МОСКВА. /RIA Novosti/. Уран гулгалтын олимпын аварга, ОХУ-ын тамирчин Алина Загитова спортын замналдаа завсарлага авч байгаагаа мэдэгджээ. Өдгөө 17 настай тамирчин ийм мэдэгдлийг Нэгдүгээр сувгаар хийсэн байна.

"Би хаашаа ч явахгүй, гэхдээ удахгүй болох Оросын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй. Үргэлж спортын зарчмаар сонгодог Европын аварга шалгаруулах тэмцээн эсвэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй гэдгээ шуудхан хэлэхийг хүсэж байна” гэж залуу тамирчин хэлжээ. Тэрбээр мөн их спортоос явахгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Би мөсөн талбайдаа бэлтгэл сургуулиа үргэлжлүүлнэ. Энэ нь ч бүр сайн зүйл гэж бодож байна. Яагаад гэвэл би өөрийгөө хайж, шинэ элементүүдийг, мөн үсрэх шинэ аргуудыг сурч мэдэх болно. Ийм урт замыг туулж, бүхэл бүтэн Олимпыг давсан дасгалжуулагчтайгаа хамт үлдэнэ. Гэр бүл, бүх шүтэн бишрэгчдээ талархаж байна” гэж Загитова нэмж хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Загитова Италийн Турин хотод болсон Гран-при тэмцээнд сүүлийн байр эзэлснээс гадна ташаандаа гэмтэл авсны улмаас тэмцээний үзүүлэх тоглолтод оролцоогүй байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг