2019 оны 12 дугаар сарын 02-08-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ долоо хоногт цагаа зөв зарцуулж амьдралаа тэнцвэртэй болго. Үүний үр дүнд илүү бүтээмжтэй байна. Бүх зүйлийг сайн үр дүнтэй байна гэж хүлээснээс өнөөдрийн байгаадаа сэтгэл хангалуун амьдар. Үл ойлголцсон найз нөхөд болон хуучин хайрттайгаа нүүр тулсан уулзалт хийх болно. Эргэн тойрондоо өөрсдийн орон зайгаа бий болгож эсвэл үдэшлэг, зугаа цэнгэлийг амьдралын утга учир болгох хүсэл төрнө. Түрэмгий зан танд төвөг учруулах болно. Ажил мэргэжил хувийн амьдралын хооронд тэнцвэрээ олох нь хэцүү байж магадгүй. Амьдралын сөрөг үйл явдлууд идэвхжинэ. Ялангуяа чухал ажилд алба хаагчид онцгой анхааралтай байх хэрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүй болно. Эрүүл мэнддээ анхаар. Санхүүгийн байдал болон найз нөхдийн харилцаа таны хяналтаас аль хэдийн гарсан мэт санагдана. Эрх мэдэлтэй хүмүүс таны арга барилыг өөрчлөх байх. Та албан тушаал ахих боломжийн төлөө өөрийгөө худалдах болж магадгүй.


Үхэр

Энэ долоо хоногт бусдаас битгий их юм хүс, одоо тохиромжтой цаг нь биш. Чухал уулзалт эсвэл цугларалтанд оролцож магадгүй. Илүү цагаар ажиллах шаардлага гарна. Зарим ажил яаруу сандруу байхыг шаардах боловч амар тайван байхыг хичээ. Бичиг цаасны ажил, гарын үсэг зурах зэрэг нь ихээхэн цаг авна. Чухал баримт бичигтэй харьцахдаа хариуцлагаа өндөр байлга. Санхүүгийн байдал хяналтаас гарч байгаа эсвэл баярт зориулах мөнгөний хэрэгцээ их байгаагаас цохилт ирж болзошгүй тул ухаалаг, сүйхээтэй зан чанараа одоо ашигла. Харилцааны арга барилдаа хянуур байхад илүүдэхгүй. Ялангуяа сайн танихгүй хүнтэй харьцах үедээ хэлэх үгээ нэн түрүүнд анхаараарай. Хэрэв та хууль бус үйл ажиллагаанд оролцох санал авбал азтай байна гэж бүү бод.


Хамтатгах

Энэ долоо хоногт танд эрх мэдэлтэй хүнтэй уулзаж ярилцах нь ашигтай байх ч өөрийн үнэ цэнэ, бие даасан байдлыг хязгаарлаж, зөрчихийг бүү зөвшөөр. Юу ч хийсэн асуудал хялбар байхгүй. Чухал ажилдаа хангалттай цаг зарцуулснаар сэтгэлээр унахгүй. Таны амбиц ирээдүйн жолоодлого болно. Өөрийн замаар явах гэсэн хүслийн тань эргэн тойронд зарим нэг сэтгэлийн түгшүүр гарч ирнэ. Зорилгодоо хүрэх нь маш чухал ч танд бусад хүмүүсийн ч бас дэмжлэг хэрэгтэй тул хэрэгтэй зүйлийг хий. Жилийн турш сайн ажилласныхаа төлөө шагнал хүртэх болно. Таны ажлын чадвар гол хүмүүсийн хараанд байна. Найз нөхдөөс ирэх хүсэлт ачаалал илүү нэмнэ. Архи болон архины төрлийн ундаанаас хол бай.


Мэлхий

Энэ долоо хоногт бусад хүмүүсийн хэлж, хийж байгаа зүйлд тааламжгүй хариу үйлдэл үзүүлэх гэсний хэрэггүй. Урагш ахих цаг гэдгийг та мэдрэх бөгөөд өөрчлөлт хийх талаар бодож үзэж байна. Гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцаж, тэдэнд мэдэгдсэнээр гарах өөрчлөлтөд урьдаас бэлтгэлтэй байна. Санхүүгийн асуудал дээр сайн тал бий болсон ч мөнгөний хэрэгцээ таныг ороох болно. Хэдийгээр та ганцаараа мөнгөний асуудалтай байгаа нь биш ч үүсээд байгаа байдлаас суралцах үнэхээр хэрэгтэй байна. Өөрөөс тань илүү эрх мэдэлтэй хүнтэй хийх тохиролцоо хүнд байна. Тэдний тавьж байгаа шаардлагатай үг зөрөлдөх гэсний хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү од эрхэсийн нөлөөллийн үр дүнд таны сэтгэл тайвширч, ахиад л эрч хүчээр дүүрэх болно. Энэ нь таны бүтээлч байдал болон хайр дурлалын амьдралд нөлөөгөө үзүүлэх болно. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Дотны найз тань бодлогогүй үг хэлж сэтгэлийг тань өвтгөж мэдэх юм. Та зүрх сэтгэлдээ хэтэрхий хүндээр хүлээж авах хэрэггүй.


