Шинэ коронавирус буюу covid-19-ийн халдвартай холбоотойгоор “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд нисэх буудлаар үйлчлүүлж байгаа зорчигчдыг термокамераар халууныг хэмжин давхар ажиглалт хийн ажиллаж байна.

Энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй гэдгээ анхаарууллаа. Мөн угтан авагч, үдэн гаргагч нарыг бага насны хүүхдээ дагуулж ирэхгүй байхыг анхааруулж байна.