Ажилчдын эрх ашгийн төлөө зогсдог үйлдвэрчний эвлэлийнхэн дэлхийн олон орноос цуглан чуулж байна. Анх удаагаа монголд зохион байгуулагдаж байгаа Үйлдвэрчний эвлэлийн чуулга уулзалтанд  Ази, Номхон далайн бүсийн гишүүд оролцож байгаа аж. Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм байна.