2020 оны нэгдүгээр сарын 20-26-ны өдрийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхэнд гэр бүлийн харилцаагаа сэргээх, шинэ танилтай болоход тааламжтай. Ганц бие хүмүүс шинэ хайртай учирна. Амрагийн харилцаа тэдний амьдралыг үндсээр нь өөрчлөх бололтой. Энэ өдрүүдэд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Биеийн хүчний ажил хийх, нэгэн зэрэг олон ажил эхлүүлэхээс татгалз. Танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэх ба түүнд таны төлөв түвшин, шударга үнэнч зан чанар таалагдана. Зарим нэг асуудлыг шийдэхэд хамаг цаг зав, хүчээ зориулах бололтой. Өөрийн боловсруулсан төслийг хэрэгжүүлэх, ажлаа шинээр төлөвлөхөд хөндлөнгийн хүмүүсийг татан оролцуулсан нь дээр. Долоо хоногийн дундуур худалдаа наймаа хийх, зарлага гаргахдаа анхааралтай хандаарай. Бага зэргийн алдагдал гарах, хулгайд өртөж магадгүй. Долоо хоногийн сүүлээр танд өөрийгөө бусдад таниулах, нээн харуулахад чухал боломж гарч ирж болзошгүй. Та өөрийн дотоод эрх чөлөө, амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах хэрэг гарах байх.


Үхэр

Долоо хоногийн эхэнд од гарагсын нөлөөгөөр таны зөн совин хэн нь муу хэн нь сайн хүн болохыг заагаад өгнө. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай. Санамсаргүй танилцсан хүнтэйгээ та удаан хугацааны турш хамт байна. Чухал шийдвэр, үрэлгэн байдал гаргах хэрэггүй. Магадгүй хөндлөнгийн хэн нэгний туслалцаатайгаар ажил тань хэвийн явагдана. Өөрийн бодол санаа, төлөвлөгөөгөө нууц байлгахыг хичээ, муу хүмүүс үүнийг тань ашиглаж магадгүй. Долоо хоногийн дундуур таны бүтээлч чадамж тань өснө. Эмэгтэйчүүдийн хувьд шинэ хүнтэй танилцана. Энэ таныг нөхцөл байлыг өөр өнцгөөс харахад хүргэнэ. Бизнесийн өрсөлдөгч нар болон эдийн засагч нартай харьцахад тийм ч таатай байхгүй бололтой. Таны санаачилсан зүйлийг тэд буруушаах хэдий ч эцсийн чанартаа таны зөв байсан гэдгийг ойлгох болно. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Таатай нөхцөл байдлыг хүлээ. Амьдралын эрч хүч сул байна. Та тун удахгүй алдагдалд орж санхүүгийн байдал тань хүндрэнэ. Энэ таны бодлогогүй үрэлгэн байдлаас болно.


Хамтатгах

Долоо хоногийн эхнээс л ажилдаа хэтэрхий их идэвхийлэн зүтгэх хэрэггүй гэж одод сэрэмжлүүлж байна. Ашигтай захиалгыг хийж дуусгахад онцгой их хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ ухаалгаар хуваарилах хэрэгтэй. Хий хоосон, бүтэлгүй зүйл, худал хуурмаг, урвалтаар дүүрэн байна. Хэрвээ таны бүтээсэн зүйл агаарт хөөрөн ажил хэргийн бодит байдал халхлагдах бол мөнгө санхүүгийн салбарт азгүйтэл гарах магадлал өндөр байх болно. Харин долоо хоногийн дундуур таны бүтээлч байдал нэмэгдэж онгод тань орно. Улмаар өөрийн нэр төрөө хичээн, ямар ч хүндрэлийг даван туулж зорилгодоо хүрдэг зангийнхаа ачаар амжилтад хүрч чадна. Эрсдэлтэй алхам худалдаа наймаа хийхэд тааламжтай. Бүх зүйл таны нэр хүндийг өргөхийн төлөө байх болно. Таны цэвэр ариун ёс суртахуун, хэлсэн үгэндээ хүрдэг зан чанарыг дээд удирдлага тань зохих ёсоор үнэлэх болно. Энэ нь мөн эсрэг хүйсний хүмүүсийн сэтгэгдэлийг хөдөлгөх нь дамжиггүй. Тиймээс долоо хоногийн сүүлээр албан тушаал ахих буюу илүү өндөр цалинтай ажилд шилжих магадлал өндөр байна.


