2019 оны 12 дугаар сарын 23-29-ний өдрийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ долоо хоногийн эхээр ажил хэрэгтээ нарийн төвөгтэй арга замыг юм уу эсвэл ов мэх хэрэглэх нь түр зуурын л амжилт авчирна гэдгийг сана. Итгэл дээр тулгуурласан харилцаа, хэрэгтэй цагт хийх буулт зэрэг нь таныг зөв зам дээр байлгах болно. 

Хайрын харилцаанд саад бэрхшээл тохиох тул бие биедээ үнэнч, илэн далангүй байх шаардлагатай. Хосууд хэрхэн бие биеэ ойлгож, халамжлах тал дээр зөвлөгөө авч эхлэх нь зүйтэй. Долоо хоногийн сүүлээр таны бие махбодын эрч хүч өндөр байх тул удаан үргэлжилсэн эсвэл ажиллагаа ихтэй ажлыг ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Энэ үед хөрөнгө оруулалт бүү хий эсвэл томоохон эд зүйл бүү худалдан ав. Хүмүүст чадвараараа үнэлэгдэн манлайлах тул салбартаа нэр хүндтэй хэвээр байна. Шагнал урамшуулал хангалттай ирнэ.


Үхэр

Долоо хоногийн эхээр гэр бүлийн хүрээнд гадаадад амрах аялах нь хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Олныг хамарсан арга хэмжээнд оролцвол согтууруулах ундаа бүү хэрэглэ. Таныг өнгөрсөнд эргүүлэн аваачих хуучин дурсамжууд хэт ихээр гуниглуулж магадгүй тул бүү эргэн хар. Од эрхэс таныг бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлтэй байхыг анхааруулж байна. Хайр дурлалын харилцаа амжилттай эхлэх хэдий ч та насны зөрүүтэй байдалдаа санаа зовох бололтой. Шинэ үйл ажиллагаа эхлэх эсвэл хувь нийлүүлсэн байгууллагаа хяналтандаа авах зэрэгт боломж ихтэй цаг үе. 

Долоо хоногийн сүүл рүү хүмүүс ажил хэрэг гэхээсээ баярын уур амьсгалаар амьсгалж сэтгэл гэгэлзэн нэг л тогтворгүй байгаа ч хүлээсэн үүрэг даалгаварыг хангалттай биелүүлэх нь удирдлагаас ирэх таашаалыг нэмэгдүүлж чадна гэдгийг бодолц. Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол тайван бус байдал чинь бүтэлгүйтлийн шалтгаан болж болох юм.


Хамтатгах

Харилцаандаа муу нөхцөл үүсгэж магадгүй зүйлсээс хол бай. Ажлын түншүүдийн байр суурь таньд хүчирхэг холбоо бий болгоно. Цалин тань өсвөл ажлын талаарх сэтгэл дундуур байдал алга болно. Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж, таны төсөөлөл маш хүчтэй илрэх бололтой. Бизнесийн гэрээ хэлэлцээр, шийдвэрээ хойш нь тавиад энэ жилийн сүүлийн өдрүүдийг сайхан баярлаж өнгөрөөгөөрэй. Амьдралдаа болон өөртөө зөөлөн ханд. Долоо хоногийн сүүлээр ажлын нөхцөл байдлынхаа талаар таагүй сэтгэгдэлтэй байвал ний нуугүй ярилц. Уурлаж бухимдах хэрэггүй, зүгээр л байдлыг тайлбарла. 

Өөрийн төлөвлөсөн болгоноо биелүүлж чадаагүй бол бүү санаа зов. Мөнгө болон ямар нэгэн үнэт зүйлд хэт улайрсан байх нь нэмэлт хүч шаардаж хүндрэл авчирна. Орой болгон ямар нэгэн үдэшлэг цэнгүүнд оролцох гэсний хэрэггүй. Тэнд таарах хүмүүс таниас өөр долгион дээр тааруулсан мэт байх бөгөөд та тэдэнтэй санал нийлэхгүй.


Мэлхий

Энэ долоо хоногт мэргэжлийн уран бүтээлч хүмүүсийн авъяас, хэлж байгаа үгс олны анхаарлын төвд байна. Өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхэд тохиромжтой цаг. Хойшлуулаад байсан урт хугацааны аялал биелэлээ олох болно. Санхүүгийн болон хайр дурлалын асуудал дээр саад тотгор байсаар л байна. Хайр сэтгэлийн асуудалд зүрх сэтгэлээр тань бусад хүн тоглохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. 

