Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд эдийн засагч Л.Наранбаатарыг зөрчлийн хуулиар шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ.

Энэ удаа оймс шидсэн, нэр төрд халдсан гэх зөрчлөөр түүнийг шалгуулах аж.

Учир нь Л.Наранбаатар нь дөрвөн жилийн өмнө З.Энхболдыг Монголын Эдийн засгийн чуулганыг хааж үг хэлэх үеэр эсэргүүцлээ илэрхийлж, оймс шидсэн байдаг. 

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар "З.Энхболд намайг цагдаад зөрчлөөр шалгуулахаар дахин хандлаа. Ийнхүү сүүлийн нэг жилд 3 дахь удаа нь болж байна. Стратотой холбож гүтгэсэн гэдгийг цагдаа зөрчилгүй гэж шийдсэн" хэмээн жиргэжээ.

Өмнө нь тэрбээр З.Энхболдын дүү Зандаанхүүгийн Хишигтогтох суудаг “New century plaza” оффист байршдаг Старто компани байршдаг, Старто нь нүүрс баяжуулах үйлдвэртэй, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хажууд байрладаг. Тус компани Эрдэнэс таван толгой компаниас одоо нүүрс авч байгаа гэх мэт баримтуудыг дэлгэж байсан удаатай.