Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хүйтний улиралд түр зогсож, завсарлахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн паркийн уулзвараас хойш чигт Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхэлж ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болсон байна. 

Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримталж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.