БСШУС-ын сайд, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар өчигдөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад батламжийг нь гардуулав. Тус батламжийг Олон улсын эдийн засаг, бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, "Отгонтэнгэр" их сургууль болон ШУТИС-ийн Геодиз хөтөлбөрийн хамт олон гардан авлаа.