Мэлхий

Долоо хоногийн эхэн танд ачаалалыг мэдрүүлнэ. Сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, албан үүрэгтээ хэт хөнгөмсөг хандсанаас болж, алдагдалд орж магадгүй. Ажил хэргийн түншүүдтэйгээ ширүүн дориун харьцах нь мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Зочид болон төрөл төрөгсөд тань айлчлах бололтой. Тэдний айлчлал танд таатай байх болно. Долоо хоногийн дундуур ирээдүйтэй төлөвлөгөөг хийхэд, орлогын шинэ эх үүсвэрийг хайхад, үйл ажиллагааныхаа хүрээг өөрчлөхөд таатай байна. Найз нөхөд, танил хүмүүст анхаарал халамж тавихыг хичээ. Хийж хүчрэхгүй ажлыг өөртөө авахын хэрэггүй, энэ нь таны мөрөн дээр хүнд ачаа болох болно. Таны эрүүл мэндэд таагүй байдлаар нөлөөлөх учраас ядарч зүдрэхээс зайлсхий. Харин долоо хоногийн сүүлээр уран бүтээл туурвих, уучлал гуйх, мөргөл залбирал үйлдэхэд эерэг, тааламжтай. Өөрийн авъяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өмнө нь хүнд хэцүү санагдаж байсан зүйлээ энэ өдрүүдэд амархан амжуулж чадна.


Арслан

Долоо хоногийн эхэнд ямар ч ажилд зоримог шийдвэр гаргах нь зүйтэй, гэхдээ сонор сэрэмжээ багасгаж болохгүй. Аливаа харилцаа таагүй байх бөгөөд ойр дотны хүнтэйгээ маргалдах болно. Энэхүү маргааны гол эзэн нь та өөрөө байна. Таны сэтгэл хөдлөл, байнгын сэтгэл хангалуун бус байдал болон хувирамтгай байдлаас таны хайртай хүн залхсан бололтой. Долоо хоногийн дундуур хамаг хүчээ шавхан ажиллавал бүхнийг амжуулж чадна. Гэрлэсэн эмэгтэйчүүд гэртээ суухыг хүсэхгүй байгаа тул тэдэнд хөгжиж баясах цаг гаргаж өгөх хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлээр таны амьдралд гэнэтийн өөрчлөлт, шинэчлэл гарч ирнэ. Сэтгэл санаа тань тайван байна. Мөнгө олох боломж гарч ирнэ. Гэхдээ найдвар муутай худалдаа хийх гэж зүтгэсний хэрэггүй.


Охин

Энэ долоо хоногт таны амьдралын эрч хүч улам нэмэгдэх тул хувийн амьдралд эерэгээр нөлөөлөх магадлалтай. Улмаар та эргэн тойрны хүмүүст өөрийн тухай зөв сэтгэгдэл төрүүлж чадна. Санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Долоо хоногийн дундуур эрүүл мэндийн тал дээр жаахан асуудал гарна хэмээн одод сэрэмжлүүлсээр байна. Хүч тамир жаахан сулрах таагүй байх нь. Үүнээс болоод бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна. Түүнчлэн ахимаг насны хүмүүсийн архаг өвчин хурцдаж болзошгүй. Хайртай хүн эсвэл хань ижлээс урвалтыг мэдэрч магадгүй. Эсвэл хардалт, гомдлоос болж, амрагийн харилцаа тасарч болзошгүй. Гэр бүлийнхэнтэйгээ ээлжийн амралтаа өнгөрүүлэх, аль эсвэл хамт амрах талаар хэлэлцэж ярилцаарай. Аялж жуулчлахад тохиромжтой байх бөгөөд романтик уулзалт дагалдах болохыг амлаж байна.


