Нойтон цас их хэмжээгээр орж, шуурч байгаагаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Булган-Мөрөн, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна.

Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхааруулж байна.