр эрхэлдэг ажилтнууд болон шинжлэх ухааны ажилтнууд ачаалал өндөртэй байх бололтой. Аливаа харилцаа холбоо тэдний хувьд хоёрдугаарт тавигдах болно. 

Эрчүүдэд эрүүл мэндтэй холбоотой багахан асуудал үүснэ. Танд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалтын санал эсвэл ямар нэгэн үнэтэй зүйл худалдан авах шаардлага гарч магадгүй. Ихэнх хүмүүс хийж бүтээх, зорилго зорилтоо тодорхой болгоно. Ажил хэрэг, амин хувийн ажил дээр ч урам зориг нэмнэ. Эргэн тойрныхонтойгоо эелдэг зөөлөн хандсанаар тэдэнд өөрийгөө зөв талаас нь нээн харуулж чадна. 

Долоо хоногийн дундуур онцгой үүрэг гүйцэтгэж том гавьяа байгуулна. Энэ үйлдлээрээ олонд танигдах болно. Бүсгүйчүүд дур булаам байдлаараа бусдын анхаарлыг татаж чадна. Романтик болзоо, гэнэтийн уулзалт таныг хүлээж байна. Бэлгийн чадавх, сэтгэл татах дур булаам байдал аажмаар нэмэгдэнэ.


Охин

Долоо хоногийн эхээр шинэ хобби, шинэ соргог зүйлийг эрэн хайсан, өөрчлөлтийг хүссэн мөрөөдөл дүүрэн байх болно. Бүсгүйчүүд өөрийн ажил мэргэжлийн ур чадвараа шалгуулна. Санаа нийлдэг хамтрагчтайгаа нийлж бизнесээ эхлүүлэх зарим нэг нь бизнесээ өргөжүүлэхийг хүснэ. 

Мэдээ мэдээлэл цуглуулах, дахин боловсруулах, төлөвлөгөө гаргах зэрэг нь танд нэлээд амжилттай байх болно. Өөрийн хүч бололцоог зөв ашиглаж чадвал та амжилтын үүдийг нээж чадна. Та орчин үе, моод маяг гэхээсээ илүүтэй ардын уламжлал, түүх соёлоо дээдлэхийг илүүд үзэж ахмад буурлуудтай хууч хөөрч, ярилцахыг хүснэ. Сэтгэл санаа маш сайхан өөдрөг, бусдыг уриалан дуудсан, зохион байгуулах, удирдах аливаа зүйлд маш санаачлагатай байна. 

Харин долоо хоногийн сүүлээр хайр дурлалд толгой нь эргэсэн эрчүүд томоохон алдаа гаргаж мэдэхээр байна. Хосын харилцаа бүрмөсөн төгсгөл болно. Эрчүүдийн хувьд төлөвлөсөн ажлууд хойшлогдоно. Худал яриа, хий хөөрөгдөлд автаж магадгүй.


Жинлүүр

Долоо хоногийн эхээр сэтгэл санаа таатай биш, ажилд гарахаас дургүй хүрч эрч хүчийг сулруулна. Хэн нэгэнд дэмий итгэж найдах, худал амлалт өгөх хэрэггүй. Удаан хүлээсэн, авахыг хүссэн зүйлээ олсон боловч танд түүнийг авах мөнгө, санхүүгийн боломж тун тааруу байна. 

Том жижиг гэлтгүй худалдан авалт нь таныг санхүүгийн хямралд оруулах болно. Эмэгтэйчүүд зарим нэг бие организмын өөрчлөлтийг мэдэрнэ. Энэ нь таныг тавгүйтүүлэх тул эртхэн шинжилгээ оношлогоонд орохыг зөвлөж байна. Бэртэж гэмтсэн хэн нэгний эрүүл мэндэд анхаарах, өр зээлээ цэгцлэх гээд амьдралын чухал ажлууд таны өмнө тулгарна. Хүнд хэцүү байдлаас гэр бүл хамтдаа зүтгэж, нэгнээ түшиж даван туулна. 

Долоо хоногийн дундуур сансарын энергийн өөрчлөлтийн улмаас хөгшдийн бие тавгүйтэж, хууч өвчин хөдлөх эрсдэлтэй. Хулгай, дээрэм эсвэл хууртагдах гэх мэтээр цагдаа, төрийн байгууллагатай холбогдох болно. Сэтгэлийн хэт хөөрлөөс болж та олны дунд таагүй байдалд орж болзошгүй. Хэн нэгний сануулга, дохио таныг аливаа буруу шийдвэр гаргахад чинь саад болох болно. Ажил хэргийн хувьд хөрөнгө оруулагч, продюсертэй болж чадна. Урлагтай холбоотой, авьяас билэг нь хөгжсөн хүмүүст маш таатай.