Жинлүүр 

Долоо хоногийн эхэнд уран бүтээл туурвидаг, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүст сэргэг, хийморьтой байх болно. Хэт содон урлаг сонирхогчид өөрийн хамгийн зоригтой санааг биелүүлж чадах бөгөөд өөрийн бодож дүрсэлсэн санааг илэрхийлж бодитойгоор гаргаж чадна. Таны амьдралаас олж авах зүйл хязгааргүй бөгөөд түүнийг эрэн хайх сэтгэлээ нээн гарга. Мөн энэ өдрүүдэд таны санхүүгийн байдалд өөрчлөлт орох магадлал өндөр байна. Ялангуяа бизнесийн хүрээнд ажиллаж буй хүмүүст орлого ихээхэн нэмэгдэх юмуу эсвэл ашиг бүхий санал ирж болно. Хосууд болон шинээр болзож буй хүмүүст эерэг, таатай уур амьсгал бий болно. Цаашдын зам мөр гэрэлтэй байх мэдрэмжийг төрүүлнэ. Долоо хоногийн дундуур гэнэтийн осол аваар, бэртэл гэмтэлд өртөхөөс сэрэмжил. Эрүүл мэндийг ажлаас түрүүнд тавь. Гарч болох таагүй зүйлсэд барьц алдалгүй тайвнаар хүлээж авч шийдвэрлээрэй. Тэвчээртэй байж, бодолтой хөдөлсний хүчинд та үйл ажиллагааныхаа шинэ үе шатны суурийг үүсгэж чадна. Гэр бүлд байгаа ахмадуудтайгаа харилцах харилцаанд зөрчилдөөн үүсч магадгүйг анхаар.


Хилэнц 

Долоо хоногийн эхний өдрүүдэд та бодол санаагаа цэгцэлж, эргэцүүлэл, бясалгал хийн ариусах зэрэгт өөртөө цаг завыг зориулсан өдрүүд байх болно. Ямар ч үед өөрийн зөн билэгт итгэ. Өөрийнхөө дотоод сэтгэлийг чагна. Биеийн гэхээсээ илүү сэтгэлийн дарамт, ядаргаатай өдрүүдийг өнгөрүүлэх болно. Шинэ танилтай болох, хуучин танил, найзуудтайгаа хийх уулзалт ярилцлага үл ойлголцолд хүргэж таныг ядраах болно. Долоо хоногийн дундуур шинэ эрч хүч нэмэх, ашиг орлого авчирах, сэтгэл хангалуун үлдээх тийм санаа төслүүд төрөх болно. Эхлүүлээд үргэлжлүүлэн явуулж байгаа ажил хэрэгтээ алтан дунджийг барих нь дээр. Хайр сэтгэлийн асуудалд одтой байх боловч олноос онцгойрох гэсний хэрэггүй. Мөнгө болон шинэ үүсвэрүүд нээгдэх болно гэвч энэ тохиолдолд хүнд байдалд орж мэдэх юм. Магадгүй шинэ хамтрагч, нөлөө бүхий ивээн тэтгэгч нар гарч ирэх болно. Долоо хоногийн сүүлээр ахуйн ажил, үл хөдлөх хөрөнгийн асуудлуудад та нилээд цагийг зарцуулна. Гэр бүл болон амрагийн харилцаанд хүндрэл гарах төлөвтэй.


Нум

Долоо хоногийн эхээр та албан томилолт эсвэл аялал зэрэг аян замд гарах бололтой. Та энэ аялалд нухацтай нямбай бэлтгэх хэрэгтэй. Өвдөж шаналсан нэгний биеийн байдал аяндаа сайжрахыг мэдэрнэ. Өсвөр насны хүүхдүүдээ анхаарлаас гадуур орхиж болохгүй. Магадгүй асуудал үүсгэсэн ч сэтгэл санааны хэт хөөрөл, уур уцаараа дарж тайван шийдээрэй. Бүтээж туурвих идэвхи долоо хоногийн дунд үед дээшлэх бөгөөд энэ нь мэргэжлийн ажил төрөл, тушаал дэвших, найз нөхдийн харилцааг дээшлүүлэхэд гол нөлөө үзүүлнэ. Өөрийн авъяас билэг болон ур чадварыг дурын ажил хэргийг бүтээхэд ашиглаарай, та гайхамшигтай үр дүнг хүртэх болно. Хэрэв бүх эрч хүчээ төвлөрүүлж зөв замыг олвол үр өгөөж дүүрэн байх болно. Өөрийгөө бүх зүйлээс чөлөөлснөөр бусадтай үл ойлголцоход хүргэнэ. Энэ нь даамжирч магадгүй юм. Аливаа үүсч болох таагүй зүйлүүдэд ухаалгаар тайван хандахыг танд зөвлөж байна. Залуу хосууд бүл нэмнэ.


