БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа соёл урлагийн салбарынхантай уулзаж, хүлээгдэж буй асуудал, уран бүтээлчдийн шинэ санал санаачилга, хөгжил, үндэсний өв соёлыг хадгалах хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, талаар санал солилцлоо. 

Соёл урлагийн салбарынхны хамгийн их хөндөж буй сэдэв бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэмцээн уралдаанд амжилт гаргаж, олон улсад авьяас, бүтээлээрээ танигдсан уран бүтээлчдээ дэмжих тал дээр анхаарлаа хандуулахыг яамны удирдлагуудад санал болгов.

Мөн түүнчлэн идэвх санаачлагчтай, тогтвортой, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа нягт холбоотой дэмжлэгтэй ажиллавал, өндөр хөгжилтэй гадаадын орнуудад мэргэжилтнүүдээ бэлтгэх тал дээр ахиц гаргавал энэ салбарын нийгэмд үзүүлэх манлайлал нэмэгдэх боломжтойг хэллээ.

БСШУСЯ