Хэнтий аймаг Бат ширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ой хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна.

Түймрийн голомтод нийт 137 хүн ажиллаж байна. Тухайлбал Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, Үндэсний Аврах бригад ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна.

Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32,42 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 46 хүн, 7 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар очжээ.

Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлагаар хангах, хүч нэмэгдүүлэн ажиллах зорилгоор ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ийн 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 5 алба хаагч, нийт 27 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 04.25-ны өдөр 07:10 цагт түймрийн голомт руу илгээжээ.

Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан байна.