Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Тус хуралдаанаар ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн авч, эзэмшигчдэд нь хувьчлах тогтоолыг баталлаа.‬

Тэдгээр орон сууцанд ‪549 өрх 22 жил түрээсээр амьдарч байсныг оршин суугчдад нь хувьчилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. 1998 оноос хойш тасралтгүй ярьж байсан энэ асуудал Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар шийдэгдсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Дээрх орон сууцуудыг хувьчлах тухай Засгийн газрын өнөөдрийн тогтоолд:

ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжин ирсэн 

  1. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 24 айын орон сууцыг 
  2. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 112 айлын орон сууцыг
  3. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 98 айлын орон сууцыг
  4. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 60 айлын орон сууцыг
  5. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 60 айлын орон сууцыг
  6. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 60 айлын орон сууцыг
  7. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 59 айлын орон сууцыг
  8. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 56 айлын орон сууцыг дугаар хавсралт ёсоор эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчилсугай" гэжээ.

Орон сууцуудыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хувьчлах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга З.Мэндсайханд үүрэг болгожээ.