ОХУ-ын Засгийн газар энэ оны сүүлчээс эхлэн БНХАУ руу тахианы хөлдөөсөн мах нийлүүлэх шийдвэрийг өнгөрөгч лхагва гарагт гаргажээ. Ийнхүү ОХУ-ын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн олон жилийн хүлээлтийг шийдвэрлэсэн байна. 

2014 онд ОХУ-ын зүгээс Украйны асуудлаас болж барууны орнуудаас ОХУ руу нийлүүлэх ихэнх хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьснаар ОХУ-ын дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Энэ үеэс хойш ОХУ-ын аж ахуйн нэгж, компаниуд Хятадын зах зээлд нэвтрэх сонирхолтой байсан юм.  

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдэгдэлд дурдсанаар, өнгөрөгч лхагва гаригт ОХУ-ын ХААЯ болон Хятадын Гаалийн байгууллагууд хөлдөөсөн шувуу нийлүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, хорио цээрийн асуудлаар ойлголцож, санал нэгджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Бээжин