Он гарсаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан зэрэг зохион байгуулалттай 56 холбогдогчтой 24 хэргийг илрүүлэн шалгасан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт гадаадын 3 улсын иргэн холбогдоод байгаа аж. Эдгээр иргэд манай улсын хилээр хар тамхи, мансууруулах бодисыг манай улсын хилээр оруулан тээвэрлэж явахад нь цагдаагийн албан хаагчид баривчилжээ. Зарим хүмүүс хар тамхийг шуудангаар захиалан авчруулж хил нэвтрүүлсэн учраас ял зэмгүй өнгөрнө гэж эндүүрдэг ч адилхан мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт холбогдоно гэдгийг цагдаагийн байгууллага анхаарууллаа.

Өнгөрсөн онд 199 хэрэг гарч 412 хүн уг хэрэгт холбогдсон аж. Тэдний ихэнхийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Ийнхүү хар тамхи, мансууруулах бодисны илрүүлэлт сайн байгаа нь цагдаагийн байгууллага, Гаалийн ерөнхий газар хамтарч ажилласны үр дүн гэж гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн байна.