Хууль хяналтын байгууллагаас зугатан жил гаруй сураггүй болоод байсан OneCoin нэртэй луйврын пирамид сүлжээг үүсгэн байгуулагч Константин Игнатоваг баривчилжээ. Түүнийг АНУ-ын хууль, хүчнийхэн Лос Анжелосын нисэх онгоцны буудлаас баривчилжээ.

Тэрбээр уг луйврын схем бүхий байгууллагаа 2014 оны 9 дүгээр сард байгуулсан гэдэг. Энэүү луйврын схемийг ирээдүйн төлбөр тооцооны хэрэгсэл гэж тайлбарлаж, Onecoin зоос нь алтан зоосоор баталгааждаг ба Дубайд алтны нөөцтэй, олборлолт 80 хувь гэж сурталчилдаг байжээ. 

Onecoin нэртэй залилангийн схемийн хэргийн эзнээр түүнээс гадна түүний эгч Ружа Игнатовад ч мөн эрэн сурвалжилж байгаа юм.

Onecoin-ыг одоо Герман, Их Британ, Ирланд, Украйн, Балтийн Улсууд Итали АНУ Канад болон бусад өөр улсуудын хуулийн хяналтын байгууллагад эрчимтэйгээр шалгаж байна.

Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 5 хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэж тайлбарладаг байсан бөгөөд хохирогч нь хэдэн саяар тоологдож буй.