Оддын Дайны дурсгалт ховор цуглуулга Лондон хотод энэ оны сүүлээр дуудлага худалдаанд зарагдах нь ээ. Нэрт хувцасны загвар зохион бүтээгч Жон Молло, "A New Hope", "Empire Strikes Back" нэртэй “Оддын дайн” киноны эхний хоёр цувралын Гүнж Леа-гийн цагаан даашинз, Хан Сологийн ковбой хувцас, Дарта Вадерийн хар малгай зэрэг олонд алдартай төрхийг бүтээхэд оролцсон ба түүний таталбар зургийн альбомд эдгээр дүрүүдийн хувцасны эскиз оржээ.

Хэдийгээр дуудлага худалдаанд ороогүй авч, түүний анхны зураг, тэмдэглэл, хувцасны загварын цуглуулгыг нийт 300,000 орчим ам.доллараар үнэлжээ. Молло тус киноны хувцасны дизайнаараа Академийн шагнал 1978 онд хүртсэн байна.

"Энэхүү зургийн цомог нь маш онцгой. Учир нь Британий хамгийн шилдэг хувцасны зохион бүтээгчийн оюун санааны илэрхийлэлийг харуулсан" гэж мэргэжилтэн дүгнэн хэлжээ.

Молло кино үйлдвэрлэлийн салбарт урт хугацаанд амжилттай ажилласан. Тэрээр  “Оддын дайн” киноноос гадна олон уран бүтээл дээр ажилласан нь олон ололт амжилтыг авчирсан байна. Ричард Аттенборогийн 1982 онд бүтээсэн“Ганди” кинонд ажилласнаар 2 дахь Оскарын шагналаа хүртсэн юм. 

Энэхүү дуудлага худалдаа ирэх 12 дугаар сарын 11-нд болно.