“Huawei” компанийн үйл ажиллагааг дэлхийн байгууллагууд сайшаахгүй байгаа энэ үед дэлхийн хамгийн нэр хүндтэй их дээд сургуулиудын нэг болох Их Британийн Оксфорын Их сургууль Хятадын “Huawei” компаниас авдаг санхүүгийн тусламжаа зогсоосон тухайгаа мэдэгджээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, дэлхийн томоохон харилцаа холбооны “Huawei” компаниас санхүүгийн тусламж авахгүй байх шийдвэрийг Оксфордын Их сургууль энэ сарын 8-нд гаргажээ.

Үүсээд буй сөргөлдөөнийг даруй зохицуулна гэж найдаж байгаагаа тус сургуулийн удирдлага мэдэгдсэн байна.  

Түүнчлэн Оксфордын Их сургуулийн “Huawei” компанийн төлөөлөгчидтэй нууц мэдээлэл хэлэлцэхээс татгалзахыг хүссэн цахим зурвасыг оюутнууддаа илгээжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters