ОХУ-д сүүлийн  24 цагийн дотор COVID-19 халдварын 10,688 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь тус улсад халдвар тархсанаас хойшхи хамгийн өндөр өсөлт юм. Мөн нийт халдварын тохиолдлын тоо 134,686 хүрч, дэлхийд хамгийн өндөр халдвар тархсан долоон орон боллоо.
Гэхдээ Оросын нас баралтын түвшин АНУ, Итали, Испани зэрэг бусад улстай харьцуулбал бага байгаа юм.
Москва хотод вирусын халдвар хамгийн их тархсан нь эрүүл мэндийн тогтолцоог хүнд байдалд оруулаад байгаа талаар дурджээ. Хотын нийт хүн амын 2 хувь буюу 250,000 хүний шинжилгээ эсрэг гарсан учраас тус хотын 12 сая хүнийг хөл хорионд оруулаад буй. Цар тахлын оргил үе өнгөрөөгүй, тайвширч болохгүй гэдгийг Москва хотын мэр Сергей Собянин анхааруулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Нөхцөл байдал нэлээн хүнд байна, ирэх долоо хоногуудад цар тахлын "хатуу ширүүн тэмцэлтэй нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй"-г иргэддээ хандан хэлэв.

ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин Ерөнхийлөгч Путинтай телевизээр шууд дамжуулсан видео ярилцлагын үеэр Covid-19 халдвар авсанаа мэдэгдсэн нь тус улсан халдвар авсан хамгийн өндөр албан тушаалтан болсон юм.