Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан түүнтэй холбоотой хүмүүс оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж эхлээд байна. 

Уг хуульд зааснаар  Монголбанкны саналыг үндэслэн Засгийн газраас оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсанаа Авлигатай тэмцэх газарт албан ёсоор хүргүүлсэн байна. Жагсаалтад Барбадос улс, Бахамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманы арлууд зэрэг нийт 49 нутаг, дэвсгэр багтжээ. Албан тушаалтнууд хэрвээ эдгээр нутаг дэвсгэрт банкинд мөнгө  байршуулсан, буцаан татсан бол хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй  аж.

Энэхүү бүсэд суралцах, эмнэлгийн тусламж авах зорилгоор данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт тухай бүрт бичгээр мэдэгдэх  зөвлөмж, чиглэл хүргүүлээд  байна.

Оффшор бүсэд хамаарах гадаад улсын жагсаалт