Арслан

Энэ долоо хоногт гэр орон, хөрөнгийн асуудлууд таны анхаарлыг татах болно. Хэрвээ та байр худалдаж авахаар төлөвлөж байгаа бол хэтэрхий их яарах хэрэггүй. Оюутан сурагчид хичээлийн сэдвийнхээ талаар сайтар ойлгох хэрэгтэй бөгөөд аажмаар судалж байгаа зүйлдээ бүрэн итгэлтэй болно. Ажилд орох хүсэлтэй хүмүүст шинэ ажлын санал ирнэ. Таньд өөрчлөлт хийх боломж байна. Та үйл явдлын гол тоглогч нь бай. Бардам байхаасаа ичсэний хэрэггүй. Өөрийгөө бэлтгэн, өрсөлдөөн гэж юу байдгийг харуул. Сайхан зан, өөдрөг үзэл давамгайлж таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах болно. Техникийн саатал таны кибэр орон зайд нэвтрэхийг үгүйсгэхийн аргагүй. Элдэв хэрэггүй сониуч зангаа хяна. Хов живнээс хол бай. Зарим хүмүүст хувийн орон зайтай байх нь гол хүслэн болно.


Охин

Энэ долоо хоногт болгоомжтой байж, жолооны ард туйлын сэрэмжтэй яв. Эрсдэлтэй үйлдэл эсвэл үнэтэй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Од эрхэсийн зүгээс таны мөнгө санхүү, гэр бүл, хайр дурлал болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нөлөө үзүүлэх болно. Урьдчилан тооцоолоогүй олон саад тотгор тохиолдох бололтой. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө харилцан буулт хийхэд бэлэн бай. Хэдийгээр таны санхүүгийн байдал сайн байгаа ч хэт их мөнгө үрэхээс зайлсхий. Хэрэв та өндөр албан тушаалд суухаар оролдож байгаа эсвэл өөр салбарт хүч сорихийг хүсэж байгаа бол санаачлагатай байх үе.


Жинлүүр

Энэ долоо хоногт хувийн амьдрал туйлын хянамгай байхыг шаардаж байна. Хэрэв сүүлийн үед хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд ямар нэг асуудал гараад байсан бол байдлыг өөрчилж, дорвитой арга хэмжээ авахад таатай байх болно. Ажлын байран дахь асуудал шийдэхэд таны авъяас чадвар ихээхэн оролцох болно. Олон нийтийн өмнө эвгүй нөхцөл байдалтай тулгарна. Зарим эдлэх эрхийнхээ төлөө тэмцэх хэрэг гарна. Эрсдэлтэй алхам таныг унагаж ч мэдэх юм. Санхүү мөнгөний тал дээр зөрчилдөөн үүснэ. Зарим хүмүүст таагүй харилцаа байгаа хэдий ч гэр бүлээрээ цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх хэрэгтэй болно. Ганц бие хүмүүс хайртай учрах бололтой. Биеийн дархлаа муудах, согтууруулах ундаанд дурлах зэрэг байдал илэрч магадгүй байна.


Хилэнц

Энэ долоо хоногт харилцааны хил хязгаараа тогтоох нь бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Бодит бус хийсвэр зүйлд их автагдах, мөрөөдөлдөө хэт их хөтлөгдөх зэрэг нь муу уршигтай байна. Хайртай хүмүүстэйгээ мөнгөтэй холбоотой асуудлаар маргалдахад хүрвэл та аль болох түрүүлж буулт хий. Хэн нэгэнд хувийн нууц асуудлаа дэлгэхээс сэргийл. Эсрэг талын өдөлтөнд хариу үйлдэл хийж тааламжтай нөлөөгөө алдахаас зайлсхий. Од эрхэс шинэ бүтээлч үйл ажиллагаа, хайр дурлалд таатай нөлөө үзүүлнэ. Мөн эцэг эх хилэнцүүд хүүхдүүд дээрээ ивээлээ тусгаж байна. Та дахин сурахаар шийдсэн бол боловсролын байгууллагуудаар явж өөрийн хүсэл мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөхийг зөвлөе. Хилийн чанадад суралцах боломжийг бүү алд. Сонирхол тань мэргэжлийн ажил болон хувирч магадгүй. Та өөрийн чадвараа ашиглан амжилттай бизнес явуулж болох юм. Бусдад хүмүүнлэгийн асуудлаар туслах нь танд сэтгэлийн таашаал авчирна.


Нум

Энэ долоо хоногт одод эерэг холбоотой байх ба таны эрч хүч нэмэгдэнэ. Харилцан туршлага судлахтай холбоотой бүх үйл ажиллагаа сайн байна. Та адал явдал дагуулсан зүйлст татагдах болно. Биеийн ачаалалаа нэмэгдүүлэхийг хүсч магадгүй, гэвч өөрийгөө хэт их бүү шахаарай. Ганц бие болон хайр дурлалтайгаа учирсан хүмүүст сайхан үе тохиож байна. Аялал зугаалгаар явах нь хайр дурлалын романтик амралт байх болно. Албан бус үйл ажиллагаа ганц бие залууст хөгжилтэй байна. Хүндрэлтэй байдал энэ үеэс хэвийн байдалд шилжих болно. Ажил мэргэжлийн зорилго бодит боломж гэхээсээ уран төсөөллийн шинжтэй болсон юм шиг санагдаж мэднэ. Тайван байж массаж хийлгэн гоо сайханд орж биеэ амраа. Олон нийтийн арга хэмжээг шаардлага багатай бол цуцлаж болно.

Матар

Энэ долоо хоногт од эрхэс ивээх тул азын сугалаа худалдан авах, тэмцээнд оролцох зэргийг туршаад үзээрэй. Таны араар хэн нэгэн нууц явуулга явуулж байж мэдэх тул нууцаа хэнд итгэж хэлэхдээ анхааралтай бай. Бизнесийн хамааралтай ажлаа хамгийн өндөр нууцлалтай явуул. Хайр дурлалын амьдрал хэлбэлзэлтэй байх болно. Баяраас өмнө жингээ хасахыг хүсч буй хүмүүс амжилт олно. Та эрүүл мэндийн талаасаа ч бодсон хэд хоног хоолны дэглэм барьвал амжилттай байна. Хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Гэхдээ нийтэч зан багахан байх тул хаа нэгэн газар очихдоо болгоомжтой бай. Учир нь таагүй байдалд орж болзошгүй.


Хумх

Энэ долоо хоногт таны бодол тун бүрхэг байгаа учраас одоохондоо амьдралдаа өөрчлөлт хийсний хэрэггүй. Яарч шийдвэр гаргаснаар харамсах болно. Гэрээсээ хол аян замд явах бол яарсан үйлдэл таагүй үр дагавартай хэмээн од гаригс сануулж байна. Хийх ёстой ажлаа эцсийн цаг мөч хүртэл нь хойшлуулах хэрэггүй. Чухал бизнес уулзалт, хэлэлцүүлэг тань амжилттай үргэлжлэх бололтой. Сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авчрах болно. Хайр дурлалд тань сайхан үе тохиож байна. Хосууд хамт байж цагийг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс болзоонд явах урилга авч магадгүй. Эрүүл мэндээ сайн эмнэлэгт шинжлүүлэх нь эрүүл энх байхын үндэс болно. Тогтмол өөртөө зориулах цагтай байх нь зугаа цэнгэлд зарцуулах мөнгийг хэмнэнэ.


Загас

Энэ долоо хоногт таныг юу илүү жаргалтай болгодог бас таны амьдралд юу илүү үнэ цэнтэй болохыг авч үз. Хугацаа нь аль хэдийн хэтэрсэн үүрэг даалгавраа хийж дуусгахын тулд завгүй ажиллах хэрэгтэй болно. Танд чөлөөт цаг байхгүй байсан ч хийх ёстой зүйлээ хий. Од эрхэсийн байрлал танд сайнаар нөлөөлөх бололтой. Таны бүтээлч авъяас дүүрэн байна. Хэрвээ таны хайрын харилцаа шударга биш байсан бол салах үйл явдал төвөгтэй байх болно. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрана. Санаанд оромгүй хүн залгаж таныг баярлуулах болно. Од эрхэс бусдад уруу татагдахгүй байх, танихгүй хүмүүстэй харьцаагаа хязгаарлахыг зөвлөж байна. Гэртээ засвар хийх шаардлага гарах бөгөөд энэ нь таны төсөвт нилээд хүчтэй цохилт өгнө.