Хилэнц

Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой. Долоо хоногийн эхээр амжилт олж ирээдүйн их үйл хэргийн суурийг тавьж чадна. Танд шинэ боломж ирэх, эхлүүлсэн ажил тань үр дүнг авчирна. Та яг л хүчтэн болсон мэт өөрийгөө мэдэрнэ. Өмнө хэн нэгэнд өөрийгөө ойлгуулж чадахгүй байсан бол удахгүй тэр таныг тов тодорхой мэдэх болно. 

Та чадвараа маш гайхалтайгаар харуулах болно. Гэнэтийн осол аваарт өртөж мэдэхээр аюултай газар луу явахгүй байсан нь дээр. Бүх муу муухай энергийг хөөх нэгэн зэвсэг нь үдэш гэртээ сайхан үнэрт лааг асаа. Долоо хоногийн дундуур та эрүүл мэнддээ онцгой анхаарч эрүүл хооллолт, эрүүл хүнсийг судлах болно. Спорт, фитнессээр хичээллэх гэх мэт өөртөө хэрэгтэй ашигтай зүйлийг эрэлхийлнэ. Олны нүдэн дээр ил амьдардаг, олны дунд байдаг хүмүүс хэл аманд өртөх яршигтай асуудал тулгарна. Үүнд та гутрах хэрэггүй. Цаг хугацаа бүгдийг анагаана. 

Амьдралынхаа онцгой чухал үүргийг та амжилттай биелүүлж үр хүүхэдтэйгээ ярилцаж тэдэнд түшиг болж чадна. Харин долоо хоногийн сүүлээр гэр бүлд нэг асуудал ургана. Энэ нь таны охинтой холбоотой байж мэдэх юм. Бага зэргийн үл ойлголцол нь түүний нэр хүндийг ихээхэн сэвтүүлэх хэмжээнд хүрнэ.


Нум

Долоо хоногийн эхэнд эхлүүлсэн ажил ахиц муутай байх бөгөөд цаашид өгөх үр өгөөж, ашиг орлогыг эргэн харах болно. Хэт сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн болохоор санхүү тал дээр эрсдэл үүрч мэдэх ямар нэгэн асуудал тулгарна. Хувийн амьдралд ямар нэг чухал шийдвэр гаргахад хүрнэ. 

Өөрийн зөн совинг дагах хэрэггүй. Ойр дотнын хэн нэгэн магадгүй та бүх талаараа үлгэр дууриал авдаг, хүндэлж явдаг дарга эсвэл ах, найзаасаа зөвлөгөө авна. Энэ ордныхны өөртөө итгэлгүй байдал нь өмнөө тавьсан зорилго, үйл ажиллагаагаа амжилттай дуусгахад хойш татаж хүчийг сулруулах болно. Дэргэдээ заавал хүчирхэг нэгнийг эсвэл байнгын зөвлөгөө авч заавраар нь хийдэг ойр дотнын хүнийг түшихийг хүснэ. Биедээ анхаарал тавь, спортоор хичээллэ, явган алх, эрүүл хоол хүнс хэрэглэ. Бүсгүйчүүдийн хувьд шинэ содон зүйлийг эрэлхийлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг илүүд үзнэ. Тэдний сэтгэлийн халуун дулаан байдал, итгэмтгий, уужим сэтгэл нь зарим нэг хүний дургүйг хүргэнэ. 

Долоо хоногийн сүүлээр хуучны танил тань таныг төсөөлж ч байгаагүй, огт мэдэхгүй салбарт ажиллахыг урих болно. Энэ нь танд гэнэтийн байх боловч зарим нэг эргэлзээг төрүүлнэ. Хайр дурлал санаснаар болохгүй. Аливаа зүйлийн үнэн мөн чанарыг олж мэдэхийг хичээх болно.


Матар

Долоо хоногийн эхэнд сэтгэл баясгам сайхан мэдээ таныг улам жаргалтай, эрч хүчтэй юуг ч түүртэхгүй хийж чадахаар хүчтэй болгож өгнө. Мөнгө санхүүгийн хувьд та гэнэтийн төлөвлөөгүй томоохон худалдан авалт хийхгүй бол хэвийн тогтвортой байна. Авьяас чадвараа бусдад нээн харуулах, уран бүтээлээ шинээр эхлүүлэхэд таатай үе тохионо. Ганцаар амьдардаг бүсгүйчүүд ижлээ олох боломж гарч ирнэ. 

Долоо хоногийн дундуур та хэр баргийн хүмүүст олдоод байдаггүй сайхан боломжийг олох болно. Эргэн тойрны хүмүүс сэтгэл өөдрөг, ярьж хэлэх зүйлтэй байх болно. Од гарагийн өөрчлөлт нь бодол оюундаа тунгаан аливаа зүйлийг урлан бүтээдэг урлаачдад таатай байлгаж, ирээдүйг нь гэрэлтүүлэх болно. 

