Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Долоодугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Төвийн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 21-23 градус дулаан байна.