Төрийн албанд ажиллдаг хүмүүс ямарваа гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжил. Хов жив, зар сурталчилгаанд хэт их автах хэрэггүй. Аливааг яаруу сандруу хийх нь цаг хэмнэх бус харин ч дахин хийхэд хүргэж магадгүй. Шинэ жилийн төлөвлөгөө таньд эрч хүч, урам зориг зэрэг хэд хэдэн халуухан зүйлийг бий болгож чадна.


Арслан

Энэ долоо хоногт жилийн эцэс болж буй тул хуучин үүрэг хариуцлагаас салахыг хичээ. Интернэт сайт болон сошиалд өөрийн гэсэн зар сурталчилгааны хэсэгтэй болвол та маш олон хүний анхаарлыг татна. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь таны ихэнхи цагийг үр бүтээлтэй нэмэлт орлоготой болгох боломжийг нээнэ. Хайртай хүн юм уу сайн найздаа сэтгэл зовох асуудал гарч ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана.

 Оюутнуудын хувьд хичээл сурлагадаа анхаарч, тархи толгойгоо сайтар ажиллуул. Энэ үед замын түгжрээ, олны хөл үймээнээс болж, чухал уулзалтаас хоцорч болзошгүй тул яаралтай ажилд хангалттай цаг нөөцөл. Ажлын газарт буруу ойлголцол гарч болно гэж тооцоол. Бусадтай тохиролцож байхдаа зөн совинтой бай. Үл ойлголцлоос болгоомжил.


Охин

Энэ үед таны санхүүгийн байдал сайн тал руугаа эргэх болохоор та төрөл төрөгсөддөө баярын бэлэг бэлтгэх хангалттай мөнгөтэй байна. Гадаад үзэмжиндээ анхаарч, массаж, иог бясалгалийн сургалтанд явах нь таны оюун санааг чөлөөлж, өөрийгөө таньж мэдэхэд туслах болно. Сэтгэл зовоосон хүнд асуудлуудаа хойш нь тавь. Та эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. 

Нийгмийн болон улс төрийн үйл ажиллагаанд оролцож, олон зүйлийн талаар ойлгож мэд. Найз нөхөдтэйгөө хамт гадуур гарч, уйтгараа сэргээ. Долоо хоногийн сүүл рүү төлөвлөгөө тань таны хүссэнээр болохгүй ч бусдад тэвчээргүй зан гаргахаас болгоомжил. Олон янзын санаа бодлуудын сөргөөлдөөн таны сэтгэл санааг хатгах болно. Ойр дотны хүмүүстэйгээ хамт бай.


Жинлүүр

Эрүүл мэнддээ анхаарал тавь. Эм хэрэглэх гэж яарах хэрэггүй. Байгалийн сайханд зугаалах, агаарт алхах сайхан байх болно. Таны амьдралаа хайрлах хүсэл тэмүүлэл эргэн тойрныхондоо, гэр бүлийнхэндээ нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ биеийн тамираар хичээллэж, аяллаар хамтдаа явбал тохиромжтой. Энэ үе нь олон хүн сэтгэл хөдлөлтэй байх тул танд ядарсан, ажиллах сонирхолгүй мэдрэмж төрж магад. 

Гэр орноо засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд яг одоо энэ бүгдийг хийхэд хамгийн тохиромжтой үе. Ганц бие хүмүүс хамт ажилладаг хүнийхээ анхаарлыг татах магадлалтай. Удаан харилцсан найз нөхөрлөлийн үндсэн дээр хайр дурлалын харилцаа үүсч болзошгүй.


Хилэнц

Хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бол гэр ахуйн ажилд амралтгүй зүтгэх болно. Та хэдий завгүй байлаа ч ойр дотны хүмүүсдээ хүлээц тэвчээртэй хандаарай. Замын түгжрэл, засвар бухимдал үүсгэнэ.Энэ өдрүүдэд бүгд л яарч байх тул та уурлаж бухимдалгүй гэрээсээ эртхэн гар. Жижиг зүйлсийг ч сайнаар өөрчилснөөр том өөрчлөлтийг авч чадна. Оюутнуудад хэцүү даалгавараа дуусгахад тааламжтай цаг байна. Тайлан, илтгэл зэрэг нь амжилт авчирна. Хамаатан садан эсвэл найзуудтайгаа уулзах нь таньд ойрд таараагүй сайхан тайвшрах боломжийг өгнө. Та ганц бие бол хайр дурлалтай учрахыг маш ихээр хүсэх болно. Хэрвээ та хэн нэгэнд хайраа илчилвэл таатай хариу ирэх магадлалтай. Хайр сэтгэлээ романтик байдлаар илтгэж чадахгүй хүмүүс шинэ жилийг ашиглах хэрэгтэй.


