Өнөөдөр, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. 

Салхи 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 

Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 

19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.