Нью Йоркийн хувцас загварын сонирхолтой арга хэмжээ Met Gala 2019 боллоо. Тус арга хэмжээний улаан хивсний ёслолд одод бусдаас илүү содон байхыг эрмэлздэг билээ.

Шоуг санаачлагч нь Эллиор Ламберт бөгөөд 1948 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Үдэшлэгээр хандив тусламж босгох зорилготой.

Энэ жил тус арга хэмжээ 71 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд холливудын одод, загвар өмсөгч, олны танил эрхмүүд хүрэлцэн ирж онцгой хувцаслалтаараа олны анхаарлыг татжээ. Хамгийн анхаарал татсан зочдын нэг бол Леди Гага, Ким Кардашиан, Кети Пери нар юм. Леди Гага дэггүй зангаараа олны өмнө хувцасаа тайлж гэрэлтсэн хар өнгийн дотуур хувцастай зургаа авахуулсан бол Кети Пери лааны суурин даашинзаар гангарч алмайруулав. Энэ удаагийн наадамд одод алтлаг, мөнгөлөг өнгийн хувцас голдуу сонгосон байна. 

Ингээд танд "Met Gala 2019" улаан хивсний ёслолд хамгийн содон хувцаслаж ирсэн оддыг онцлон сонирхуулж байна.