Буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд Япон улсад болж байна.

Тус тэмцээнд оролцсон манай улсын тамирчин Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн хийн бууны 10 метрийн ангилалд өрсөлдөн мөнгөн медаль хүртлээ. 

Тэрээр 2020 оны Токиогийн Олимпийн их наадамд оролцох бэлтгэлээ хийж эхлээд буй юм.

Азийн аварга шалгаруулах тус тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөж буй бөгөөд манай улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин өрсөлдөж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнд:

Хийн гар бууны төрөлд: 

О.Гүндэгмаа
Ц.Мөнхзул
Ц.Анударь
Х.Уртнасан
Т.Энхтунгалаг
Ч.Анужин
П.Түмэнхүслэн
З.Анужин
А.Буяндэлгэр
Г.Батхишиг
С.Тэмүүлэн

Хийн урт бууны төрөлд:
Ч.Нарантуяа
О.Янжинлхам
Г.Нандинзаяа
Т.Золжаргал
О.Есүгэн
Х.Энхмаа
Э.Энхмаа
Э.Энхсоёл
А.Дөлгөөн
А.Мягмарсүрэн
Д.Лхагвасүрэн
Ө.Төгөлдөр
Э.Эрдэнэбат
М.Бөхбат