Британийн агаарын нислэгийн компани нэгэн туршилт хийсэн байна. Туршилтаар Их Британийн хот хоорондын нислэгийн онгоцны кабинуудыг шалгахад огт цэвэрлэгээ хийгдээгүй байжээ. Үүнээс гадна, танд нислэгийн үеэр өгдөг зарим хангамжийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Саяхан Redittor буюу хуучнаар Southwest-ийн агаарын нислэгийн үйлчлэгч асан эмэгтэйн мэдэгдсэнээр нислэг хооронд хөнжил, дэрнүүдийг солих нь ховор үзэгдэл бөгөөд хэрэглэсэн хөнжил, дэрнүүдийг үйлчлүүлэгчид дамжуулан ашигладаг тухай хэлжээ. 

Ингээд ч зогсохгүй Redditor-ийн хоолны тавцан нь сэжигч хүмүүсийн хар дарсан зүүд гэж болно. Эдгээр тавцан дээр хоолноос гадна хүүхдийн живх тавьсан байхыг олон удаа харж байсан. Гэсэн ч тавиуруудыг ариутгаж, цэвэрлэж байхыг үзээгүй хэмээн нэгэн үйлчлүүлэгч мэдэгдсэн байна.

Хэрвээ илүү цэвэрхэн онгоцоор үйлчлүүлэхийг хүсвэл өглөөний нислэгийг сонгон, аль болох урдуур суух нь цэвэрлэсэн байх магадлал өндөр гэнэ. Мөн хувийн дэр, нөмрөг хэрэглэн, ариутгагч салфетик цүнхлээд явахад илүүдэхгүй хэмээн зөвлөжээ.


Эх сурвалж: https://lifehacker.com