Таны ур чадвар тань ажиллаж хөдөлмөрлөх явцад маш их анхаарал болгоомжийг шаардах болно. Таны эхлүүлэх ажил ирээдүйд маш том ашгийг авчирна гэдгийг таны ойр дотныхон чинь мэдэж байгаа тул тал бүрээс танд урам өгөх болно. Долоо хоногийн сүүлээр тушаал ахих, зарим нэг биеэ илүүд үзэгсэд донгодуулах, цалингаа хасуулах зэрэг шийтгэлийг авах болно. Гэхдээ энэ нь таныг санхүүгийн алдагдалд хүргэхээр биш юм.


Хумх

Сарын эхний энэ өдөр та маш өөдрөгөөр энэ сарынхаа ажил үйлсээ төлөвлөж маш нямбай бичиж тэмдэглэж чадахын зэрэгцээ өнгөрсөн сард юу юу бүтээж чадсан эсэхээ эргэцүүлэн дүгнэлт хийхэд тодорхой цагийг өөртөө зарцуулж чадна. Эрч хүч дүүрэн, бүхий л хүч чадал гарт тань орсон мэт ажиллах болно. Амьдралдаа сэтгэл хангалуун байж нууцхан мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөхийг зорино. Ихэнх хүмүүс гүн бодолд дарагдаж, гадаад илрэл нь тод өнгө, гял цал зүйл рүү тэмүүлнэ. 

Долоо хоногийн дундах өдрүүдийг байгалийн өнгөтэй зүйрлэж болохуйц, таны сэтгэл санаа тайван, тогтвортой байгаа нь бий болох таагүй чиг хандлагыг өөрчилж чадна. Нүүрэмгий, бусдын өмнө биеэ авч явах чадвар тань улам бүр нэмэгдэж та өөрийгөө од болсон мэт төсөөлнө. Танд өмнөхөөс ч илүү итгэл найдварыг бэлэглэнэ. Гэвч энэ нь тийм ч зөв, таатай биш байх болно. Яагаад гэвэл та ийм үйлдлээрээ өөрийгөө эрсдэлд оруулах аюултай. Сонор сэрэмжтэй байхыг одод сануулж байна. Та зорилгодоо хүрэхийн тулд урт замыг бага зэрэг бартаатайгаар туулна. 

Ганц бие хүмүүсийн хувьд эрх чөлөөг үзэн ядсан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүйлсэн ганцаардмал байдалтай байна. Үүнээсээ болж зан характерт өөрчлөлт орж ойр дотнын хэн нэгнийг гомдоож мэдэх юм.


Загас

Долоо хоногийн эхээр олон нийтийг хамарсан ажил ялангуяа үндсэрхэг үзэл, жалга довны ялгаа гэх мэт нийтийг хамарсан ажил, хөдөлгөөн ихэд өрнөнө. Өөрийн үзэл бодолдоо хэт автагсад болон огцом түргэн ууртай нөхдүүд олны хөлөөс зайлсхийхийг зөвлөж байна. Эхлүүлсэн таны үйл хэрэг цаашид саадыг үл тоон цаг хугацаатай уралдан урагшлах болно. 

Танд өөрийн байр суурийг дээшлүүлэх алтан боломж гарч ирнэ. Таныг мөнгө санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал хүлээж байна. Өөрийн амьдралд тэвчээр хатуужил, хөдөлмөрч зан зэргээрээ бусадтай өрсөлдөхүйц байж чадсан танд байгууллагаас өгч буй шагнал гэж ойлгож болно. Долоо хоногийн дундуур сүүлийн үеийн ажлын ачааллаас болоод бие тань зовуурлаж хямраах болно. Энэ нь ажил амралт хоёроо зөв зохистой хослуулж чадаагүйг тань илтгэж байгаа хэрэг. Амьдралын хэв маягаа өөрчилж, аль болох хийж байгаагүй зүйлээ хийж, үзэж байгаагүйгээ үзэж бүхий л зүйлийг шинээр хийж өөрчлөхийг хүснэ. Мөнгө санхүүгийн хувьд та хэмнэхийг хүсэхгүй, хүссэн зүйлээ хийхийн тулд та бага зэрэг үрэлгэн загнаж чадна. 

Долоо хоногийн сүүлээр сэтгэлийн амар амгаланг эрхэмлэж, ой шугуйд шувуудын жиргээ сонсмоор, голын хоржигнох чимээнд бодолд дарагдаж суумаар, өөрийн дотоод ертөнцийг өнгийн хармаар санагдах нь бүсгүйчүүдэд элбэг тохиолдоно.