Нум

Долоо хоногийн эхэн үед хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Өөрийгөө эерэг нөхцөл байдал, хүмүүсээр хүрээлүүл. Өөр соёлыг мэдрүүлэх баяр наадамд оролц. Долоо хоногийн сүүлээр гэрээ хэлэлцээрээ заавал хийж дуусга. Хайртай хүндээ болон өөртөө арай илүү эрх чөлөө өгснөөр та хоёрын дунд асуудал үүсэхээ болино. Завгүй байснаас уур уцаар таныг зовоож, нервтэнэ. Тиймээс биеэ хянан болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. 

Хэрэв та аялалаар холын замд явж байгаа бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах эрсдэл байна. Байдлыг хамгийн сайнаар байлгахын тулд аль үйл явдал чухал вэ гэдгийг зөв сонгосноос хамаарна.


Матар

Энэ долоо хоногт ганц бие хүмүүст янаг амрагийн явдлын сэжим харагдаж байна. Гэвч энэ бол бусдын үгэнд шууд л итгэж болох цаг биш. Хэрэв таныг баярын үйл ажиллагаанд урьсан бол урилгыг хүлээн авч тэнд байгаа хүмүүсээс урам зориг аваарай. Амьдралд хурдан гэхдээ тааламжтай бужигнаан эхэлнэ. Эелдэг, дипломатч харьцаатай байх нь хэцүү санагдах байх. Та ямар нэгэн чухал зүйлийг хийхийн тулд ингэх хэрэгтэй болно. 

Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн халуун дулаан харилцаа нь баяр найр хийх, бүгдээрээ цуглах зэрэгт тааламжтай байна. Од эрхэс таны гэр бүлийн харилцаа холбоонд нөлөө үзүүлнэ. Амьдралаа өөрчлөх боломжийг барьж авахад бэлэн бай.


Хумх

Долоо хоногийн эхэн үед гэр бүлийнхэн дунд багагүй зөрчил үүснэ. Бүх хүн хүссэнээрээ байгаад байж болохгүй гэдгийг тэдэнд ойлгуулаарай. Өөрийн сэтгэлээ хайртай хүмүүстээ дэлгэн, тэд танд ямар их хэрэгтэйг мэдрүүлбэл та жинхэнэ асуудал үүсэхээс сэргийлж чадна. Таны төлөвлөгөөний хамгийн эхэнд оны сүүлээр тайван амрах асуудал тавигдсан байх ёстой гэдгийг бүү март. Цаг агаар сайхан байсан ч даарахаас зайлсхий. 

Долоо хоногийн сүүлээр та амралтаараа гэр бүлтэйгээ хамт зугаалахаар төлөвлөж байгаа бол энэ хүсэл тань биелэхгүй байж магадгүй. Үүнийг шийдэхийн тулд та өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийн хувийн онцлогийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох нь. Сайхан хувцаслаж түүнээсээ баяр баясгаланг мэдэр. Санамсаргүй асуудал гэнэт урган гарч ирснээр та хийхээр төлөвлөж байсан зарим нэг зүйлээ амжуулж чадахгүй бололтой. Таны толгойд эргэлдэж байсан чухал орлого ирж магадгүй. Санхүүгийн мэдлэгтэй найз эсвэл түнш хэдэн үнэтэй зөвлөгөөг өгөх болно.


Загас

Элдвийн бодлоос хол байхгүй бол таны толгой эргэж олохоосоо илүүг алдаж магадгүй. Сэтгэл хөдлөл ердийнхөөс их эрсдэл үүрүүлэх тул бодлогогүй хөдлөхөөс сэргийл. Шинэ чухал ажил эхлэх бол түр хойшлуул. Удирдлага, хамт олноосоо зэмлэл хүртэхгүйн тулд ажил дээрээ алдаа бүү гарга. Илүү зардал гаргалгүй анхааралтай бай. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн төлөвлөгөөндөө шинэ чиг баримжаа олж чадвал шинэ дэвшил гарах боломжыг нэмэгдүүлнэ. 

Таны хайрын харилцаа эрчимжинэ. Ганц бие хүмүүс шинэ хайртай учирч тэр нь цэцэглэх болно. Залуу хосууд харилцаагаа шийдэхэд амархан байх болно.