Ордуудын энэ долоо хоногийн буюу 2 дугаар сарын 11-17-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ /03.21-04.19/

Энэ долоо хоногт нийгмийн харилцаа сүлжээгээ өргөтгөх нь таны мэргэжлийн ажлаараа ахиц гаргах боломж олгоно. Хамт олноо сэтгэл хангалуун байлгах талаар анхаарал тавь. Хамтран ажиллагсад эсвэл даргатайгаа харилцах, хуулийн байгууллагад хандаж хүсэлт гаргах зэрэгт таатай. 

Төрийн албанд ажилладаг хүмүүс чухал шийдвэр гаргахад тохиромжтой. Удирдлагатайгаа ойлголцож чадвал нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ. Хайр сэтгэлийн тал дээр тохирсон хүнээ олох хэцүү байна. Хоёр тийшээ харсан хосууд эвлэрэх магадлал тун бага тул шийдвэрээ гарга. Анхаарал болгоомж илүүдэхгүй тул жолоо барихдаа согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

ҮХЭР /04.20-05.20/

Долоо хоногийн эхэн үед од эрхсийн зүгээс таныг бусад хүмүүсийн орон зай руу халдвал нэлээд их бэрхшээлтэй учрахыг анхааруулж байна. Ажилдаа нэгэн хэвийн байдлаар хандахаас зайлсхий. Хэвлэл мэдээлэл болон цахим орчныг өвөрмөцөөр ашиглах санаа төрнө. Хувиараа бизнес эрхлэгч нар өөрийн нээлт санаагаа бусдад алдахаас болгоомжил. 

Өмнөх долоо хоногийн үйл явдлаас дадсан дэглэм алдагдсан тул эрүүл мэнд муудах хандлагатай байна. Эр зоригтой байж, биеэ эзэмдэхийг од эрхэс танд зөвлөж байна. Буруу зүйлд уруу татагдаж болзошгүй. Мөрийтэй тоглоом осолтой хүмүүсээс хол бай. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн зүгээс таны найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд нөлөө үзүүлнэ. Таны бусдын анхаарлыг татах чадвар маш өндөр байна. Зугаа цэнгэлд та татагдаж байна. Санхүүгийн боломжоос хүссэнээрээ байж чадахгүй нь бололтой. Бусдын ятгалгад автаж хөнгөмсөг үйл хийхээс эрс татгалз.

ИХЭР /05.21-06.21/

Долоо хоногийн эхээр ажил дээр мухардмал байдал үүсвэл гэнэтийн зүйл мэт гайхах хэрэггүй. Хамт олон дунд маргаан дэгдээж магадгүй ч өөрийгөө түүнд хэтэрхий татагдан орохоос нь өмнө татаж ав. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Сөрөг эерэг аль аль хандлагатай байж мэднэ. Архи, согтууруулах ундаа, хурц тостой хүнсний зүйл хэрэглэх хэрэггүй. Шинэ ажилд орох хүмүүст тааламжтай. Хайртай хүнээ гомдоосон хүмүүс зарим шалтгаанаа санаандгүй байдлаар олж мэднэ. 

Долоо хоногийн сүүлээр таны аливааг бодитоор үнэлэх чадвар буурч, анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Машин жолоодох болон тоног төхөөрөмжтэй ажиллах бол анхаарлаа дээд зэргээр төвлөрүүл. Олон нийтийн өмнө эвгүй байдалд орохоос зайлсхий. Сэтгэл санааны байдлаа ойр дотнын хүнтэй хуваалц. Дотроо хадгалж, дуугүй суух хэрэггүй. Архаг өвчин хүндрэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Сүм хийдэд очиж бясалгал үйлдэн мөргөл хийх нь танд тайвшралт ухаарал авчирна

ИХЭР /06.22-07.22/

Долоо хоногийн эхэн үед хайр сэтгэлийн харьцаагаа сайжруулж чадна. Та үнэхээр хайр сэтгэлтэй бол шийдвэртэй алхам хийнэ. Банкнаас зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийхийн өмнө алхам бүрээ тооцоолж, ирээдүйдээ ашигтай алхам хийхийг зөвлөе. Бусдыг хүндэлж чадвал үйлчлүүлэгч болон ажил олгогчидтойгоо ямар нэгэн асуудалгүй байна. Зарим хүнд удаан хугацааны турш өөрийнхөө хэлье гэж бодож байсан зүйлээ хэлж чадна. Од эрхсийн зүгээс таагүй нөлөөлөл байгаа нь ямар нэгэн алдаа гаргахвий гэж айх биш зоригтой шийдмэг байхыг билэгдэж байна. 

Долоо хоногийн сүүл үед танд хэрэггүй мэт санагдсан ч аливаа зүйлд найз нөхдийн оролцоо, тусламжийг авахад илүүдэхгүйг санаарай. Оюутан сурагч мэлхийнхэн одоо хичээл ном эрдэм сурахадаа илүү шамдах цаг болсон байна. Та хайртай хүнтэйгээ хоёрын хооронд зүйлээр тэмцэлдэх болно. Үүнээс болж гэр бүлийн харилцаа бүхэлдээ тааламжгүй болж эхэлнэ. Эрүүл мэнддээ анхаар. Муу бодлыг удаан битгий тээ.

