Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэж байгаа тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 


Дөрөвдүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.