Оном сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар Цахим эрүүл мэндийн төслийн луйвар буюу дэлхийн жишгээс зургаа дахин үнэтэйгээр хэрэглэх боломжгүй Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем Монгол Улс авах шаардлагатай юу гэсэн сэдвээр амралтын өдөр цахимаар мэдээллээ.

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэндийн төсөл” яагаад луйврын үйл ажиллагаа болоод байна вэ гэдэг талаар тэрбээр “шүгэл үлээсэн” юм.

Өмнө нь түүнийг энэ талаар ярьсны дараа олон дайралт иржээ. 

Дэлхийн банкны 20 сая долларын зээл авчраад, “нохойн зам”-аар орж байгааг ярьсаны дараа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороон дээр хэлэлцүүлэг болжээ. Хуурамч цахим хаягнаас Д.Наранбаатарыг “Гомо”, “луйварчин” гэх мэтээр дайрч давшилжээ. 

Гэсэн ч тэрбээр 18 тэрбумын асуудал яг юу болоод байгааг дахин мэдээлсэн юм. Түүний яриаг хүргэе. 

-Дэлхийн банкны вэб сайтаас та бүхэн Монгол Улсын зээлж авсан 19,50 сая. долларын зээлийн дүнг харж байна. Ойролцоогоор одоогийн ханшаар 70-аад тэрбум төгрөг болж байна. Энэ зээлийг Монгол Улс 2014 оны зургадугаар сард  авах хэлэлцээр хийгдээд, УИХ батласан тав, зургаан жилийн өмнөх ажил юм. 

Зургаан жилийн дотор ажил яваагүй. 

Дэлхийн банк Монголд 2014 оны зургадугаар сард 19 сая 500 мянган доллар өгчихсөн. 2016 оноос зээлийн хүүгийн төлөлт хийж эхэлсэн. 

Тэгсэн хэрнээ мөнгө нь зарагддаггүй, зээл нь авагддаггүй хий хүү төлөөд байдаг. Ингээд ажил явахгүй байсаар хугацаа нь дуусах дөхөөд ирэхэд төсөлд бүтцийн өөрчлөлт оруулжээ. Уг нь олон жижиг бүтэцтэй, үндэсний компаниуд орж өрсөлдөх боломжтой, тав зургаан жил хэрэгжих төсөл байсан чинь 2017 онд

олон ажлыг бүгдийг нь хасч хаяад, хоёр том гэрээтэй, ганц хоёрхон жижиг гэрээтэй болгоод баталсан. 

2020 оны наймдугаар сарын 19-ны гэрээний 1,1-т нь “Эрүүл мэндийн цахим өгөгдөл солилцох платформ” гэж ярьж байгаа юм. Уг нь энэ гэрээ 2018 оны 12 сард зарлагдсан. Хоёр үе шаттай тендерийн шалгаруулалт явагдсан.

Нэгдүгээрт богиносгосон жагсаалт үүсгээд, тэрэнд орсон компаниудаасаа үнийн санал авчээ, хоёр үечлэлтэй тендер гэсэн үг. Р.Оюунханд гэж ЭМЯ-ны газрын дарга  зохион байгуулалт, бүтэц өөрчлөх ажлууд хийсэн. 


Солонгосын цахилгааны утас үйлдвэрлэдэг “Тайхан” компани цахим эрүүл мэндийн төсөл дээр тэр тусмаа үндэсний  хэмжээний мэдээлэл солилцоог хийх ажил дээр юу хийж яваа юм бэ?

Тайхан Электриктэй 6 сая ам.доллараар наймдугаар сарын 19-нд гэрээ зурагдчихжээ. Үүнийгээ маш их нууцалсан. Монголд энэ ерөөсөө мэдэгдээгүй.

Дэлхийн банк мэдээллээ олон нийтэд ил тавьдаг учраас тэдний вэб сайтаар ороод хаана юу байдгийг мэддэг хүнээр харуулсан юм.