АРСЛАН /07.23-08.22/

Долоо хоногийн эхээр өмнөх өдрүүдийн холимог хандлага үргэлжилсэн хэвээр байна. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээвч хэтэрхий хийсвэр хандлага давамгайлах болно. Од эрхэс таны ажил мэргэжил болон эрүүл мэндийг идэвхтэй байлгах нөлөөлөл үзүүлж байгаа тул та завгүй байх төлөвтэй. Та эрүүл амьдралын хэв маягтаа цаг зав гаргаж фитнессд явах, хоолны дэглэм барих, мөн өөр бусад сонирхлын клубүүдэд нэгдэж болно. 

Биеийн хүчний хэт ачаалал болон наргиан цэнгээн мансуурах бодис, согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Хууль бус үйлдэл, зарга шүүхтэй ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү таны амьдрах эрч хүч өндөр байна. Урьдын бодож санаж байсан хувийн ажлаа хэрэгжүүлэхэд таатай. Од гарагсын нөлөө тэнцвэржиж таны сэтгэл хангалуун тайван шинжтэй байна. Танд азтай учрал тохиолдож магад тул гэнэтийн нөхцөл байдалд бэлэн бай.

ОХИН /08.23-09.22/

Долоо хоногийн эхэн үед таныг санхүүгийн хувьд аз ивээх болно. Аливаа шүүхийн маргаан, хууль хяналтын үйл ажиллагаанд татагдан оролцох болбол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Алс газар албан томилолтоор явах бол болгоомжтой байж ажил төрлөө дуусга. Таны дур булаам байдал өсч танд дургүй байсан хүмүүсийг ч өөртөө анхаарал хандуулж чадна. Хувийн амьдралд чинь санамсаргүй өөрчлөлт гарч магад. 

Эрүүл мэндээ анхаар. Сэтгэл зүйн хувьд юу ч тохиолдсон унахгүй байх нь чухал. Тэвчээртэй байвал ямар ч саад бэрхшээлийг даван туулж өөрийн амжилтад бахархана. Долоо хоногийн сүүл рүү оддын хүчин зүйл таныг уран бүтээлийн ажил эрхлэх урам зориг өгөх болно. Энэ нь олныг хамарсан томоохон бүтээл байх болно. Мөн инженерчлэлийн салбарт ажилладаг хүмүүст олон улсын арга хэмжээнд амжилттай оролцож, бахархах зүйлтэй болно.

ЖИНЛҮҮР /09.23-10.22/

Тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн эвдрэл саатлаас үүдэлтэй төлөвлөгдөөгүй зарлага гарч магад. Гэхдээ та олон нийтийн харилцааны чиглэлд ажилладаг бол амжилт гаргана. Уран бүтээлч хүмүүсийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нэрд гарах бололтой. Од эрхэс арилжаа наймааг дэмжиж буй энэ үед та төлөвлөснөө илүү олох магадлалтай. Эрүүл мэндээ сайжруулах зүйлд мөнгөө зарцуул. 

Гэр бүлийн асуудалд санхүүгийн нөлөө ихэснэ. Хайр сэтгэлээ бодоод та зөөлөн, ухаалаг, халамжтай бай. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн холимог чиг хандлага ноёлох бололтой. Энэ нь танд эргэлзээ айдсыг нэмэгдүүлнэ. Хэт яаралгүй эргэн тойронд болж байгаа үйл явдлыг эерэг талаас нь харахыг хичээ. Эрүүл мэнддээ голчлон анхаар. Та гэнэтийн гаднын нөлөөнд орж болзошгүй. Хайр сэтгэлийн харилцаа танд баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг авчирна. Хамаатнууд эсвэл хадмуудтайгаа муудалцах магадлалтай.

ХИЛЭНЦ /10.23-11.22/

Долоо хоногийн эхээр эрүүл мэнддээ анхаар. Хоол боловсруулах систем хямарч магадгүй байна. Архи согтууруулах ундаа, хэт шарсан хуурсан зүйлээс зайлсхий. Ужиг асуудлаа шийдэх ямар нэг алхам хийхгүй бол удахгүй таныг арагш улдан чангаах нь. Од эрхэс хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулж байна. Долоо хоногийн сүүл рүү гариг эрхэс учир битүүлэг нөлөөллийг та нарт илгээнэ. 

Энэ үед таны хэрхэн биеэ авч явахаас ажлын амжилт төдийгүй хайр дурлалын асуудал ч хамаарна гэдгийг сана. Үнэтэй эд зүйл худалдан авахдаа болгоомжтой няхуур ханд. Хууч өвчин сэдрэхээс болгоомжил. Хол замд болгоомжтой яваарай. Завгүй үйл ажиллагаатай байх тул хэн нэгнийг хайхраагүйгээс зөрчил гарч магад. Таны уран бүтээлч санаа, хурц хурдан ухаан хүндрэлээс гарахад тусална. Хамгийн гол нь таны амьдралдаа итгэл үнэмшил болгодог зарчим ганхашгүй байх ёстой.

