ОХУ-ын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хил чиглэлийн авто замын 56 дугаар километрт энэ сарын 24-ний өдөр өглөөний 08:00 цаг орчимд 15 зорчигчтой микро автобус осолдож, Монгол Улсын долоон иргэн гэмтжээ.

Алтайское дүүргийн эмнэлгийн ерөнхий эмч Анатолий Костылевийн РИА новости агентлагт өгсөн мэдээллээр, зам тээврийн ослын улмаас хүнд бэртэл авсан хоёр эмэгтэйг /Монгол Улсын иргэд/ түргэн тусламжийн нисдэг тэргээр Барнаул хот дахь "Алтайн хязгаарын түргэн тусламжийн төв килиник"-т, долоон хүнийг нарийн үзлэг хийх, эмчлэх шаардлагатай хэмээн үзэж Бийск хотын төв эмнэлэгт тус тус хүргүүлж хэвтүүлсэн байна.

Харин хамт явсан бусад иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гараагүй гэжээ.

Тэрээр тайлбартаа, хохирогч иргэдийн нас янз бүр бөгөөд 18-50-ийн хооронд, ихэнх нь хичээлдээ авж буй оюутнууд байсан хэмээжээ.

Тус микро автобус нь  энэ сарын 23-ны өдөр 10:40 цагийн орчимд Монгол Улсын хилээс гарч Бүгд Найрамдах Казахстан Улсыг чиглэн явсан бөгөөд урьдчилсан  мэдээллээр замын эсрэг урсгалд орж ГАЗ-3110 маркийн суудлын авто машинтай мөргөлдсөн байна. Тухайн микро автобусаар 18-50 насны 15 зорчигч зорчиж явсан бөгөөд Монгол Улсын долоо, ОХУ-ын нэг, нийтдээ найман хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг