"Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг Монголчууд  сайн мэднэ. Тэрбээр өөрийн брэндээ гарган шургуу ажиллахыг хажуугаар Австралийн хамгийн өндөр хурдны сүлжээтэй технологийн “Rack Corp” компанид менежер хийдэг юм. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр саяхан компанийнхаа PR захирлаар томилогдсон ажээ. Дэлхийн 11 оронд 23 салбартай глобал IT компани RackCorp компани нь Мэдээлэл технологийн компанид ажиллахын тулд чамгүй өндөр босгыг давсан гэдэг. 

Тэрбээр энэ тухайгаа "Миний хувьд энэ их айлын босгыг хоёр жилийн өмнө давж орж байлаа. Хамт олон, гэр бүлдээ, дэмждэг бүх хүмүүсдээ талархаад баршгүй. Миний хувьд энэ боломжийг ашиглан БНХАУ, ОХУ, Япон, Азийн зарим улсуудад чиглэсэн онлайн маркетинг хийхдээ Ази тивийн хувьд (Европын зарим улсад) МОНГОЛ УЛС бол Мэдээлэл Технологийн дэд бүтцийн хамгийн САЙН байрлал гэж онцлох болно" хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.