НУМ /11.22-12.21/

Энэ долоо хоногт уран бүтээлч хүмүүс онгод хийморьтой байна. Аливаа уулзалт олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо гадаад төрх, өмсөх хувцсандаа анхаар. Од эрхсийн нөлөөгөөр шалтгаангүй гуниглуулахад хүрвэл ямар нэгэн сэтгэлээ сатааруулах зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Гэхдээ аз туршсан үйлдэл хийж болохгүй. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд анхаарлаа хандуул. 

Долоо хоногийн сүүлээр согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Бие тавгүйтэж, гэмтэж бэртэх ч магадлалтай. Ямар нэг хэрэгтэй зүйлээ мартахаас сэргийл. Чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Мөрийтэй тоглоомоос болгоомжил. Аливаа аз сорилт амжилттай төгсөхгүй. Хувь заяа зүгээр суухад хишгээ хайрлана хэмээн горьдох хэрэггүй. Санхүүгийн асуудлаас болж эрсдэлтэй зүйл бүү хий.

МАТАР /12.22-01.19/

Энэ долоо хоногт уулзалт танилцуулга болох үед хурц мэдрэмжтэй соргог байхгүй бол удирдлагаа алдаж, үр дүнгүй ажиллахад хүргэж болно. Од эрхсийн нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ. Орлого мөнгөний гачигдал тулгарч байсан бол өөр гарц олдох тул сэтгэл зовних хэрэггүй. Санаандгүй газраас ирсэн сайхан саналыг сайн судал. Хүндрэлээс гарах сайхан боломж байхыг үгүйсгэхгүй. 

Ажлын байранд үл ойлголцох явдал гарч болох тул маш тууштай, зохион байгуулалттай бай. Хэрэгжүүлж буй төслүүдээ бүрэн хяналтад ав. Хайр сэтгэлийн асуудал танд их цаг авна. Таны романтик харилцаанууд маш их удааширсан байдалд байж болно. Эрүүл мэнддээ анхаарч цэвэр агаарыг чухалчил. Хүүхдүүдтэйгээ хамт та жаргалтай байснаар харилцаанд гарсан эвгүй зүйлийг засч чадна. Хайртай хүнийхээ санаа бодлыг ойлгоогүйгээс болж үл ойлголцол үүснэ.

ХУМХ /01.20-02.18/

Энэ долоо хоногт урьд өмнөх алдаа санаа зовоох тул бусдын хэл ам хов живээс болгоомжил. Танд авьяас чадвараас гадна эрч хүч хангалттай тул заавал үр дүн гарга. Гэр ахуйн зориулалттай эд зүйл, тавилга хэрэгсэл шинээр худалдан авахад тохиромжтой. Гэнэтийн мэдээ таны амьдралд өөрчлөлт оруулна. Бодлогогүй үг, үйлдлээс болгоомжил. Гэмтэж бэртэх магадлалтай тул замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. 

Явган хүн ч, жолооч ч анхааралтай бай. Настай хүмүүс хууч өвчнөө сэдрээхээс сэргийл. Зарим хүний шийдвэр нь гэр бүлийн хүрээнд маргаан хийхэд хүргэнэ. Та сэтгэлээ уужруулахын тулд сайхан уярам түүхтэй хүмүүсийн тухай намтар уншиж баримтат кино үз. Уран бүтээлч хумхынхан онгодтой байна. Та өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадах мэдрэмжийг амьдралаас авах учир сэтгэл хангалуун байх болно.

ЗАГАС /02.19-03.20/

Долоо хоногийн эхээр эрч хүч тань суларна. Өөрийн дотоод мэдрэмж, зөн билгийн хүчээр алдсан эрч хүчээ нөхөн авах хэрэгтэй. Та албан тушаал дэвших боломжийг алдалгүй ашигла. Гадаадад мэргэжлийнхээ ур чадвараа дээшлүүлэх боломж олдоно. Од эрхсийн өгөх боломжууд таныг хүнд байдлаас гарахад тань тусална. Гэр бүлийн харьцаанд хүндрэл гарч болзошгүй. 

Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны хайр халамж зөн мэдрэмжийг онцолж байна. Та тэвчээртэй байгаарай. Эрүүл мэндээ анхаар. Завгүй ачаалалтай ажлаас болж хууч өвчин сэдэрч ядрах магад. Гэр бүлийн харилцааны нөхцөл байдлыг үнэн бодитоор үнэлэх хэрэгтэй. Та хайр сэтгэл, дотно харилцаагаа аврах алхмыг өөрөө санаачлан эхлүүл. Таны авьяас ур чадварыг сорьсон сорилтод орох магадлал өндөр байна.