Тайханых нь вэб сайтаар орж харахад цахилгааны утасны зураг байгаа биз. Энд эрүүл мэндийн чиглэлээр ажил хийдэг гэсэн мэдээлэл огт байхгүй. 

Монголд юу хийж байсан компани вэ гээд ЭМЯ-ны вэб сайтаас харахад II эмнэлгийн харъяанд Солонгосын санхүүжилтээр Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулсан. БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээл өгөөд түүгээр нь үндэсний компаниуд нь орж ирж ажил гүйцэтгэх маягаар мөнгөө буцааж аваад явдаг. Ийм загвараар нэг барилга барьж өгсөн байх юм. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Үндэсний шуудан” сонинд 2018 оны тавдугаар сарын 8-нд өгсөн ярилцлага ЭМЯ-ны вэб сайтанд байна. 

Энэхүү ярилцлагад уг барилгыг Боми констракшн, цахим хангамжийг “Тайхан”, хүний нөөцийг Ионсей, тоног төхөөрөмжийг Самсунг хариуцаж байгаа гэж ярьсан байна.

Үүнээс хоёрхон мөрийн дээр Д.Сарангэрэл сайд “Гэвч одоогоор ажил удаашралтай,тоног төхөөрөмжүүдийн захиалгын үнэ өндөр, цахим системийн ажил зуун задгай, хариуцсан хүн нь мэргэжлийн бус зэрэг олон алдаа дутагдал аудитын дүгнэлтээр илэрсэн” гэж ярьсан байна. Эрүүл мэндийн сайдын яриа шүү дээ.


Энэ ажлыг Тайхан гэж компани хийж чадаагүй юм байна. Тийм компанид зургаа дахин их төсөвтэй өөр гэрээ өгч. Авилгал хээл хахуулийн асуудал бий гэж хардахаар байна. 


Хоёр дахь том гэрээ нь юу болов. 

PACS систем гэж байгаа юм. Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох PACS улсын хэмжээнд байх ёстой систем. 1.8 сая долларын гэрээ. Хоёрхон том гэрээ хийгдсэн. Эхнийх нь7,6 саяар хийсэн. 

Эстони улс яг ийм цахим өгөгдлийн системийг сая доллараар хийсэн. 

Манайх дэлхийн жишгээс зургаа дахин үнэтэй байна. Үүнийг авилгал гэхгүй өөр юу гэх вэ?

Хоёр дахь том гэрээг нь 1,8 сая доллараар Японы хоёр компани авсан. Тавдугаар сарын 21-нд энэ хоёр компани гэрээнд гарын үсэг зурсан. Ямар учиртай компани вэ гээд хайгаад үзээрэй.  

Arima Japan гэдэг компанийн вэб сайтаар орж үзэхэд оргилон дэлгэрэх ус гээд монгол хүн цаана нь байдаг гэж харагдахаар байгаа юм. Японд бүртгэлтэй компани. 2018 онд нэг ийм вэб сайттай компани байна. Вэб сайтаа хийж чаддаггүй, тав зургаан компаний нэр жагсаагаад бичсэн ийм компанитай 1,8 сая долларын гэрээ зурчихаж байгаа юм. Энэ компани нь хоёрдугаар эмнэлэг дээр Тайханы хийж чадаагүй ажлыг авахаар гэрээ хийж байсан гэдэг мэдээлэл байгаа юм. Ард нь монголчууд байдаг гэсэн мэдээлэл байна. 1,8 сая доллараар Монгол Улс даяараа PACS системтэй болох байтал одоо тавхан газар хийнэ гэж байгаа юм. 

Яаж ийж байгаад өөрсөнд нь хэдэн төгрөгний ашиг олдвол улс орон хамаагүй болж байна.

Ажиллах боломжгүй системтэй үлдэж байна. Ийм луйвар яваад байна гэж ярьсан юм. 


https://www.facebook.com/onomsan/videos/337322860840186/UzpfSTcyOTU1ODQ1OToxMDE1NzgxMDQ0NjExODQ2MA/?epa=SEARCH_BOX