"Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 7 хоногт болж, анхан шатны шүүх хурлыг өнгөрсөн лхагва гарагт хийхээр товлосон ч яллагдагч Д.Жавхлангийн өмгөөлөгч хуралдаанд ирэх боломжгүй гэсэн хүсэлт гаргаснаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд хохирогчийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан ажиглагчаар оролцож байна.

Мөн шүүх хуралдааны гадаа "Лантуу дохио"-гоос санаачилэн хэрэгжүүлсэн "Нүдээ нээ" хөдөлгөөнийнхөн болон шүүх хуралдааны шийдвэрийг хуулийн дагуу зөв шударгаар яаралтай шийдвэрлэхийг шаардсан иргэд лоозон барин жагсаж байна.


Монголын эмэгтэйчүүдийн холбоо мөн тус жагсаалд нэгдэж, дуу хоолойгоо хүргэхийг уриалаад буй юм.