Монголын Оюутны лиг 2019-2020 20 дахь удаагийн Лигийн тэмцээн энэ жил 50 багтайгаар нээлтээ хийлээ.

“Оюутны лиг”-ийн тэмцээнд 23 хүртэлх насны, 2.1-ээс дээш сурлагын голч дүнтэй, тухайн сургуулийн үндсэн ангийн оюутан оролцох боломжтой байдаг төдийгүй МОСБХ-ноос “Оюунлаг тамирчин” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа боловсрол, нийгмийн хөгжилд чиглэсэн сургалт, семинар болон бусад арга хэмжээнүүдэд оролцох боломжийг бий болгож өгч байгаагаараа давуу талтай.

Энэ удаагийн лигийн нээлтийн үеэр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал нь Монгол Улсын шигшээ багийн тамирчин, 2019 оны “Оюутны лиг”-ийн аварга талийгаач Очбадрахын Дөлгөөнд хүндэтгэл үзүүлж 17 дугаартай ногоон өмсгөлийг нь СТО-ны адарт өлгөн мөнхөлсөн явдал байв. 

О.Дөлгөөн нь идэр залуу насандаа элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-н Калифорни мужийн Их Сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад харамсалтайгаар нас барсан билээ.