Матар

Долоо хоногийн эхний өдрүүдийг ахмад настан төрөл төрөгсдөд багагүй цагийг зориулах нь зүйтэй. Тэдэнд та маш их хэрэгтэй байна. Харин амин чухал шийдвэрүүдийг гаргахгүй байхыг зөвлөж байна. Хамгийн гол нь өөрийн хүрсэн амжилт, нэр хүндээ хамгаалах нь чухал. Од гарагсын нөлөөгөөр та зарим нэг байдлаар ядрах хөнгөн гутралд орж болзошгүй. Сэтгэл хэт түгшсэнээсээ болоод та түр хугацаагаар амрахыг хүснэ. Долоо хоногийн дундуур од эрхэсийн таагүй байрлал, санхүүгийн хямралд хүргэх магадлалтай. Материаллаг зүйл багасах бололтой. Зарим нэг найз нөхөд танаас хөндийрч магадгүй учир тэдэнтэй хэл амаа ололцохыг хичээх хэрэгтэй болох нь. Долоо хоногийн сүүлээр амьдралын чадамж сексийн эрч хүч нэмэгдэж таны биеийн байдал сайжрана. Шинэ танилтай болох болон хайртай хүнтэйгээ романтик болзоонд явахыг үгүйсгэхгүй. Хүмүүстэй шинээр харьцаа тогтооход тааламжтай. Нөлөө бүхий хүнээс тусламж ирэхийг од эрхэс амлаж байна.


Хумх

Энэ өдрүүдэд таны амьдрал яаж ч өөрчлөгдөж мэдэх гэнэтийн эргэлтэд бэлэн бай. Өөртөө итгэлтэй хүчтэй байхыг хичээгээрэй. Санамсаргүйгээр худалдан авалт хийх, аль эсвэл өмнө өгсөн амлалт, үүргийн дагуу төлөх төлбөр тооцооны улмаас мөнгө санхүүгийн байдал дордоно. Сэтгэл санаагаа тайван байлгаж нөхцөл байдалд хяналттай байхыг анхааруулж байна. Өөрийн амьдралыг эргэн харж сайтар дүгнэж цэгнэ. Магадгүй шинэ үнэний мөн чанарыг ухаарах нь таны дотоод ертөнцийг баяжуулж бүх хэцүү үед хамгаалагч болж өгнө. Янаг амрагийн харилцаа хэвийн, онцын өөрчлөлтгүй байх нь. Долоо хоногийн дундуур баяр хөөртэй үйл явдал, таагүй үйл явдал ээлжлэн ирж, ололт амжилт азгүй байдалтай зэрэгцэн орших болно. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн тогтвортой бус байдлыг харуулсан өдрүүд үргэлжилнэ. Энэ нь шинээр эхэлсэн ажил болон эрсдэлтэй салбарт явуулж байгаа үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн алдагдалд оруулах магадлал маш өндөр байна.


Загас

Долоо хоногийн эхээр өмнө эхлүүлсэн ажлаа дуусгах, өрнөж буй үйл явцыг дүгнэх, ойр дотны хүмүүстэйгээ харьцахад таатай байна. Таны идэвх зүтгэлтэй байдал тань хамтрагчийнхаа эсвэл удирдлагынхаа анхааралд өртөнө. Таны зургаа дахь мэдэрхүй дээд цэгтээ байна түүнийг хөгжүүлэхэд урагштай байх болно. Зөн совин, мэдрэмжиндээ итгэж аливаа шийдвэрийг гаргахдаа өөрийгөө сонс. Бүх зүйлд өөртөө итгэлтэй зоримог бай. Ямар ч асуудал тулгарсан хийж буй ажлаа хойш битгий тавь. Зорилготой тууштай, хөдөлмөрч байдал тань танд амжилт авчирна. Бусдын нөлөөнд автахгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур үүссэн асуудлыг эелдэгээр нааштайгаар шийдэхийг хичээгээрэй. Ханьтайгаа хамт сууж байгаад ахуйн зардлуудаа бичиж жагсаа мөн бодит орлогоо бич. Ингэж тооцоолсоноор гэр бүлийнхээ санхүү, ажил төрлийн үр ашигтай шийдвэрлэхэд тустай. Харин долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайхан мэдээ дуулна. Энэ нь танай гэр бүлд баяр жаргалыг мэдрүүлнэ. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн аялал, эсвэл гэр бүлээрэй салхинд гарах, кино үзэх зэрэг ямар нэгэн дурсамжит үйл явдал өрнөнө.