МОСКВА/РИА Новости/. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төслийг эхлүүлсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг иш татан мэдээлэв.

"Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолой барих төслийг Оросын тал дэмжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр бид энэ төслийн эхлэлийг тавьсан” хэмээн тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 

БНХАУ руу хий дамжуулах төслийн асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулах талаар ОХУ Монголтой тохиролцсонтухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өнгөрсөн 9 дүгээр сард мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ Ямалаас БНХАУ руу хий нийлүүлэх боломжийг хянаж үзэхийг тус компаниас хүссэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг